Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын нутагт тавих зам, хоолойд “Путин” гэдэг нэр өгөх гэнэ

2014-6-02
0
ЖИРГЭХ
Оросоор энэ нь “Степной Путь В.Путина” гэж нэрлэгдэнэ гэдгийг бахархалтайгаар дуулгаж тэдний хамаг аазгайг барсан юм байх.
  батбаярЕрөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн сайд Н.Батбаяр тэргүүтэй манай шинэчлэгчид ОХУ-ын Санкт-Петербург хотноо зочилж тус улсын Ерөнхийлөгч В.Путин болон Ерөнхий сайд Д.Медведив нартай уулзаж ажлын яриа хэлэлцээр хийгээд ирсэн. Хойд, урд хоёр хөршийн төрийн тэргүүнүүд уулзаж олон тэрбум тонны нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж байхад  “Тэр хоёр хүн уулзах нь манууст ямар падлий байна” гэж  аягласан манай дарга нар ердөө жил шахмын дардаа төрхмөндөө орж “биднийг авраачээ”  хэмээн урд, хойд айлуудаасаа бадар царайчилж эхлэв. Жаахан мөнгөний бараа хараад мөн ч их гэдийсэндээ бид. “Танайд нүүрсээ өгөхгүй, танай шатахуун түгээх 100 станцыг оруулахгүй” гэж  нэлээд гөжүүдэлсний эцэст “манай нүүрсийг аваач, танайх станцаа хэдийг бол хэдийг оруул” гээд уйлан донгодоод гүйж эхэллээ. Харин өнөө хэд нь “бодож үзье” гээд сахлаа эмрэн тоомжиргүй мушилзах аж.

Санкт-Петербургийн уулзалтанд дэлхийн 70 орчим орны төлөөлөгчид оролцож Оростой эдийн засгаар хэрхэн үр ашигтай хамтран ажиллах вэ? гэсэн сэдвээр ярилцаж зөвлөлдсөн. Манай улсын хувьд ч энэ уулзалт тэргүүлэх зэргийн ач холбогдолтой байв. Ялангуяа ОХУ-БНХАУ хоёр орныг холбосон байгалийн хийн хоолойг Монголоор дайруулах асуудлыг нааштай шийдвэрлүүлэх нь манай дарга нарын өвөртлөн мордсон илгээлт байсан юм. Санкт-Петербургийн форумаас нэг зүйл маш тодорхой шийдэгдсэн нь төмөр замын царигийн асуудал байлаа. Өмнө нь "Танайх заавал өргөн зам тавина шүү, танайд тавьж байгаа төмөр замыг 50/50 хувиар эзэмшиж байна шүү” гэсэн шахаагаар манай төмөр замын төслийг аугаа геополитик, улсын онц чухал нууц болтол нь улстөржүүлээд байсан тэд “танайх нарийн зам хослуулж тавьсан нь зөв. Бид ямар нэгэн  транзит тээврийн  үнэ нэмэхгүй” гэж янаг зан гаргаснаар “Танкны аюул” “Геополитик” “Улсын нууц” болоод байсан төмөр замын төсөл гацаагүй урагшлах боломжтой болсон. Х.Баттулгад барьж балбалцаад байх бороохой үгүй болсон билээ.

Харин хийн хоолой тавих асуудал нааштай шийдэгдэх эсэх нь эргэлзээтэй хэвээр. Хэдийгээр Оросын тал үүнийг Монголоор дайруулж болно гэж үздэг ч Хятадууд үүнийг зөвшөөрдөггүй. Аль Зян Зи Мин-ий үеэс л энэ асуудалд эсрэг саналтай байж ирсэн.

Тэгвэл олон жилийн турш шийдэж чадахгүй байгаа хийн хоолойг Монголоор дайруулах гарцаагүй ашигтай шалтгааныг манай Н.Батбаяр сайд Оросуудад ойлгуулаад иржээ. Энэ тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ерөнхий сайдаас өмнө очиж” байгаад хамаг бэлтгэл ажлыг нь базаасан тухайгаар өгүүлжээ. Тэрээр “Та нар хийн хоолойгоо Монголоор дайруулан тавих юм бол 2000 км татна, Монголоор дайруулахгүй гэвэл 4000 км татна. Тиймээс Монголоор дайруулах нь ашигтай” гэдгийг хэлж цаадуул нь ч “Нээрээ тийм байна шүү” гэж алмайраад хоцорсон гэнэ. Сансарт хүнээ нисгэдэг, цөмийн зэвсэгтэй Орос улс энэ тооцоог бодож олохгүй будилж суусан юм байх. Мөн Монголоор дамжуулах хоёр дахь шалтгааныг уран гоёоор сэтгэж олсон байна.

