Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэд Ерөнхийлөгчөөр даажигнасаар байх уу?

2014-6-04
0
ЖИРГЭХ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эрх баригч АН-ынханы хооронд ажил хэрэг, улстөрийн зарчим, үзэл бодлын ямар ч уялдаа үгүй болжээ.
Элбэгдорж ааЕрөнхийлөгч Ц.Элбэгдорж үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшсэн Ш.Түвдэндоржийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв. Харин үүнийг нь АН-ынхан нэг их тоосон шинж алга. “Ерөнхийлөгч тэгж хэлнэ лээ, харин бид УИХ-дээрээ аваад гарчихна” гэсэн маягтай үг чулуудан сууцгаах ажээ. АН-ынханы бодлого УИХ-дээр унаж, буцан тэдний засаглах чадамж хагарахай шаазан шиг тарамдан, тарах болсон. Албан ёсны эсэргүүцэгчдээс гадна дотоодын эсэргүү нар нь тэднийг ихээр зовоох болсон. Гэтэл өөрсдийг дэмжиж байгаа ганц “манай тал”-аа эсэргүүцэх аян зарласан юм шиг аяглах ажээ. Дан дээлтэй байх хууль санаачилсан Ерөнхийлөгчид давхар дээлтэй сайдаа томилуулахаар санал хүргүүлснийг зөөлөн хэлбэл “өдөөн хатгалга” хатуу хэлбэл “басамжлал” юм.

 

Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдаж байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “сайд нараа гаднаас оруулж ирэхийг” эелдэгээр зөвлөсөн.  Гэвч түүний хэлсэн үгэнд нь алга ташихаас өөр ач холбогдол өгөөгүй. “Уг нь ч Ерөнхийлөгчийн зөв шүү” гэж хэлж байгаад л 17 сайд, гишүүнтэй танхим байгуулж билээ. Түүний санаачилсан “шилэн дансны” хуулийг нэр нь муухай гэж сөрөг намынхан гоочилсноос айн мухардаж, буцаасан. Давхар дээлийг тайлах хуулийг эцсийн хэлэлцүүлэг дээр нь унагаж ухаалаг төрийн хамгийн анхны санаачлагыг нь унтраав. Харин “тэнэг чигээрээ 2016 он хүртэл, тэрнээс цаашаа ухаалаг төррүү” гэж ичихгүй “гүлдийсэн” нөхдөөсөө Ерөнхийлөгч ухаалаг төрөө горьдсон хэвээр. Нэмж төрийн өмчит компани байгуулахыг хориглох хуулиа УИХ-д өргөн барьсан яг тэр өдөр Засгийн газар төрийн өмчит даатгалын корпораци байгуулах шийдвэр гаргаж байлаа. Хөндлөнгөөс харвал үнэхээр Ерөнхийлөгчийг өдөөд байна уу? Гэмээр үйлдлийг түүний журмын нөхөд нь хийх ажээ. Харин үүний хариуд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өдийг хүртэл тэдний найдвартай ар тал байсаар ирсэн.  Засгийг чиглэсэн элдэв дайралтын урдуур цээжээрээ орж “хэн нэгнийг огцруулснаар юу ч сайжирдаггүй” хэмээн хамгаална. Мөн их итгэл, найдвараа?

 

 

Улс орны эдийн засгийг галтайгаа хамт тахисан Н.Батбаярыг огцруулах хэрэгтэй гэдгийг МАН-аас өмнө Ерөнхийлөгч санаачилж хариуцлага нэхэж эхэлсэн. Харин АН-ынхан “тив тэнгэрээ” ямар ч үнээр хамаагүй аваад гарах гэнэ.Ер нь Н.Батбаяр Монгол Улсын хамгийн  үнэ цэнэтэй иргэн, АН-ын хамгийн үнэ цэнэтэй гишүүн болж хувирав. Тэр Ерөнхийлөгчөөс ч үнэтэй, Эдийн засгаас ч үнэтэй, төмөр замаас бүр их үнэтэй болжээ. Түүний унагасан эдийн засгийн босгох гэж Ц.Элбэгдорж хоёр хөршөөсөө бадар барин царайчилж байхад Засаглачид нь харин тэгэхээс тэг гэсэн мэт хэлсэн бүхнийх нь эсрэг явах ажээ. Хэлсэн үгэнд нь алга ташихаас цаашгүй, хийж хэрэгжүүлдэггүй эрх баригчдад тэр найр тавьсаар байх уу? Хариуцлага тооц гэсэн лүндэнг нь биелүүлэхгүй бол тэр яах вэ? Юу хийх вэ? ийм асуулт үнэхээр улс төрийн хүрээнийхэний сонирхолыг татаж байна.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эрх баригч АН-ынханы хооронд ажил хэрэг, улстөрийн зарчим, үзэл бодлын ямар ч уялдаа үгүй болжээ.

 

Манай улсад 20 жил ажилласан дэлхийн банкны ажилтан “Монголчуудад асуудал байсаар ирсэн. Гэхдээ өмнө нь хэзээ ч ийм ойлгомжгүй болж байгаагүй” гэж өөрийн бодлоо илэрхийлжээ. Дарга нь сайддаа, сайд нь Ерөнхий сайддаа, Ерөнхий сайд нь УИХ-даа баригдахаа больж дур зоргын сайн дурын компанит аянаар төрийн мөнгийг тээрэмдэж устгах ажиллагаа улс орон даяар өрнөж байна.  УИХ хууль батлах биш, буцаах үүрэгтэй байгууллага шиг болж, улстөр золбин хэрүүл, явган ховонд живж дууслаа. Харин энэ бүхнийг төрийн тэргүүн маань зүгээр хараад л суусаар байх гэж үү? “Шударга байх ёстой” “Авилгатай тэмцэх ёстой” “Иргэндээ үйлчилдэг ухаалаг төртэй болох ёстой” “Давхар дээлээ тайлах ёстой” .... түүний хэлсэн олон ёстойнууд онч мэргэний номноос нь халихгүй,  оюун баясгахаас цааш ид шидгүй хий цуурай болон үлдэх вий.

 

                                О.Цагариг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (91.141.0.158)
    2000 ond unasan shig unagana daa muu luivarchdiig
    2014 оны 07 сарын 31 | Хариулах
  • zochin (103.26.193.24)
    AN.g ysh gej sonsotsgooson yum be. Edend hudal amlalt awch garch irchiheed hiij baigaa zvil ni ene dee. Bolowsroltoi zow hvn ene nsmd baihgvi ee. Adgiin yumnuud.
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (183.177.99.179)
    AH ugaasaal hereggui shuu dee
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.21.106.109)
    AH ugaasaa l iim duff garuud baidag yumdoo
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • зочин (183.177.97.21)
    хохь нь. таны ард түмний сонголт хаан сонголт гээд байсан. чамайг өөрийг чинь сонгосон сонголт болохоор хаан сонголт бусад нь болохоор биш байдаг юм уу. Багануур дүүрэгт 2012 оны орон нутгийн сонгуулиар МАН 25 суудлаас 13 суудал аваад байхад бат-үүл өөрийн намын 12 төлөөлөгчийн санал болгосон гончигжав гэгч нэг байгууллагын аж ахуйн дарга хийж байсан нөхрийг хүчээр тавихад, бид танд сонголт хийсэн иргэдийн гарын үсэг бүхий өргөх бичгийг хүргүүлэхэд өөрөө дуугуй л суугаад байсан. хэн ч тоогоогүй. ардчилал гэж имй байдаггүй байх. Сталин Черчельд салаавч өгсөн шиг өнөөдөр бид танд салаавч өгөх болно. хариутай бол юу гэдэг билээ. үйлийн үр гэж байх байлгүй дээ
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • WhyNot (180.235.185.121)
    Ta doorhi link ruu orj burtguulsneer burtgeliin 2$ tani dansand oroh ba tsaashid enehuu sited nevtersen gishuun buriin toogor 0.5$ nemegdej oroh bolno. Dood tal ni  30$ bolohod ta munguu avah bolomjtoi bolno. Ingeed l boloo. Ene site ruu orood  “Register Now” darj burtguulne. AMJILT HUSYE!.Cash4Visits.com/ref.php?refId=318943
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (46.165.223.130)
    AN ugaasaa iim shuudee yalagdhaaraa niilj eh barij bga namaa unagaana yalchuul negnee unagaana ene bol AN-n bichigdeegui durem archaagui guilagchid
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • mongol (112.72.11.103)
    Manai namiin heden bolovsrolgvi mongoloo geh setgelgvi heden horchid odool mungu hiihgvi bol hezee gesen bdaltai chadvartai urvaj sharvaj bh shivde
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • зочин (202.179.11.42)
    монгол улсын маань төр мөнгөнд хүлэгдсэн энэ үед улсын ерөнхийлөгчид маань ийм л хувь заяанд учрах нь тодорхой хэн ч байсан үүнийг амсна.Төр мөнгөөс салж цэвэр болсон үед л ерөнхийлөгчийн үг үнэ цэнэтэй болно доо тэр тусмаа АН ийн энэ хэдэн гайгаас салж байж төр цэвэр болноо
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.26.193.15)
    ардчилалын үнэт зүйл ард түмний хяналт. АН Шилэн данс, хөрөнгийн биржээ дэмжихгүй бна гэдэг бол гэмт хэрэг мөн шүү.
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • Додоо (180.235.186.13)
    Бидний үед Улирдлага зөвлөлдөж, ардчлалын зарчмаар ухаалга шийдвэр гаргаж,удирдагч олон нийтэд хүргэж,хэрэгжүүлэхийг уриалдаг,улс орон даяаар эрвийх дэрвийхээрээ зүтгэдэг байлаа.Одооч Ардчилсан Ерөнхийлэгч Элбэгдорж, өөрийн албатууд, басч болоогүй төрлөх АН-тайгаа зөвлөлдөж басч үгүй оновчтой зорилтуудыг дэвшүүлэх юмаа хөөрхий.Харамсалтай сөрөг хүчин гэхээсээ илүү АН дахь тэнэг, алигархи бүлэг - Энхбаяртнуудтай нийлээд хэрэгжүүлэхэд нь "БҮҮ ХЭЛ", үг хэлж байхад нь "САЛААВЧ" гаргаад сууж байх шигээ.АН-ын одоогийн тэнэгүүдээр АН дутах нь бүү хэл "ЦЭВЭРШИХ" байх, харин хэзээ нэгэн цагт Элбэгээрээр"ДУТАХ" байх шүү.Элбэгээ минь "АРДЧИЛСАН ЭХ ОРОН-АРДЧИЛСАН НАМ"-ынхаа ирээдүйг бодохуу? эсвэл үнэгэн зальт Гончигдоржийн аргамжааний "ГАДАС", зүүлэг алиа салбадаа "АТАНХУЯГТ"-уудаа "шах" болгох уу? гэдгийг сонгох Элбэгээгийн эгзэгтэй мөч тулгараад байнаа даа. "ХАРАХ" л үлдлээ
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • ganga (202.126.91.170)
    gehdee uldeh huneer achaa ***** tatuulaa gedeg ug bdag bid hugjihl bolno uragshilhad bodloggui helsen ugnii gai ihl bh
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • zochin (202.131.226.221)
    ene unen zuil bna shuu ardchilsan namiig yalaltand hurgesen hun bol elbegee shuu dee shudraga zarchimch mundag hun. harin busad gishuud ni ch medehguiee
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • ebe (203.194.115.63)
    buudaj alahad ch bagadna
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.14.33)
    Монголчууд эрх тэгш байлгахад бие биетэйгээ сөргөлдөөд салахгүй, нэг зиндааны 2 монгол хэзээ ч нэгийгээ хүлээн зөвшөөрдөггүй, арсалддаг, харин нэг толгойлогчийн хатуу гар дор удирдуулбал сая нэг хамтлаг болж зэрэг хөдлөх боломжтой болдог. Чингисийн үеэс ганц хаанд захирагдаж ирсэн уламжлал нь олон толгойт удирдлага /парламент/-ын тогтолцоонд зохицохгүй байна. Тиймээс ухаантай, шударга, шийдэмгий удирдагч буюу Ерөнхийлөгчийн засаг л Монголд илүү тохирох ажээ. Гэвч Монголд тийм тасархай удирдагч бий юу гэдэг маш хэцүү асуулт! Дор хаяж Назарбаевын дайтай хүн байх ёстой. Өнөөдрийн төр засагт болон улс төрд байгаа хүмүүсийг шүүж үзэхэд дөхөж очих ч амьтан алга, дан пигмейчүүд. Бямбасүрэн гуай л хамгийн дөхөм хүн юмсан, даанч нас нь явчихжээ.
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • Zochin (103.26.193.14)
    Unen zuil bichsen bna. Niigem gaihaad l shavar shalbaagt ni jiveed l, togloom tohuug ni zugeer l haraad baih yum daa hourhii...Mongol oo gej...
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    2 цаг 29 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    2 цаг 52 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    3 цаг 14 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    3 цаг 18 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    3 цаг 40 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    4 цаг 35 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    5 цаг 21 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    5 цаг 24 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    6 цаг 31 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    6 цаг 38 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    7 цаг 8 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    8 цаг 45 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    8 цаг 59 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    9 цаг 15 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    9 цаг 20 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    10 цаг 19 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    12 цаг 35 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    22 цаг 41 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК