
Батлан хамгаалахын сайд Д.Бат-эрдэнэ нарын төлөөлөгчид өнөөдөр “Шангри-ла яриа хэлэлцээ 2014” олон улсын бага хуралд оролцож байна. Лондонд төвтэй Стратегийн судалгааны олон улсын хүрээлэн, Сингапур улсын Засгийн газартай хамтран Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хурлыг анх удаа 2002 оны тавдугаар сард зохион байгуулснаас хойш жил бүрийн зургадугаар сарын эхээр хийж хэвшсэн аж. Энэ жил 13 дахь удаагийн форум өнөөдөр эхэлж буй бөгөөд зургадугаар сарын 2-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах гэнэ.