 Тодруулбал Орос, Монгол, ХяхЯТАөббөб
Хятад гурван улсыг холбосон төмөр зам, авто зам, нефть, хийн хоолой, эрчим хүчний шугам барих асуудлыг яриад ирсэн гэнэ. Энэ бол тус бүртээ нэг Оюу-Толгой бөгөөд таван шугамаа “Талын зам” гэж нэрийдэх ба Оросоор энэ нь “Степной Путь В.Путина” гэж нэрлэгдэнэ гэдгийг бахархалтайгаар дуулгаж тэдний хамаг аазгайг барсан юм байх. Ийнхүү Монголын нутгаар тавих замаа Путины нэрээр нэрлэснээр цаадуул нь зөвшөөрнө гэсэн тооцоог гаргаад байгаа аж. Путин үүнд нь харин нэг их хошгорсонгүй юу, эсвэл аазгайгаа дарж ядан жүжиглэсэн үү манай шинэчлэгчдэд  “Бодож үзье” л гэж хариулжээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • БОРЯ (103.26.193.17)
    МАН-ЫНХНЫ ХИЙЖ ЧАДАХГҮЙ ЮМЫГ АН-ЫНХАН Ч САЙН ХИЙЖ БАЙНА ШҮҮ ТЭР ХООЛОЙ МАНАЙХААР ДАЙРЧ ЯВБАЛ БИДЭНД Л АШИГТАЙ.
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • Zorig (103.26.193.8)
    Ene yostoi unen teneg gahai sh dee. Gadaadiinhnaas icheed baih yum....
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • зочин (103.26.193.2)
    АН-ын нэр хүндийг энэ хоёр нөхөр унгаж өглөө.Дандаа онигоонд орж байх юм.
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • ха ха (202.72.245.194)
    балай юм зохиож бичих юм
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • ккккк (103.26.193.7)
    Оросуудыг бас тэнэг гээд бодчихсон уу? Нэр зэрэгт хошгирохгуй ээ наадуул чинь. Ундэсний эрх ашигт нь хир нийцэх эсэхийг л хардаг улс., Ер нь тэгээд Таныг Чингис Хаан гэе гэсэн ч манайхаар дайруулахаас енгерсен байхоо. Ядаж л тэнд 2 гар уулзах маньд ямар хамаатай гд солиорч суух уедээ асуудлаа тавьж бх байж дээ
    2014 оны 06 сарын 02 | Хариулах
  • з одоо чудахгүй сонгууль дөхчихлөө. цаашид путочин (202.21.113.141)
    энэ хоёр нөхрийг харахаар сургуульд байхад юу лболнов юм яриад байж байхад, шийдээгүй байхад, санаагаа ярьж байхад аль хэдийн итгэчихсэн пал пал гээд биднийг инээлгэдэг ангийн нөхдүүдиййг маань санагдуулдаг юм. сайн талаас мөн ч их харах юм. энэ хоёр хол явнаа хол явна гээ л байж байхаас
    2014 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.23.51.10)
    бодож үзье гэснийг нь зөвшөөрчлөө гээд хашгираад байсан.
    2014 оны 06 сарын 02 | Хариулах
  • kkkkk (202.179.7.194)
    МУДАК
    2014 оны 06 сарын 02 | Хариулах
  • snaarhal baij boloh ch (123.121.197.19)
    Dor bichsen huniiheer bol altanhyagaiig darj elbegdorj buuh buuria zasj baigaa yum beih. Tiim sanaa baihiig uguisgehgui. Ene nohor denduu uhaan muutai alban tushaaliin don ni diildehgui neg esondoo ih zovj baigaa hun. Uls udirdaad yavah uhaan zayaasangui ee hudal huurmag ni l herees hetersen er. Shunaliin dongoo diilehgui tolgoi ni zad usrehdee tulaad baigaa amitan. dandaa hudlaa yaerij ard tumnee huurah ergen toirondoo alban tushaal amlajtoriin danhailgasaar hedii udaa tasah ve?! hoorhii hoorhii
    2014 оны 06 сарын 02 | Хариулах
  • XaXAxA (202.179.11.34)
    Ene odoo zailaagui muu.
    2014 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.8.174)
    Оросуудад хийн хоолойгоо Монголоор дайруулах ямарч ашиггүй. Манайхан горьдоод хэрэггүй дээ.
