Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Элсний-13”-ийн гуравдугаар дүр тодорчээ

2014-6-03
0
ЖИРГЭХ
Уул уурхай мэтийн мөнгө дагасан эрх ашгийг тойрч арван гурвуулаа нэгдэнэ. Утааны асуудлаар тэгж нэгддэг болоосой .
     онцлохын зурагУлс нийтээрээ эх үрсийн баяраа тэмдэглэж ажилдаа ортол УИХ-д дахин “элсний-13” бүрэлдэж эхэлсэн гэх яриа газар авсан байв. Үнэхээр ийм албан бус бүлэглэл байгуулагдаж тодорхой эрх ашгаар нэгдэх болсон тухай бүлгэмийг удирдаач С.Ганбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Монголын улстөрд “элсний-13” киноны гуравдугаар анги үргэлжлэх бололтой. Гэхдээ хэний захиалгаар юуны төлөө?

Тэртээ 1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл засгийн эрхийг барьж байхад голдуу хөдөөнөөс сонгогдсон гишүүд тэргүүтэй 13 хүн эвлэлдэж сөрөг хүчин болох МАН-тай хавсайдан Засгийн газраа ээлж дарааллан унагаж байсан. Төрийн тогтворгүй байдал, хямрал хүндрэлийн гол бурууг тэдэнтэй холбох нь их. Одоо тэднээс хэн нь ч улстөрд карьергүй. Энэ тухай нийтлэлч Баабар “Тэднийг дэмжиж эрхлүүлэх тусам зан нь огцом хувирч байв. Бизнес эрхэлдэг, амьдралд хэдийнэ хөлөө олчихсон бусад зарим гишүүдтэй тэд юун түрүүн мөчөөрхөж эхэлсэн юм. Зурагт, гар утас төдийхнөөр манийгаа хуурчихаад өөрснөө аль л өрөмтэй өөхтэй хэсгийг нь түүж байна гэсэн хардлагатай болсонд байв. Банк, пиво, худалдаа, ноолуурын чиглэлээр бизнестэй гишүүдийг энэ салбараа дагнаад өмчилчихсөн гэж ойлгоод өөрсдөдөө аль нэг салбарыг хуваарилахыг шууд тулгадаг боллоо. "Аятайхан эвээр ярилцаад сектор сектороор нь хэрүүл амгүй хуваагаад авъя!" гэсэн хачирхам санал улаан цагаангvй хэлж байсан юм. Удалгvй тэд улаан шантаажчин болж мэргэшив” хэмээн дурссан байдаг. Үнэхээр тэдний Монголын төрд учруулсан гай түүтгэрийн хариуг ард түмэн 2000 оны сонгуулиар хангалттай барьсан билээ.

Удаах “элсний-13” МАН-ын дотор намаа шинэчлэх зорилгоор байгуулагдсан байдаг. Боловсрол, мэдлэг, ёс суртахууны хувьд тэднийг анхдугаар дүрийнхэнтэй харьцуулашгүй. Л.Одончимэд,  Ц.Шаравдорж, Т.Ганди, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Д.Арвин, Д.Одбаяр, Р.Нямсүрэн, Ц.Мөнх-Оргил, А.Цанжид, Ч.Авдай Т.Очирхүү, Л.Пүрэвдорж нарын 13 гишүүн нэгдэж намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг тусгаарлаж  намаа сонгуульд амжилттай оролцуулах бэлтгэлийг базаах ёстой гэсэн санаачлагыг гаргасан ч энэ нь намын дарга, Ерөнхий сайдыг хамтад нь огцруулахад хүрч М.Энхболдыг С.Баяраар сольсон байдаг. Харин Ерөнхий сайд намын дарга болсон С.Баяр хүч тамир нь хариагүй М.Энхболдын фракцыг элгэндээ нааснаар “элсний-13”-г эргэж намнах ажиллагаа эхэлж байсан түүхтэй. Тэднийг урвагч, шарвагчдаар нь цоллож буланд шахах ажлыг хотынхон бүхэлд нь зохион байгуулсаны үр дүнд олонхи нь карьергүй хоцорчээ. Тэднийг бүхэлдээ шуналын сав байсан гэж дүгнэж болохгүй. Зорилгоо биелүүлээд зарчмаа дагаад явсан нь цөөнгүй. Харин Д.Арвин АН-д орсон, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар намаа хагалж Н.Энхбаярыг дагасан угшил чухам энэ үеэс эхтэй. Хоёрдугаар дүрийн “элсний-13” -ийн үр хөврөл нь өнөөдрийн МАХН болоод шударга ёс бүлгийнхэн юм.  Эрх мэдлийн тэнцвэрийг олоод голлочихсон тэд шатнааж, сүрдүүлгээр хэрхэн таргалж болдогийг яруу тодоор харуулж яваа.

Энэ үйл явдлаас долоон жилийн дараа бие даагчдын санаачлагаар 13 хүнтэй албан бус бүлэг байгуулагдах боллоо. Одоогоор С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, О.Баасанхүү, Г.Уянга, Г.Баярсайхан, Л.Цог, Д.Батцогт нарын нэрс тодорхой болсон бөгөөд ямартай ч яг арван гурван хүний бүрэлдэхүүнтэй гэсэн яриа саарал ордноор түгэж эхлэв. Уг бүлгийг санаачлагч С.Ганбаатар “Бид уул уурхайн баялагтай холбоотой асуудлуудад саналаа нэгтгэж хамтарч ажиллана. Тухайлбал хоёр долоо хоногийн өмнө УИХ-аар хэлэлцэгдэж унасан Газрын тосны тухай хуулийн асуудлаар бид санал нэгтэй байсан ч бүлгээс болж ижил кноп дарж чадаагүй”  гэж байр сууриа илэрхийлсэн байна. Уул уурхай мэтийн мөнгө дагасан эрх ашгийг тойрч арван гурвуулаа нэгдэнэ. Утааны асуудлаар тэгж нэгддэг болоосой . Хамтлагийн бүрэлдэхүүний нийтлэг шинж нь уул уурхайг эсэргүүцэгч, капиталистуудыг эх орноосоо хөөхийг мөрөөдөгчид байгаа нь анхаарал татахгүй байхын аргагүй.

Эрх барьж буй АН-ын бодлого шийдвэр УИХ-дээр унаж, буцах болсоор засаглалын чадамжаа алдаж байна. Тэдэнтэй хамтарч байгаа шударгууд холын зам нийлэхгүй гэдэг нь өдрөөс өдөрт тодорхой болж, эрх баригчид засаглахын төлөө биш зөвхөн байхын төлөөх жижиг эрх ашгийн дээсэн дээр тогтох боллоо. Албан ёсны сөрөг хүчин МАН-аас гадна, тэдний дотоодын зодоон, хамтрагчдын увиагүйтэл, урвалт, шарвалт засаглалынх сүнсийг шумуул мэт сорон туйлдуулж байна. Шүдээ харуулсан болгоны шантаажийг гүйцэлдүүлэх гэж сөхөрсөн эдийн засгаасаа асар их өртөг төлсөөр байгаа. Товчхондоо төр засаг зовж байна. Манай, дайсны гэж талцсан бүхнийг аргадаж бодлого нэгтгэхэд улам хүнд болсоор байна. УИХ-д гэмт хэргийн тухай, зөрчлийн тухай гэх мэт ард иргэдийн амьдрал, эрх ашигтай амин чухал холбоотой хуулиуд нэгдмэл зөвшилцөлгүй хэлэлцэгдэж байна. Удахгүй алт, зэс, мөнгөний ордуудыг шинээр ашиглаж эхлэх, газрын тос боловсруулах чиглэлээр хойд хөрштэйгээ хамтрах зэрэг эдийн засгийг хөдөлгөх чухал асуудлуудыг Засгийн газар УИХ-д оруулж хэлэлцүүлнэ. Харин элснийхэн энэ бүх асуудлаар сюрприз бэлдэж байгаа гэх. Н.Алтанхуягийн Засгийг газар эдийн засгаа хөдөлгөх гол найдвар болсон ашигт малтмалын тухай хууль, шинээр ордуудыг ашиглаж эхлэх зөвшөөрлөө сөрөг хүчнээс гадна элснийхнээс авах ёстой болох нь.  Элснийхэн чухам юу сэдэж, юу нэхэх нь олны гайхшралыг төрүүлнэ. Тэднийг холбосон далд хатгаас буюу хөгжим захиалагч нь хэн бол гэхээс битүүхэн айдас хурна. Долингор үхээд хужирбулангаас чөтгөр болон амилсан гэдэг.

