
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн агуулгаар санал хураахад нийт гишүүдийн 80 хувь нь зөвшөөрлөө. Ингэснээр дээрх хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороо руу шилжүүлж байна.
Төсвийн байнгын хороо уг асуудлыг өдөр цайны цагаар хэлэлцэх бөгөөд гаргасан шийдвэрийг нь УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанаар хэлэлцэх юм.
Т.Энхэлээ