
Уг хуулийн төслийг өнөөдөр үдээс өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн санал хураахад гишүүдийн санал тэнцэж, “Хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй” гэсэн шийдвэр гарч, төсөл Засгийн газар луу буцсан юм. Гэсэн ч Засгийн газраас удалгүй эргүүлэн оруулж ирж хуралдуулахаар болсон нь энэ юм. Учир нь уг хуулийг зургадугаар сарын 1-ээс өмнө батлах шаардлагатай гэж байгаа.
Маргаашийн хуралдааны хамгийн эхэнд Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг дахин хэлэлцэх нь.
Т.Энхэлээ