
УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн төслийг үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж батласан тул УИХ-ын Төсвийн байнгын хороо чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны завсарлагаар хэлэлцэж дэмжлээ.
Асуулт асууж санал хэлэх гишүүн байгаагүй тул УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу уг хуулийн төслийг батлахад санал хураахад гишүүдийн олонх буюу 78.8 хувь нь зөвшөөрсөн тул Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталлаа.