Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ховд аймгаас сонгогдсон гишүүд цахим ярилцлага хийлээ

2014-6-04
0
ЖИРГЭХ

 Улсын Их Хурлын гишүүдийн уламжлалт "Цахим ярилцлага" өнөөдөр /2014.06.04/ Төрийн ордон дахь Нутгийн удирдлагын танхимд боллоо. УИХ-ын Тамгын газраас зохион байгуулж буй дөрөв дэх удаагийн цахим ярилцлагад Ховд аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон Ховд аймгийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцов.
tsahim3
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар ярилцлагыг нээж хэлсэн үгэндээ, УИХ-ын Тамгын газраас орон нутагтай хийх "Цахим ярилцлага"-ыг өнгөрсөн 04 дүгээр сараас сэргээж эхэлсэн. Дөрөв дэх удаагийн цахим ярилцлагаар Ховд аймгаас сонгогдсон гишүүд, орон нутгийн удирдлагууд оролцож байна. УИХ-ын Тамгын газраас Ховд аймагтай анх удаа цахим ярилцлага хийж буйг онцлов.

Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан Концессын гэрээгээр сургууль цэцэрлэг бариулах тухай болон Бельгийн Вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийн төслийн хэрэгцээ шаардлагын талаар танилцуулав.
tsahim3
Тэрээр танилцуулгадаа, Ховд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр түшиглээд Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төв байгуулаад багагүй хугацаа өнгөрч буй. Аймгийн нэгдсэн эмнэлэг 50-60 мянган хүн амд үйлчлэх хүчин чадалтай.  Гэтэл аймгийн хүн ам өсөөд 80-90 мянга болсон  дээр нь баруун таван аймгийн хүн амд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл эмнэлгийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу байна. Ялангуяа ханиад томууны улиралд ачааллаа дийлэхгүйд хүрч байгааг танилцуулав. Тиймээс Бельгийн Вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийн төслийг яаралтай шийдвэрлэж өгөхийг УИХ-ын гишүүдээс хүсэв. Мөн тэрээр аймгийн төвд 12 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. 0-6 насны хүүхдийн 65 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна. Цаашид долоон цэцэрлэг шинээр барьснаар хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах боломжтой. Улсын төсөв хүндэрсэн энэ үед Концессын гэрээгээр барих нь зохимжтой шийдэл болно хэмээн хэллээ.

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, аймгийн хэмжээнд тулгамдсан асуудал олон бий. Аймгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төвд өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийсэн ажил олон бий. Цаашид хийх ажил ч их байгаа гэдгийг онцлоод Бельгийн Вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулна хэмээн тайлбарлав.

УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт хэлэхдээ, Бельгийн Вант Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийн төслийг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо дэмжвэл ирэх 07 дугаар сард багтаан батлах байх гэж найдаж байна. Концессын гэрээгээр сургууль цэцэрлэг барих хувийн компаниудаа та бүхэн олох шаардлагатай. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлэх талаар аймгийн удирдлагууд хөөцөлдөх шаардлагатай гэв. Тэрээр хэлэлцүүлгийн үеэр аймгийн хэмжээнд зарлагдаж байгаа тендер болон Үенч сумын Соёлын төвийн барилгын талаар тодруулав.

Аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан хариулахдаа, Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 80 гаруй ажил хийхээр төлөвлөсөн. Тендерийн ажил 70 гаруй хувьтай байна. Үенч сумын соёлын төвийн тендерийг удахгүй зарлана. Мөст сумын цэцэрлэгийн барилгын ажил удахгүй эхэлнэ. Энэ зундаа багтаад ашиглалтад оруулна хэмээгээд Сангийн яамнаас санхүүжилт ирүүлэхгүй байгаа тухай тайлбарлав.

Цахим ярилцлагад оролцож буй аймгийн удирдлагууд дээрх асуудлуудтай холбоотой асуултыг Ховд аймгаас сонгогсдсон Улсын Их хурлын гишүүдээс тодруулж хариулт авсан юм.

                                 УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар цахим ярилцлагыг хааж үг хэлэв. Тэрээр Ховд аймгаас сонгогдсон гишүүд орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй цахим ярилцлага хийлээ. Бельгийн Вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийн төсөл өнөөдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэнэ хэмээгээд УИХ-ын Тамгын газраас гишүүдээ сонгогдсон тойрогтой нь байнга уулзуулна гэдгийг онцлон тэмдэглэв хэмээн УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • hujaa byambotsogt hobdoos (202.126.89.162)
    hudalaa uls toriin shou hiij baihaar ter torson nutagiin hoshootiig hujaa barsbold ah dvvteigee niilj abaad, zaraad odoo bvr stratekiin ordoos gargaj abch bnaa.. chi tiim eh oronch yum bol dugaraachee.. songohdoo yu gej hudalaa burlaa daa...
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    2 цаг 27 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    2 цаг 51 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    3 цаг 12 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    3 цаг 16 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    3 цаг 39 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    4 цаг 34 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    5 цаг 20 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    5 цаг 23 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    6 цаг 30 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    6 цаг 37 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    7 цаг 7 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    8 цаг 44 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    8 цаг 58 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    9 цаг 14 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    9 цаг 19 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    10 цаг 17 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    12 цаг 34 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    22 цаг 40 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК