УИХ-ын нэгдсэн чуулган гишүүдийн 56.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. УИХ өчигдрийн нэгдсэн хуралдаанаараа уг тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзэж шийдвэрээ гаргасан ч Засгийн газар дахин тогтоолыг өргөн мэдүүлж, мөн үдээс хойш УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд олонхи нь “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн байна.
Хуулийн төслийн танилцуулгыг Сангийн сайд Ч.Улаан хийлээ. Гишүүдийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Т.Энхэлээ

























































Сэтгэгдэл (2)