Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Ц.Болор 2014 оны 5 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Баден-Вюрттемберг муж улсад танилцах айлчлал хийв.
Танилцах айлчлалын хүрээнд Элчин сайд тус муж улсын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Н.Шмидтэй уулзаж, энэ оны 6 дугаар сард Монгол Улсад хийх Н.Шмидт сайдын айлчлалын бэлтгэл болон Монгол Улс, Баден-Вюрттемберг муж улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.

Талууд хоёр орны улс төрийн харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж ирснийг онцлон тэмдэглэхийн сацуу цаашид харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулахад хамтран ажиллах чин эрмэлзлээ харилцан илэрхийлэв.

Үүнээс гадна Ц.Болор "Баден-Вюрттемберг Интернационал", "Регион Штуттгарт" ХАҮТ-ын удирдлагууд, тус муж улсын Боловрол, залуучууд, спортын яам, монголын академичдын холбоо ТББ, "Солонго" дунд сургууль зэрэг байгууллагуудын удирдлагатай уулзалтууд хийв.
Элчин сайд 5 дугаар сарын 27-ны өдөр Штуттгарт хотноо Баден-Вюрттемберг муж улсад сурч амьдарч байгаа иргэдтэй уулзаж, улс орны өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар мэдээлэл хийж, сонирхсон асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Элчин сайд Баден-Вюрттемберг муж улсад ажиллах үеэр ЭСЯ-ны консул тус муж улсад оршин суугаа монгол иргэдэд паспорт сунгалт, иргэний шинэчилсэн бүртгэл, нотариатын үйлчилгээ үзүүлэв.