    2014 оны 06 сарын 02 | Хариулах
  • э (202.131.230.218)
    Тэгэхдээ шулга хошгирч байгаа биз, сонсдоо,
    2014 оны 06 сарын 02 | Хариулах
  • я (202.131.230.218)
    Шалдаа бууснаа нуух гэж Фортуны гаргаж байгаа 1 муу үнэгэн заль. Оросууд одоо наад 2-ыг чинь тоохгүй дээ, харин тэд нар наад 2-ыг чинь жаахан хошгируулсан чинь хошгирч байгаа нь энэ,
    2014 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин (112.72.13.46)
    түй чёрт
    2014 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.20.144)
    fortunagiin tolgoinoos enenees oligtoi ym garahguidee zailuul
    2014 оны 06 сарын 02 | Хариулах
  • зочин (180.149.97.77)
    Хаха жоохон давсалж, гэхдээ үнэн л юмыг хоржоонтой бичсэн байна даа.
    2014 оны 06 сарын 02 | Хариулах
    • hoorhii doo.
      Aliin bolgon hudal ugeeree maniigaa huurah bilee dee hoorhii hoorhii. Aliin bolgon alban tushaal amlag toriig tomruulj amidrah bileedee. tolgoi ni neg l odor zad uzerchihvii dee hoorhii hoorhii
      2014 оны 06 сарын 02
    • hoorhii doo.
      Aliin bolgon hudal ugeeree maniigaa huurah bilee dee hoorhii hoorhii. Aliin bolgon alban tushaal amlag toriig tomruulj amidrah bileedee. tolgoi ni neg l odor zad uzerchihvii dee hoorhii hoorhii
      2014 оны 06 сарын 02
  • Зочин (202.170.68.162)
    ene odoo erguu ni garaagui um bh daa.
    2014 оны 06 сарын 02 | Хариулах
  • Судасны хатуурал нарийс***** (202.179.20.248)
    ЭМЯамны зөвшөөрөл бүхий МУ-д 9 дэх жилдээ борлуулагдаж байгаа Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулага, зөвлөгөө явагдаж байна. Тус бүтээгдэхүүн нь Цус шингэлж, цусан дахь холестриныг бууруулахаас гадна Судасны дотор хананд хуримтлагдсан өөхөн товруу /бляшка/-г арилгах үндсэн үйлчилгээтэй. Тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр Тархи-зүрхний судасны хатуурал, нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт болон хуян, бусад бүхий л эрхтнүүдийн судасны бөглөрөл зэргийг цогцоор нь эрүүлжүүлнэ. Үнэ – 1 курс - 330$ Утас: 96665038
    2014 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    zov zov guij guvshaad ,mongoliin toloo l bol ami nas eruul mendee ner nuuree barakh ju ch bish,Said Batbayar tegnee aygui hurts uhaantai ,arai l oor setgeed baidag,bas zorimog hun shig sanagddag,ireeduin or gej hogshin honinii nasgui emgen ovgon shig haralgan boddog zarim uls torchid bna,tegvel geed yarival delhiin bukh uls ortei,odoo bol oldoj bgaa bolomj,ireeduid ogoo ch uu hen ch medehgui harizangui oilgolt
    2014 оны 06 сарын 02 | Хариулах
  • kkkkk (103.9.88.114)
    ee sharaa icheesei uvur damjsan ***** shig l bolloo.
    2014 оны 06 сарын 02 | Хариулах
  • Ха ха (118.70.170.139)
    Дээрхийг бичигч их өсөрхөж, атаархаад боож үхэхэд дутсан хүн бичждээ. Ингэж байхаар боогоод үхчихгүй дээ ха ха.
