Юутай ч халуун зун болж байхад намрыг мөрөөддөг хүнээр Ж.Энхбаярыг тодруулж байх шиг байна. Тэрбээр намар явж гахай агнаад хавийн амьтдыг ийн дайлах нь.
Дулааны улирал айсуй ирж, амьтад ичээнээсээ гарч эхлэхээр л завтай, мөнгөтэй, эрх мэдэлтэй эрхмүүдийн ан хийх “хорхой” нь дээд цэгтээ тулдаг. Гэвч томчуудын сонирхоод байдаг “агнах ажиллагаа”-г иргэд төдийлөн сайшаадаггүй. Тэдэнд кайфтай, бидэнд айдастай гэдэгчлэн ан хийж байгаа эрхмүүдэд тэр нь дээд зэргийн амралт, сэтгэл ханамж болдог. Гэвч энэ нь эргээд Монгол орны байгаль экологи, ан амьтан гээд л олон зүйлд сөргөөр нөлөөлдөг.
Адаглаад төв суурин газраас том жийп машин, автомат буугаар зэвсэглэсэн хүмүүс хөдөө орон нутгийг зорьж ан хийх явцдаа бусад ан амьтдыг тэр чигээр нь айлгаж, үргээх үзэгдэл ч их гардаг. Тийм ч учраас БОНХЯ нь 2013 оноос хойш ахуйн зориулалтаар нэг ч ан амьтан агнах тоо хэмжээ тогтоогоогүй гэдгээ “хатуухан” мэдэгдсэнийг та бүхэн санаж байгаа биз ээ. Мөн фэйсбүүк, твиттер дээрээ ангийн гэрэл зураг тавьсан хүмүүс хууль бус агнуур хийсэн гэдэг нь батлагдвал Эрүүгийн хуулиар шалгагдаж таван жилийн ял ч авч магадгүй болоод байгаа.
Үүнийг дагуу зарим этгээдийг шалгах, арга хэмжээ авах ажлууд ч эрчимтэй хийгдэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, амьтдыг хоморголон устгаж, үүгээрээ сайрхаж цахим ертөнцөд шуугиан тарьдаг хэсэг этгээдийг Улсын мөрдөн байцаах газар шалгаж байгаа билээ. Тодруулбал, цахим мэдээллийн хэрэгслээр тарсан дөрвөн зургийг шалгаж, гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, торгуулийн арга хэмжээ авах саналтайгаар прокурорт шилжүүлсэн гэдгээ УМБГ-аас мэдэгдсэн. Үүгээр зогсохгүй УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын Сэлэнгэ аймагт баавгай агнасан, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын Төрийн тусгай хамгаалалттай Бурхан Халдун ууланд нисдэг тэрэгтэй очиж хууль бус ан хийсэн, Улсын заан Б.Соронзонболдын агнасан зэрлэг гахайгаа үүрч авахуулсан зурагны хэргүүдийг ч шалгаж эхэлсэн тухай эх сурвалж мэдээлсэн юм.

Тэгвэл энэ бүхний дараа ан хийсэн зургаа олон нийтийн цахим хуудсанд тавихаасаа иргэд ихээхэн сэрэмжилдэг болоод байгаа. Гэвч өнөөх эрх мэдэлтэй, мөнгө төгрөгтэй эрхмүүд ан хийхийн сайхныг, ямар амьтан агнах гэж байгаагаа ч нэг нэгэнгүй, хэнэгч үгүй олонд зарлаад сууж байх юм.

Эх, үрсийн баярын өмнөхөн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “зэрлэг гахайн ан тэсвэр тэвчээр хурд эр зориг шаарддаг юм.Агнуурийн эрх 45000т байсан энэ жил 160000т болсон бна.Намар хурдан болоосой” гэж жиргэсэн. Тэгвэл үүнийг уншсан иргэдэд тийм ч сайхан сэтгэгдэл төрөхгүй нь лавтай.
Тиймээс ч үг хэлэх, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийнхээ дагуу зарим иргэд Ж.Энхбаярын иймэрхүү үйлдлийг шүүмжилсэн мэссэжүүдийг “чулуудаж” сууна. Улмаар“Алдарт” жиргээч “Танхай эмээ” хүртэл түүний бичсэнийг хараад зүгээр суусангүй, "жигтэй" жиргээгээ үйлдээд амжижээ.

Юутай ч халуун зун болж байхад намрыг мөрөөддөг хүнээр Ж.Энхбаярыг тодруулж байх шиг байна. Тэрбээр намар явж гахай агнаад хавийн амьтдыг ийн дайлах нь.
Адаглаад төв суурин газраас том жийп машин, автомат буугаар зэвсэглэсэн хүмүүс хөдөө орон нутгийг зорьж ан хийх явцдаа бусад ан амьтдыг тэр чигээр нь айлгаж, үргээх үзэгдэл ч их гардаг. Тийм ч учраас БОНХЯ нь 2013 оноос хойш ахуйн зориулалтаар нэг ч ан амьтан агнах тоо хэмжээ тогтоогоогүй гэдгээ “хатуухан” мэдэгдсэнийг та бүхэн санаж байгаа биз ээ. Мөн фэйсбүүк, твиттер дээрээ ангийн гэрэл зураг тавьсан хүмүүс хууль бус агнуур хийсэн гэдэг нь батлагдвал Эрүүгийн хуулиар шалгагдаж таван жилийн ял ч авч магадгүй болоод байгаа.



Тиймээс ч үг хэлэх, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийнхээ дагуу зарим иргэд Ж.Энхбаярын иймэрхүү үйлдлийг шүүмжилсэн мэссэжүүдийг “чулуудаж” сууна. Улмаар“Алдарт” жиргээч “Танхай эмээ” хүртэл түүний бичсэнийг хараад зүгээр суусангүй, "жигтэй" жиргээгээ үйлдээд амжижээ.

Д.Дуулим
Сэтгэгдэл (46)