Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Яриа хэлэлцээрийн түншийн анхны уулзалт болов

2014-6-02
0
ЖИРГЭХ

    Монгол Улс, АСЕАН болон Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн хоорондын яриа хэлэлцээний түншийн уулзалт 5 дугаар сарын 30-нд Индонези Улсын Жакарта хотноо АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газарт анх удаа боллоо. АСЕАН болон Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн нь “яриа хэлэлцээний түншийн уулзалт” нэртэй Удирдах Зөвлөлийн гишүүдийнхээ өргөтгөсөн хуралдааныг анх удаагаа Монгол Улстай зохион байгуулав.

Яриа хэлэлцээний түншийн уулзалтад Монгол Улсыг төлөөлж Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас АСЕАН-ы дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдорж, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд С.Хүрэлбаатар нар, АСЕАН болон Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгээс түүний гишүүн 16 орноос томилогдсон УЗ-ийн гишүүд, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Ле Луонг Мин, Хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Х.Нишимура болон судлаачид, эдийн засагчид оролцов.
20140602jakarta
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс, АСЕАН болон Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн хоорондын яриа хэлэлцээний түншийн анхны уулзалтад амжилт хүсч, Монгол Улс удахгүй  Зүүн Азийн дээд түвшний уулзалтад нэгдэж, улмаар “АСЕАН болон Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн гишүүн орон болно гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн Илгээлт ирүүлснийг ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн хуралдаан дээр уншиж танилцуулан, Гүйцэтгэх захирал Х.Нишимурад гардуулав.

Манай төлөөлөгчдийн тэргүүн Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн яриа хэлэлцээний түншийн уулзалт дээр үг хэлж, Монгол Улсын гадаад бодлогын Ази, Номхон далайн бүс нутаг, ялангуяа Зүүн Ази, болон Зүүн Өмнөд Азийн улс төр, эдийн засгийн интеграцид өргөнөөр оролцоход чиглэсэн зорилт, үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Тэрээр Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны бүтцүүд тухайлбал, АПЕК-т гишүүнээр элсэх, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, Зүүн Азийн дээд түвшний уулзалтад нэгдэхийн төлөө өндөр эрмэлзэлтэй, идэвхи чармайлт гарган ажиллаж буйг тэмдэглэж, улмаар Зүүн Азийн эдийн засгийн интеграцид тодорхой хувь нэмрээ оруулах, бүс нутгийн орнуудтай эдийн засгийн өргөн, нягт хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв.
20140602jakarta
АСЕАН болон Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрэлэнгийн Гүйцэтгэх захирал Х.Нишимура хүрээлэнгийнхээ үндсэн зорилго, чиглэл, сүүлийн үеийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, Монгол Улстай бүс нутгийн эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагаа зэрэг тодорхой салбар, чиглэлээр хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийллээ. Тэрээр Монгол Улс, АСЕАН болон Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрэлэн хоорондын яриа хэлэлцээний түншийн уулзалтыг ийнхүү анх удаа зохион байгуулахад Хүрээлэнгийн УЗ-ийн гишүүд, ялангуяа Японы Засгийн газрын зүгээс онцгой анхаарал тавьж, дэмжсэнд талархал илэрхийлж, Монгол Улсыг Зүүн Азийн дээд түвшний уулзалтад нэгдэх, Хүрээлэнгийн гишүүнээр элсүүлэхэд дэмжиж ажиллахыг гишүүн 16 орныг төлөөлсөн УЗ-ийн гишүүддээ уриалав.

Хуралдаан дээр Япон, Камбож, Энэтхэгийг төлөөлсөн УЗ-ийн гишүүд Монгол Улсыг Хүрээлэнгийн гишүүн болгохыг дэмжсэн үг хэлж байр сууриа тодорхой илэрхийлэв.

АСЕАН болон Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэнг 2008 онд Зүүн Азийн дээд түвшний уулзалтын тухайн үеийн гишүүн 16  орон санаачилж байгуулсан. Зүүн Азийн дээд түвшний уулзалтад хожим нэгдсэн ОХУ болон АНУ нь энэхүү хүрээлэнгийн гишүүнээр элсээгүй байгаа.

Хүрээлэн нь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, улс орнуудын эдийн засгийг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн нарийн судалгаа, үзэл баримтлалын шинж чанартай баримт бичгүүд боловсруулж, гишүүн орнуудынхаа Засгийн газарт мэргэжлийн зөвлөмж өгөхөд үйл ажиллагаагаа чиглүүлдэг.

Монгол Улс, АСЕАН болон Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн хоорондын яриа хэлэлцээний түншийн уулзалтыг амжилттай зохион байгуулсан нь манай орон түүний гишүүн болоход төдийгүй улмаар АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, АПЕК болон Зүүн Азийн өндөр түвшний уулзалтад нэгдэх зорилтоо урагшлуулахад чухал алхам боллоо.
Гадаад харилцааны яам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    3 цаг 19 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    3 цаг 43 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    4 цаг 4 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    4 цаг 8 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    4 цаг 31 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    5 цаг 26 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    6 цаг 12 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    6 цаг 15 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    7 цаг 21 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    7 цаг 29 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    7 цаг 59 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    9 цаг 36 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    9 цаг 50 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    10 цаг 6 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    10 цаг 11 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    11 цаг 9 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    13 цаг 26 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    23 цаг 32 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК