
Уулзалтаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс НҮБ-ын гишүүн орнуудыг терроризмтой тэмцэх асуудлаар тодорхой арга хэмжээ авахыг үүрэг болгосон 1373, 1624, 1267, 1540 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийг хангах зорилгоор НҮБ-ын Терроризмтой тэмцэх ажлын хэсгийн 2014 оны 5 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн айлчлалын талаар ярилцав. Уг ажлын хэсэг айлчлалынхаа үеэр Терроризмтой тэмцэх чиглэлээр ажилладаг Монгол Улсын төрийн байгууллагын төлөөлөлтэй уулзсанаас гадна 1373, 1624 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийн байдалтай танилцжээ.
Түүнчлэн тус уулзалтын үеэр терроризмтой тэмцэх Монгол Улсын чадавхийг нэмэгдүүлэхэд НҮБ-ын зүгээс шаардлагатай техникийн туслалцаа үзүүлэх талаар харилцан санал солилцов.
Ажлын хэсгийнхэн НҮБ-ын 1373 дугаар тогтоолын хэрэгжилтийн тухай урьдчилсан дүгнэлтийг Монгол Улсын Засгийн газарт 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гардуулах юм.