Тойрогтоо ажиллаж буй УИХ-ын гишүүн М.Зоригт энэ сарын 31, 1-ны өдрүүдэд Эрдэнэцагаан суманд ажиллалаа. Эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан Эрдэнэцагаан сумын хилийн 0146-р ангийн хамт олноос ахлагч Ц.Азбаяртаа бүрэн тавилгатай гэр бэлэглэж гэнэтийн бэлэг барьсан байна. Азбаяр ахлагчийн хувьд тус ангийн шилдэг ахлагч төдийгүй амьдрал зохиож буй залуу гэр бүлүүдийн нэг учир хамт олноос нь өргөө цагаан гэр бэлэглэж өрх тусгаарлаж өгсөн аж. Энэхүү баярын арга хэмжээнд УИХ-ын гишүүн М.Зоригт өөрийн биеэр хүрэлцэн очиж баяр хүргэсэн юм. УИХ-ын гишүүн М.Зоригт өргөө цагаан гэртээ өнөр бүлээрээ элбэг хангалуун амьдрах ерөөлийг дэвшүүлэн, дүүрэн байхыг бэлгэдэж өргөө цагаан гэрийг нь мялаан хөргөгч бэлэглэжээ.






Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)