О.Цагариг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • ХҮН (103.10.22.242)
    ХӨДӨЛГӨӨН БОЛ ХӨГЖӨЛ ХӨДЛӨЖ БАЙГАА ЮМ БҮХЭН УРАГШАА ХӨГЖӨЖ ДАРААГИЙН ШАТРУУ ДЭВШЭЖ БАЙДАГ ШУДРАГ ТЭМЦЭЛ ӨРНӨЖ БАЙГАА НЬ ӨӨРӨӨ ХӨДЛӨЖ ХӨГЖӨЖ БАЙНА ГЭСЭН ҮГ ҮҮНИЙГ ҮГҮҮСГЭЭД МУУЛААД ХЭРЭГҮЙ ҮГҮҮСГЭЛЭЭС ҮГҮҮСГЭЛ ТИЙШ ЯВАЖ БАЙЖ ДАРААГИЙН ШАТРУУ ОРДОГ ЮМ ҮГҮҮСГЭЛ БОЛ ӨӨРӨӨН ХӨЖЛИЙН ЯВЦЫН НЭГ ИРЛЭЛ ХӨДӨЛГӨӨНӨӨС АРДЧАЛЫН ҮНЭЛЭХ ҮНМЛЭХГҮЙ ДЭЭД ШАТРУУ ХӨЖӨН ДЭВШЭЖ БАЙЖ БИП ЖЭНХЭН УТГААРААН ХҮНЛЭГ АРДЧАЛСАН ШУДРАГ НИЙГЭМИЙГ БАЙГУУЛАЖ ЧАДНА ХӨДЛӨЖ ТЭМЦЭЖ БАЙНА ГЭДЭГ ДЭВШЭЛ АРД ТҮМЭН НИЙТЭЭРЭЭН ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ЭНЭ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖЭЖ БАЙЖ АМЬЖАЛТАНД ХҮРНЭ ХӨДӨЛГӨӨНГҮЙ ЗОГСОХ ЮМ БОЛ МӨХӨЛ ТЭР
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • ganga (202.126.91.170)
    bayrsaihan orogui ter hudalaa harin bat zandangaa awaachee bidendl bur tuen olond hereggui martsan bol odoohon uurt ni heleed uz ymar negen uvmnii darga bolgono gee tegwel bur durtai zuwshuurnu
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.10.22.242)
    ТЭНЭГ АРД ОЛОН МИНЬ БИДНИЙ ТӨЛӨӨ ӨНӨӨДӨР ДУУГАР Ч БАЙГАА ХҮМҮҮС БАЙГААД БИД БАЯРЛАХ ЁСТОЙ ДУУГАР Ч БАЙГАА ХҮНЭЭ БИД ДЭМЖЭХГҮЙ ЮМ БОЛ ЭРХ МЭДЭЛТЭЙ ЛУЙВАРЧАДЫН ӨМНӨ БИДНИЙ ТӨЛӨӨ ХЭН ДУУГАРАХ ЮМ ХЭН Ч ДУУГАРАХГҮЙ ХАРИН ЛУЙВАРЧАДЫН БУУНИЙ НОХОЙ ГАР ХӨЛЬ НЬ БОЛОЖ БИДНИЙГ БОРГООЖ ЯС ҮС ОЛОЖ ИДДЭГ НОХОД ОЛОН БОЛНО БИДНИЙ ДУНД Ч ЛУЙВАРЧАДААС ЯС ҮС ГОРЬДСОН АРЧААГҮЙ НОХОД ОЛОН БИ ЯДУУ АРДМТҮМНИЙ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ДУУГАРЧ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ БИД БАЯРЛАН ДЭМЖЭХ ЁСТОЙ БИШ ГЭЖ ҮҮ ӨНӨӨДӨР ЭНЭ ХҮМҮҮС МИНИЙ ТАНИЙ ХЭЛЭХ ҮГИЙГ ЛУЙВАРЧАН НАРТ ХЭЛЭЖ ХҮРГЭЖ БОДТОЙ АЖИЛ БОЛГОХЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ ҮНЭН БА ХУДАЛЫГ ХОЖМИЙН ӨДӨР ЯЛГААД ӨГНӨ ӨНӨӨДӨР БОЛ ҮНЭНҮҮ ХУДАЛУУ ГЭДЭГ ГОЛ БИШ ХЭЛЖ БАЙНА ГЭДЭГ НЬ ГОЛЬ ЭХЛЭЛ БАЙЖ БАЙЖ УРАГШАА ЯВНА С ЗОРОГ О ДАШБАЛБАР НАР ЭНЭ ШУДРАГ ТЭМЦЭЛИЙН ЭХЛЭЛИЙГ ТАВИЖ О ЭНХСАЙХАН ӨРТӨӨЛӨН ӨНӨӨГИЙН БИДЭНД ХҮРЭЖ ИРСЭН ШУДРАГ ТЭМЦЭЛ ҮРГЭЛЖЭЛЭЖ БАЙНА МЭДЭЭЖ ЗАМААСАА УХРАХ ХҮМҮҮС ГАРНА ЭНЭ БОЛ БАЙДАГ ЗҮҮЛЬ ХАРИН АРД ТҮМЭН ҮНЭНЭЭС УХРАХ ЮМ БОЛ АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙН МӨХӨЛ ОЙРХОН БАЙНА ГЭСЭН ҮГ
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.10.22.242)
    С ГАНБААТАР ГАДААДДОТООДЫН ГЭДЭГ ХҮН УУЛЬ УУРХАЙН ШУЛААЧАН ЛУЙВАРЧАН НАРТАЙ УДААН ХУГЦААНД ТЭМЦЭЛХИЙЖ ЯВАА ХҮН ОДООИХ ХУРАЛДОЛУУЛАА БОЛОХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ МУУ ХЭЛҮҮЛЭН ХЭЛҮҮЛЭН ДУУГАРАХ ХҮН МАШ ХОВОР ЭДГЭЭР ХҮМҮҮС БОЛ ӨӨРИЙН АМЬДАРЛАА ЗОЛООСЛОН ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ДУУГАРЧ БАЙНА ГЭДЭГ БОЛ ХУВЬ ХҮНДИЙ ХУВЬД АМЬДАРЛАА ЗОЛООСЛОЖ БАЙНА ГЭСЭН ҮГ ИХ ХУРАЛЫН ГЭШҮҮН БОЛСОН ХҮН ЯЛСАН ОЛНОХЫН ТАЛД ДАЛДАГНАН НОХОЙТОЖ ИХ ИХ МӨНГӨ САЛГАЖ БОЛОХ ЭНЭ ХҮМҮҮС ШУДРАГ ХҮМҮҮС УЧРААС ИЙМ ЗАМ СОНГОСОНГҮЙ ОДОО ЛУЙВАРЧАД ЭНЭ ХҮМҮҮСИЙГ ИЛДЭВЭЭР МУУ ХЭЛНЭ ЭНЭ БОЛ ГЭМЭЭ НУУХ ГЭСЭН АРГА ЛУЙВАРЧАДЫН ЗАН ЛУЙВАРЧАД ШУДРАГ ЭХ ОРОНЧ С ЗОРИГИЙГ ОРДНИЙ ЦОНХООР МОРЬ ХАРСАН ГЭЖ ГҮТГЭЖ О ДАШБАЛБАРЫН ИЛДЭВЭЭР МУУ ХЭЛЭЖ ДИЙЛХЭЭ БОЛХООР АМЬ НАСАНД НЬ ХҮРСЭНИЙГ АРД ТҮМЭН МЭРТААГҮЙ МАРТАГХ Ч ҮГҮЙ С ГАНБААТАР НАРАА ЛУЙВАРЧАД ЮУЧ ХИЙЖ МЭДНЭ БИЕЭ ХАМГААЛАГЧ АВАХ ХЭРЭГТЭЙ
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • иргэн (202.131.238.2)
    ЭЭ чааваас дугуй дугуйгаа олжээ Унга энэ нэг цадаж ханадаггүй авгай хаа байна тэр амлалт нэхэх арв түмний холбоо өөрт нь ашигтай л бол ард түмэн авааль нөхөр хамаагүй биеэ худалдах юм аа
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.29.252)
    Уянга бол худлаа шүү дээ. Амьдралаа сайжруулж нөхрөө ажилтай болгох гэж улс төрд орсон юмуу? хайшаа юм бэ? Худал үнэн баахан юм ярьж байгаад яг санал өгөх болонгуут Алтанхуяг ахынхаа асаалттай танк нь болдог биз дээ?
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • zochin (49.0.152.28)
    Uyanga, Davaasuren, Bolorchuluun nar davhar deel tailah asuudal deer shudarga baij chadaagui. Odoo ta nart itgeh arga alga.
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (27.123.189.228)
    бас юү сүйтгэх бол доо.
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • Борхүү (103.9.90.130)
    Гарьдхүүгийн Баярсайхан яг тэгнэ дээ.Овилоггүй хог.
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • УТГА УХААН ХЭРЭГГҮЙ (202.72.245.194)
    их л сайн чанга олон удаа донгодвол тэр хэмжээгээр өөрийгөө борлуулна
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • teneg (202.131.247.12)
    Bie unelegchdyn bag
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • mgl (180.235.187.90)
    muu helj bgaa hujaa sheesnuud zailcgaa ene humuus shudraga harin ch zov shiidver gargah bolno haraarai m*****
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.15.175)
    ЭД НАРЫГ ЮУ Ч ХИЙЖ ЧАДААГҮЙ БАЙХАД НЬ ИНГЭЖ БОЛОХГҮЙ Ш ДЭЭ.ХЭН Ч ГЭСЭН ЭРСДЭЛТЭЙ ТУЛГАРНА.ЧИН ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ АРД ТҮМНЭЭ БОДОЖ АЖИЛЛАХ ХҮРТЭЛ НЬ ХАРЖ Л СУУХААС ДАА ЭД НАРЫГ ОДООГООР ХЭЛЭХ ҮГ АЛГА.ГАНБААТАР ГИШҮҮН БОЛЖ НЭГ ХЭСЭГ ГАНЦААРДАЖ МАШ ХЭЦҮҮ БАЙСАН ОДОО ХАРИН ДАВААСҮРЭНТЭЙ САНАА НИЙЛЖ БАЙХ ШИГ БАЙНА.ЯГ ҮНЭН ДЭЭ ХЭЦҮҮ Ш ДЭЭ.ЦАГ ХУГАЦААГ ХАРЬЯ.
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • Zochin (202.131.238.146)
    Ee ***** uzegd unen bol hund nohduud negdej baigaa yum bn da
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (49.156.1.14)
    Taarsan taar shuudainuud tsuglaj dee he he he
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • зочин (180.149.97.77)
    Уянга наанаа нээх шудрага царайлж байгаад цаанаа бол худлаа гар байна лээ дээ. овоо зөв зөв юм ярьж энэ чинь овоо юм уу гэтэл санал өгөх болохоороо дан эсрэг шаачихдаг. цор цор гэж байгаад юман дээр тохиролцоод наймаа хийгээд байдаг гар юм шиг байгаан. үүнийг чинь улс төрийн ***** гэдэг юм шдээ. наад нөхдүүд чинь бүгд л ижил төрхийн ***** шантаажчингууд байх шиг байна.
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • FREEDOM. (112.72.11.107)
    irgenii hudlguuniihun nertei namaas nam damjsan shantajchinguud ur huuhdiin maani ireeduig horloj bna.hudlaa shudarga tsarailj olon niitiig tuurugduulsen iim populistuud uls orond gai tarisaar bna.L.tsog met ni mongoliin barag buh namiig damjij ***** huuhen shig zan gargaj bna.ENE HUN ANH HUVISGALT NAMAAS SERGEN MANDLYN NAM RUU DARAA NI ARDCHILSAN NAM ERGEED ARDCHILSAN SERGEN MANDLYN NAMRUU TENDEESEE IZN-D,IZN-S BNN-D,BNN-S Enhbayariin namd orson.zamzuur damjsan bas bus namuudiig ni sain sanahgui bn.yadaj ur huuhed ni ichdeg bh daa.
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.29.144.74)
    за сонирхолтой л дүрүүд байна... ? энхбаярын тухай ам ангайвал муулж дараа нь бөөрөнд нь наалдаж гарч ирсэн нөхдүүд бол үнэн худалаа биз дээ ...
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.126.91.104)
    Дэлгүүрийн програм, Рестораны програм, Салон гоо сайханы програм, Эмийн сангийн, Зочид буудлын програм гэх мэт бүх төрлийн бэлэн болон захиалгын програм худалдаа үйлчилгээ. Утас: 99145089, 99426162
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (210.102.204.80)
    ПОПУЛИСТ СҮГСЭЛЗҮҮРҮҮД. ҮНЭХЭЭР ДУГУЙ ДУГУЙГАА САЙН ОЛСОН БАЙНА.
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (203.194.114.91)
    er ni ardin nam, ardcnilsan nam, bie daagcnid dotroos snudarga xumuus ni negden niilj uls ex ornixoo toloo uabax tsag bolson snuu dee, tedniig uaj cn nerlej baisan aix xereggui, nam gedeg zxuild barigdax xereggui, niileed nam baiguulsan cn zob baij magadgui dee
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • 13 heree (103.26.193.11)
    shantajchin p nuud tur samrahaar zehej baina taslan zogsoo Enkhbold oo
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.55.191.76)
    ардчилал хөгжөөгүй бол манайх ч гэсэн ийм л байх байсан гайхах юм алга
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • За яршиг л байна (202.180.220.72)
    ЗА ЯРШИГ БНА ЭД НАР УУ? УЯНГА БОЛ БҮҮР ХУДЛАА. ЯНХАН ХЭЗЭЭ Ч ӨӨРЧЛӨГДДӨГГҮЙ. УЯНГА ИНГЭЖ РЕКТЛЭЭД МӨНГӨ АВЧ ГАРШСАН ГАНЦ ХҮН ШҮҮ ДЭЭ. МӨНГӨ ОЛОХ ЗАМ НЬ БАГАСААД ИРЭХЭЭР ИЙМ ХОЛБОО ЭНЭ ТЭР ГЭЖ ШАНТААЖИЛЖ БГААД ДУУСДАГ БИЗ ДЭЭ.ЁСТОЙ ХУДЛАА ШҮҮ ЭД НАР. ДАВХАР ДЭЭЛ ТАЙЛАХАД ЧАДААГҮЙ ХОЁР НАМЫН ХООРОНД ГҮЙСЭН БИЕ ДААГЧ ЯНХАН ГИШҮҮД БОЛ БҮҮР Ч ХУДЛАА.
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (112.72.13.208)
    Zasag ni oligtoi zasaglaj chadahgui hyamraagaad bna shuudee ovoo bosgoogyi bol shaazgai yun deer suuh ve. Oligtoi baildaa ediin zasag uruudaad bna shtee het dor orvol sehehed hund bolno shuu .ene 13 omnoh 13 uud shig bish baih gej naidaj bna.
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.126.89.250)
    ШАНТААЖЧИНГУУД
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • 13 (103.26.193.11)
    доод танхимтай болоочээ,элбэгээ энэ талаар яагаад дуугарахгүй байнаа
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • ИРГЭН (203.91.112.186)
    ХУСМАА ГОЛОГСОД.....
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    2 цаг 27 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    2 цаг 51 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    3 цаг 12 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    3 цаг 16 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    3 цаг 39 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    4 цаг 34 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    5 цаг 20 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    5 цаг 23 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    6 цаг 30 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    6 цаг 37 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    7 цаг 7 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    8 цаг 44 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    8 цаг 58 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    9 цаг 14 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    9 цаг 19 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    10 цаг 17 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    12 цаг 34 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    22 цаг 40 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК