
Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллах хүнийг сонгосон. Ингээд тэд Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн нэрийг өргөн мэдүүлсэн. Энэ дагуу УИХ-ын нэгдсэн чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар түүнийг Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайдад томилох эсэхийг эцэслэн шийдэх юм байна. Мөн Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар түүнийг томилох эсэх хэлэлцүүлгийг хийх гэж байна.
Дашрамд дурдахад, Үйлдвэр хөдөө аж, ахуйн сайд асан Х.Баттулга нь өөрийн хүсэлтээр сайдаасаа чөлөөлөгдсөн. Түүнийг сайдын ажлаа өгснөөс хойшхи 20 гаруй хоногийн хугацаанд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны ажлыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг гүйцэтгэж байгаа юм.
Т.Хулан
Сэтгэгдэл (1)