    2014 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.26.193.16)
    Ишш чааваас хүмүүс дэндүү гэнэн улс төрөөс мөнч хол хэвлэлийн мэдээллээр амьдардаг жижиг гарууд юмдаа . АН-ЫН ЛИДЕР ЭЛБЭГДОРЖ Фортунаг огцруулах гээд байгаа хэргийн учир Батбаярын мууд биш. Элбэгдорж 17 онд доош бууж ирэхэд АН-ын даргын суудал бэлэн байх ёстой эс тэгвэл өчнөөн өстөнд бариулж үхнэ. Тэр хамгаалалтанд орохоо нүхээ бэлдэхийн тулд 14 онд л Алтанхуягийг дарж авах ёстой. 16 онд оройтоно. Алтанхуягийг дарж ганцаардуулах түлхүүр нь түрэмгий дайнч фортуна. Урваж хөрвөдөг урт дурын ноёд шиг МҮДНЯКуудыг фортуна л эз дийлэн барьж байдаг юм. Эдний урд хойно нь орж ая эвийг нь олж, Алтангадастай шар цавуугаар нааж, шалзан хадаасаар хадаж баруун гараа болгож яваа хүн нь Алтанхуяг. Элбэгээгийн санаа Хуягааг стратегийн ганц түншээс нь салгавал амархан дарж авна гэж үзэж байна, түүнийг намын даргын эсрэг хандуулбал шууд нураад ирнэ гэж тооцоолж дайрч байна. Энэ бол Алтанхуягийн Ахиллесийн өсгий гэж харан, байнга өсгийрүү нь харвахдаа өчигдөрийн дайснуудтайгаа нийлж, өт хорхой шиг зэвүүн Бэлтрэгтэй хавсайдаж явна. Харин Элбэгээ 2000 онд ялагдангуут АНУ-руу зугатсны дараа Н.Алтанхуяг,Н.Батбаяр хоёр нэгдэж МҮАН-Соцдекийг нэгтгэх төлөвлөгөө боловсруулан гүйцэтгэж одоогийн АН-ыг байгуулсан жинхэнэ авторууд нь шүүдээ. Зальтай үргэлж идээний дээжийг хүртэж байдаг Ээбий ирээд л Энхсайханыг Гончигоогоор дамжуулан унагаж намын дарга авсан юмдаг. Одоо тэр аргуудаа хэрэглэх л гэж байгаа. Женког бол өмнө барьж идэш болгож ашиглаад дараа нь араатануудад хэнэг ч үгүй хаяж өгөхөө юман чинээ бодохгүй хамгийн хатуу сэтгэлтэй монголын түүхэнд төрсөн нэн аюултай мангас бол Ээбий байж таарлаа. Энэ мангасыг тогтоон барьж чадах холбоо бол Фортуна-Алтанхуягийн холбоо. Түүнийг хамгаалахын төлөө Норовын хүү хутгаа суглах, найран дээр хутга ханцуйлж орох бол юу ч биш. Нэг арга бодсон л байгаадаа.Ямартай ч бодлого бодохдоо энэ физикч муу сайн сэтгүүлч, орчуулагчдаас хавьгүй олон хувилбартайг АН-ын хууччуул андахгүй бөгөөд хаанаас юу ирэх бол гэж үргэлж сэрэмжилж байдгийг мэдэх юм байна. Яс юман дээрээ Амаржаргал бол Фортунагийн дэргэд мэргэжлээрээ ч нэр хүндээрээ ч зангарагаараа ч, хийсэн зүйлээрээ ч ёстой нэг муу чабаак гэдгийг АН-хан андахгүй. Ингээд тулаан ойрын зайны өлгөх цохилт хийх Элбэгээгийн тоглолт холын зайнаас хөл дээрээ тоглолт хийн угтуулах цохилт хийж сурсан Алтанхуягийн тоглолт 2-ыг харах л үлдлээ. Элбэгээ ч аюултай удартай, Алтанхуяг ч цохилт сайн даана бодвол Ээбийг гэдэс хавиар нь цохисоор байгаад ядрааж аваад шулуун цохилтоор нагдаунд оруулах магадлал өндөр.
    2014 оны 06 сарын 02 | Хариулах
  • zochin (183.177.98.234)
    tui..tui.. tamiin togoo.. gej..yagaad sanalaa tavij bolohgui gej..oros,hyataduud uursduu l manai ulsiin sanaliig sonsoy gej urisan shuu dee..tegeed sanalaa hellee.. yu ni bolohgui baigaa yum..yumiig dandaa harluulj baihiin tuluu tursun yum shig l baih yum ..
    2014 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.29.160)
    Монголын хэдэн удирдагч нар баруун, зүүний их гүрнүүдэд нэр нүүрээ алдаж гүйцэх юмаа. Юмны бараа хараагүй, пээдгэр зантай, тэгсэн мөртлөө амархан шалдаа буудаг гээд л...онигоо,онигоо.
    2014 оны 06 сарын 02 | Хариулах
  • gfd (103.26.193.1)
    za bolildoo yasan tuilshramtgai um be de
    2014 оны 06 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    3 цаг 20 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    3 цаг 43 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    4 цаг 5 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    4 цаг 8 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    4 цаг 31 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    5 цаг 26 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    6 цаг 12 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    6 цаг 15 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    7 цаг 22 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    7 цаг 29 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    7 цаг 59 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    9 цаг 36 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    9 цаг 50 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    10 цаг 6 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    10 цаг 11 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    11 цаг 10 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    13 цаг 26 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    23 цаг 32 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК