Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төсвийн төсөөллийг хэлэлцэхээр болов

2014-5-30
0
ЖИРГЭХ

    BSN_4585555 УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.05.30/ нэгдсэн хуралдаан 10 цаг 3 минутад 56.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр болов.

 Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон нар танилцуулав.

  Эдгээр хууль тогтоомжийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааанаар хэлэлцэн санал хураалт явуулахад гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй учраас төслүүдийг Засгийн газарт буцаасан. Гэвч дараа оны төсвийн хүрээний мэдэгдэл, дунд хугацааны төсвийн төсөөллийн тухай хуулийг тухайн оны 6 дугаар сарын 1-ний дотор батлах хуулийн заалттай учраас Засгийн газар төслүүдийг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд нийцүүлэн дахин өргөн барьсныг Төсвийн байнгын хороо хэлэлцээд дэмжсэн юм.

 Сангийн сайд Ч.Улаан илтгэлдээ, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагууд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсвийн тэнцлийн зорилтот үзүүлэлтийг баримтлан Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016- 2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг боловсруулсан. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан Улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Түүнчлэн уг хуулийн 19.3-т “энэ хуулийн 6.1.4-т заасан төсвийн тусгай шаардлагыг хөгжлийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн бодит хэрэгцээ, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтаас төсөвт оруулах орлого, тэдгээр ордын ашиглалтын урьдчилгаа төлбөрийн боломж, өмнөх жилүүдэд авч ашигласан гадаад зээлийн эргэн төлөлтийн хуваарьтай уялдуулж, үе шаттай хэрэгжүүлэх зорилгоор улсын нийт өрийн өнөөгийн цэвэр үнэ цэнээр илэрхийлсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2011 оны төсвийн жилд 50 хувиас, 2012 оны төсвийн жилд 60 хувиас, 2013 оны төсвийн жилд 50 хувиас, 2014 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна” гэж заасан. Улсын өрийн хэмжээ 2015-2017 онуудад хуульд заасан 40 хувийн хязгаараас хэтрэхээргүй байна гэдгийг дурдав.

  Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, М.Энхболд, С.Дэмбэрэл, Н.Энхболд, Ц.Оюунбаатар нар Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нар болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Сангийн сайд Ч.Улаан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Монгол Улсын 2015 оны болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь макро эдийн засгийн болон төсвийн тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэж байгаа. Тухайлахад, төсвийн урсгал зардлын өсөлтийг хязгаарлах, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн алдагдлын хэмжээг 2.0 хувиас хэтрүүлэхгүй байх; эдийн засгийн өсөлтийг дэмжсэн татварын орчныг бүрдүүлэх, татварын орчныг тогтвортой байлгах замаар төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох; тэвчиж болох урсгал зардлыг хэмнэх замаар урсгал зардлын суурийг нэмэгдүүлэхгүй байх бодлого барьж байгаа. Түүнчлэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшинг харгалзан индексжүүлж нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх; төсвийн байгууллагуудын урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, урсгал зардлыг нэмэгдүүлэх үр дагавар бүхий аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхдээ төсвийн хязгаарт багтаадаг байх; төсвийн хөрөнгөөр хэрэгжих төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг үр ашигтай болгох; хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөхдөө зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл нь хийгдсэн төсөл арга хэмжээг барилгын тухай болон төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн төсөлд тусгах, төсөвт тусгагдсан төсөл арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах зарчим баримталж байгаа гэлээ. Мөн улсын өрийн нийт хэмжээг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарт багтаахын тулд 2015 онд хөнгөлөлттэй зээл авах, бонд, баталгаа гаргах зэргээр шинээр өр үүсгэх боломжгүй болж байна. Иймээс хөрөнгө оруулалтыг зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтаар хязгаарласан бодлого оруулж ирж байгаа гэдгийг хэлэв.

  Хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Д.Зоригт, С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж нар үг хэлсний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 42 нь буюу 80.8 хувь нь дэмжлээ. Ингээд хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж, төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
О.Номинчимэг: Орон сууцтай холбоотой асуудлыг хуулийн байгууллага хурдан шуурхай шийддэг байх ёстой
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
    1 мин
  • Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана
    15 мин
  • Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
    1 цаг 12 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ
    1 цаг 20 мин
  • Никотин агуулсан цахилгаан тамхи нь тамхинаас гарахад хамгийн үр дүнтэй аргуудын нэг
    1 цаг 42 мин
  • О.Номинчимэг: Орон сууцтай холбоотой асуудлыг хуулийн байгууллага хурдан шуурхай шийддэг байх ёстой
    2 цаг 5 мин
  • ИРГЭД: Хуулийн цоорхойгоос болж л хохирчхоод байна
    2 цаг 28 мин
  • Неймар ДАШТ-д оролцох Бразилын багийн бүрэлдэхүүнд дуудагдлаа
    2 цаг 30 мин
  • Сэрэмжлүүлэг
    3 цаг 11 мин
  • В.Путин Д.Трампыг явснаас хэд хоногийн дараа Хятадад ирлээ
    3 цаг 13 мин
  • Лондон болж буй хоёр төрлийн жагсаалыг тайван барихын тулд олон мянган цагдаа хамгаалалтад гарлаа
    3 цаг 19 мин
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
    3 цаг 20 мин
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
    3 цаг 28 мин
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
    4 цаг 0 мин
  • “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь
    4 цаг 7 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 23 мин
  • Өнөөдрөөс нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдийн 85 салбараар худалдаалж эхэлнэ
    4 цаг 27 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    4 цаг 53 мин
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ
    15 цаг 50 мин
  • PGL Astana 2026: The MongolZ-ийн амжилт ба зуны Мейжор тэмцээний өмнөх сургамжууд
    15 цаг 54 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК