
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. МАН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногт түүнийг огцруулах саналыг УИХ-д өргөн барьсан. Тиймээс хуулийн дагуу энэ долоо хоногийн Байнгын хороо, УИХ-ын чуулганаар Н.Батбаяр сайдыг огцруулах уу, авч үлдэх үү гэдэг асуудлыг шийдвэрлэх юм.
МАН-ын бүлгийн зүгээс Н.Батбаяр сайдыг ажилдаа хариуцлагагүй хандсан, хариуцсан салбараа удирдах чадваргүй, эдийн засгийг хүндрүүлж, ард түмний амьдралыг доройтуулсан хэмээн үзэж байгаа юм. Тус бүлэг өмнө нь ч түүнийг огцруулах асуудлыг хөндөж байсан билээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (9)