Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг болов

2014-6-03
0
ЖИРГЭХ

    3g5le0ne37soqfjft9q3jtagroУлсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хамтран “Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2014.06.03/ Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Хөдөлмөрийн яам, НДЕГ, Нийгмийн халамж, үйлчилгээний газрын газрын дарга, мэргэжилтэн, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын ахмадын холбооны тэргүүнүүд оролцож тэтгэврийн даатгалын өнөөгийн байдал, шинэчлэлийн зорилтуудын талаар санал солилцлоо.

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт хэлэлцүүлгийн нээж хэлсэн үгэндээ, “ Төрөөс иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах бодлогын салшгүй бүрэлдэхүүн хэсэг бол тэтгэврийн даатгалын тогтолцоо юм. 1994 онд Улсын Их Хурал Нийгмийн даатгалын багц хуулиудыг баталж, ажил олгогч, даатгуулагчаас төлсөн шимтгэлийн орлогоор тэтгэвэр олгодог хуваарилалтын тогтолцоонд шилжсэн билээ. Мөн Улсын Их Хурал 1999 онд Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чигэлэлийг баталсан. Одоо тухайн үеийн тэтгэврийн даатгалын тогтолцоог тэтгэвэр бодох аргачлал нь төлсөн шимтгэлтгэйгээ шууд хамааралгүй, тэтгэврийн санг өсгөж арвижуулах мехнизм бүрдээгүй, эдийн засгийн шинэчлэл, хөрөнгийн зах зээлтэй уялдаа холбоогүй зэргээс шалтгаалан хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх шаардлагатай гэж үзэх боллоо. Тэтгэврийн тогтолцоонд үүсээд байгаа хямралыг багасгах зорилгоор тодорхой алхмуудыг хийсэн ч тэтгэвэр авагчдын амьдрал ахуйд нөлөөлөхүйц үр дүнд хүрч чадсангүй. Өнөөдөр эдийн засгийн идэвхтэй хүн амын дөнгөж 63 орчим хувь нь тэтгэврийн албан журмын даатгалд хамрагдаж байна. Түүнчлэн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан бус салбарт ажиллагсдын дийлэнх нь тэтгэврийн даатгалд хамрагдаагүйгээс тэдний ирээдүйн нийгэм, эдийн засгийн баталгаа алдагдаж, тэр хэрээрээ улсын төсөвт ачаалал учруулж эхэллээ.

Тэтгэврийн даатгалын сан орлогоороо зарлагаа нөхөх боломжгүй болж, тэтгэвэр авагчдын 60 гаруй хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч, иргэдийн амьжиргааны түвшин буурах хандлагатай боллоо. Тэтгэврийн даатгалын сангийн хувьд 2013 оны эцсийн байдлаар орлогын гүйцэтгэл 635.0 тэрбум төгрөг, зарлагын гүйцэтгэл 811.0 тэрбум төгрөгт хүрч, зөрүүг улсын төсвөөс санхүүжүүлсэн нь тэтгэврийн даатгалын сан өөрийгөө санхүүжүүлэх боломжгүйг нотлон харуулжээ. Энэ бүхэн биднийг тэтгэврийн талаар дорвитой шинэчлэл хийх эрэлт хэрэгцээ, шаардлага бий болсныг харуулж байна. Түүнчлэн цаашид тэтгэврийн тогтолцоонд эрс өөрчлөлт, шинэчлэлийг хийж, нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх, тэтгэврийн даатгалын сангийн орлого, зарлагыг тэнцвэржүүлэх, хуримтлагдсан өр, авлагыг багасгах, Нийгмийн даатгалын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг яаралтай Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх шаардлагатай байна” гэлээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ илтгэлдээ, “Өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоо нэг давхрагатай, эв санааны нэгдлийн зарчмаар шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа нөхөж санхүүжүүлдэг хуваарилалтын тогтолцоо юм. Гэтэл 2030 оноос эхлэн Монгол Улсын хүн ам насжиж, ахмад настны эзлэх хувийн жин нэмэгдэж, ялангуяа 60-70-аад оны хүн амын огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарах үед тэтгэврийн даатгалын одоогийн тогтолцоо үйлчилж чадахгүй нөхцөл байдал үүсэхээр байна. Тухайлбал сүүлийн арван жилд Монгол Улсын нийт хүн амын тоо 16,1 хувиар өссөн байхад ахмад настны тоо 21, 9 хувиар буюу илүү хурдацтайгаар өссөн дүн үүнийг илтгэж байна. Тэтгэврийн сангийн алдагдал 2030 он гэхэд ДНБ-ний эзлэх хувийн жин өсч дөрвөн хувьд хүрэх төлөвтэй байна. Түүнчлэн нийгмийн даатгалын хамрагдалтын хувь хэмжээ хангалтгүй байна. Манай улсын 10 хүн тутмын гурав нь нийгмийн даатгалд даатгуулдаг бол 10 даатгуулагч тутамд дөрвөн тэтгэвэр авагч ногдож байна. Ирээдүйд гарч болох санхүүгийн хүндрэлтэй байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс цалинд зориулсан тэтгэврийн тогтолцоог халж, тэтгэврийн нас, шимтгэл бодох хувь, тэтгэврийн хувь хэмжээ зэрэг үндсэн үзүүлэлтүүдийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай байна” гэв.

Мөн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулгыг хийсэн юм.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Мөнхзул “Монгол Улсын тэтгэврийн даатгалын тогтолцооны өнөөгийн байдал, шинэчлэх шаардлага, цаашдын зорилтууд” сэдэвт илтгэл тавьсан. Тэрээр илтгэлдээ, тэтгэврийн даатгалын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, шинэчлэлийн хувилбарууд гэсэн үндсэн гурван асуудлыг хөндсөн юм. Өнөөдөр 1960 оноос өмнө төрсөн иргэдэд цалинд үндэслэсэн тэтгэврийн тогтолцоо үйлчилж байгаа бол 1960 оноос хойш төрсөн иргэдийн тэтгэврийг тэтгэврийн даатгалын нэрийн дансны тогтолцоогоор бодож байгаа аж. Шимтгэл олгогчийн хувьд ажил олгогчоос болон даатгуулагчаас долоо, долоон хувь буюу нийтдээ 14 хувийг тэтгэврийн даатгалд төлдөг. 14 хувийн шимтгэлийг 20 жилийн хугацаанд төлсөн даатгуулагч өндөр насны тэтгэвэрт гарах эрхтэй. Тэтгэврийг тогтоох аргачлалын хувьд 1995 оны хуулиар буюу 1960 оноос өмнө төрсөн даатгуулагчдын тэтгэврийг бодохдоо 20 жил ажилласан тутамд цалингийн 45 хувиар, 20-иос илүү жил ажилласан тутамд 1,5 хувиар бодох аргачлалаар явж байгаа гэлээ. Харин нэрийн дансны хуулиар 1960 оноос хойш төрсөн даатгуулагчийн тэтгэврийг бодохдоо түүний нэрийн дансанд хийсвэрээр бүртгэгдсэн шимтгэл, түүнд тооцсон өгөөжийн хүү, тэдгээрийн нийлбэрийг цаашид тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэлд хуваах замаар тэтгэврийг бодож байгааг тэрээр хэлсэн. 1960 оноос хойш төрсөн иргэдийн тухайд гол үндсэн ялгаа нь тэтгэвэр бодох аргачлалын хувьд өөрөөр томьёологдож байгаа ажээ. Өндөр насны тэтгэвэр авагч өнөөгийн байдлаар 218 мянга орчим байгаа гэсэн статистик үзүүлэлт гарчээ. Сүүлийн гурван жилийн байдлаар тэтгэврийн сангийн орлого зарлагын байдлыг авч үзвэл тэтгэврийн даатгалын сангийн нийт орлогын 30 орчим хувийг улсын төсвийн татаасаар бүрдүүлсэн байна. Тэтгэврийн даатгалын сангийн зарлага 2013 оны гүйцэтгэлээр 821,7 тэрбум орчим төгрөг байснаас нийт зарлагын 72 хувийг өндөр насны тэтгэвэрт, цэргийн тэтгэвэрт 9 орчим хувийг зарцуулсан” гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, Д.Сарангэрэл, С.Ганбаатар нар өөрсдийн байр сууриа илэрхийлж, тодорхой асуудлуудыг хөндсөн юм.

Гишүүдийн зүгээс эхний ээлжинд нэрийн дансны хуримтлалыг бий болгох, олон шатлалтай тэтгэврийн тогтолцоог хэрэгжүүлэх, ахмад настныг ядууралд өртүүлэхгүй байхын тулд тэтгэврийн хувь хэмжээг боломжийн хэмжээнд байлгах, тэтгэвэрт гарагсдын эрүүл мэндийн асуудалд судалгаа хийх, Нийгмийн даатгалын санг бие даасан, хараат бус болгох зэрэг асуудлаар саналаа хэлж байв.

Мөн Монголын ахмадын багш нарын холбооны тэргүүн Д. Амар, 1996 оноос өмнө тэтгэвэрт гарсан 5400 ахмад багш байснаас өнөөдөр 3000 гаруй нь үлдээд байгааг хэлж, эдгээр бага тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тэтгэврийг одоогийнхтой адилтгаж өгөхийг хүссэн юм. Түүнчлэн хамтын тэтгэврийн асуудлыг шийдэх хэрэгтэй гэдгийг хэлж, ахмадуудын дийлэнх нь тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээс илүүтэй мах, гурилын үнийг нэмэхгүй байх асуудалд анхаарал хандуулж байгааг чухалчилж байв.

Хэлэлцүүлэг үр дүнтэй болж цаашид энэ чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэж, Улсын Их Хурлын гишүүд болон Ажлын хэсэг, Улсын Их Хурал дахь намын бүлгүүд саналаа тусгаж ажиллах хэрэгтэйг Байнгын хорооны дарга Д.Батцогт сануулсан юм. Энэ удаагийн хэлэлцүүлгээр оролцогчдын гаргасан саналуудыг тусгасан Зөвлөмж гаргав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    2 цаг 28 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    2 цаг 51 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    3 цаг 13 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    3 цаг 17 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    3 цаг 39 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    4 цаг 34 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    5 цаг 20 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    5 цаг 23 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    6 цаг 30 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    6 цаг 37 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    7 цаг 7 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    8 цаг 44 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    8 цаг 58 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    9 цаг 14 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    9 цаг 19 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    10 цаг 18 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    12 цаг 34 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    22 цаг 40 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК