
Зөвлөлдөх уулзалтад Монголын талаас ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар, БНСУ-ын талаас ГХЯ-ны Хилийн чанад дахь солонгос иргэд, консулын асуудал хариуцсан газрын ерөнхий захирал Ли Мён Ёл тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад харилцааны яам, ИХШХЕГ, ХХЕГ, ЦЕГ, Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний Төв зэрэг байгууллага, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс, визийн тасгийн удирдлагууд орж ажиллав.

Мөн ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар 5 дугаар сарын 29-ний өдөр БНСУ-аас Монгол Улсыг хавсран суудаг Австрали, Чили, Колумб, Ватикан, Мексик, Парагвай болон Сингапурын ЭСЯ-ны консулуудын уулзалтыг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-нд зохион байгуулав.
Уулзалтаар Монгол Улсын консулын бодлого, харилцааны талаар танилцуулга хийж, консулуудын сонирхсон асуултанд хариулав. Энэ удаагийн арга хэмжээ нь харилцан мэдээлэл солилцох, иргэдийн эрх ашгийг хамгаалахад ач холбогдолтой боллоо хэмээн гадаад орнуудын консулууд хэлээд, цаашид ийм төрлийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж байхыг санал болголоо.
Сэтгэгдэл (1)