Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нэгдэн орох нь зүйтэй гэж үзэв

2014-6-04
0
ЖИРГЭХ

    байнгын хорооӨнөөдөр үдээс хойш хуралдсан Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас зөвшилцөхөөр ирүүлсэн хэлэлцээрийн төсөл, зарим конвенцид нэгдэн орох тухай асуудлыг тус тус хэлэлцэв.

“Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх” төслийг Бельгийн вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Түүнийг хэрэгжүүлснээр Ховд аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төв нь орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангагдаж, эмч мэргэжилтнийг сургах замаар баруун бүсийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм байна.

Хуралдааны эхэнд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Төсвийн Байнгын хороо болон Эдийн засгийн Байнгын хорооноос тус тус гаргасан санал дүгнэлтийг танилцуулсан бөгөөд тэдгээрт Бельгийн вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төслийн зээлийн хэлэлцээр”-ийг байгуулах талаар зөвшилцөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Байнгын хорооны гишүүд асуулт тавихдаа, энэ хэлэлцээр байгуулагдахгүй удаашрах ямар нөхцөл байдал үүссэн, одоо зээл авахад саад болох зүйл байгаа эсэх, төслийн Удирдах Хороо нь ямар зардалтай байх, баруун бүсийн төв нь Ховд байх нь ямар давуу тал байгаа зэрэг асуулт тавьж хариулт авав.

Байнгын хорооны гишүүд саналаа илэрхийлж, ялангуяа хэлэлцээрийг яаралтай байгуулж ажил хэрэг болгох, төслийг хэрэгжүүлэхдээ Дорнод дахь ижил төрлийн төвийн үйл ажиллагаанд гарсан алдааг давтаж гаргахгүй байхыг анхаарууллаа.

Байнгын хорооны хуралдаанаас дээрх хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, дэмжсэн санал дүгнэлт гаргав.

Үүний дараа Байнгын хорооны гишүүдийн анхаарлын төвд “Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенцид нэгдэн орох тухай” асуудал байв.

Үүгээр далайчдын боловсрол, мэдлэг чадвар, туршлагад нь тохирсон ажил хөдөлмөр эрхлүүлэх, тэдний ажиллах, амьдрах орчны ая тухтай нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас 1920 оноос хойш баталсан, одоо хүчин төгөлдөр бүхий олон улсын 37 гэрээ, конвенц дахь хэм хэмжээг нэгтгэн тодотгож, дахин боловсруулжээ.

 Харин Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенц нь хөлөг онгоц түүний ачаа бусад эд хөрөнгийг аврах зорилгоор аврах ажиллагаа явуулахтай холбоотой гэрээ байгуулах бүрэн эрхийг хөлөг онгоцны ахмад эсвэл хөлөг онгоцны эзэн буюу эзэмшигчид нь олгох асуудлыг хянан үзэж, аврах ажиллагааны гэрээ байгуулах эрхийг тэдэнд олгохоор зохицуулжээ.

Эдгээр конвенцид манай улс нэгдэн орсноор санхүүгийн аливаа үүрэг хүлээхгүй бөгөөд Монгол Улсын далбаа мандуулан усан далайд хөвж буй хөлөг онгоцонд ажиллаж байгаа далайчдын хөдөлмөрийн нөхцөл сайжрахын зэрэгцээ хөлөг онгоцонд тохиолдож болзошгүй осол зөрчлийн үед болон тэдний зүгээс осолдсон бусад хөлөг онгоц, эд хөрөнгийг аврах ажиллагааг гүйцэтгэсэн тохиолдолд шагнал урамшуулал, төлбөр, нөхөх төлбөрийн асуудлаар аврах ажиллагааны гэрээ байгуулах асуудлыг далбааны эзэн улс- манай улсын зүгээс зохицуулах ач холбогдолтой юм байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой асуулт тавьсан гишүүд, Монгол Улсын далбайтай хэдэн онгоц байдаг тэдгээрт хэдэн далайчин ажиллаж байгаа, конвенцийн дагуу хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой үүргийн хэрэгжилтэд хяналт, шаардлага тавьж чадах эсэх, далбай мандуулж явах зөвшөөрлөөс ямар орлого олж байгаа, конвенцид нэгдэн орсны ач холбогдол, түүнээс үүсэх хүндрэл, эрсдэл юу байх, Монгол Улсын Засгийн газар ямар хариуцлага хүлээх, конвенцид нэгдэн орсноор Монгол Улс татвар төлөх үгүй, өөрийн усан онгоцтой болох уу, аврах ажиллагаанд оролцсоноор гарах зардал, эрсдэл ямар байх, Далайн захиргаа ямар бүтэцтай байгаа, үндэсний хууль тогтоомж конвенцтой зөрчилдөж буй зүйл байгаа эсэх, Монгол Улсын далбайтай усан онгоц нь даатгалд хамрагдсан эсэх зэрэг асуудлыг чухалчлав.

Өнөөдөр Монгол Улсын далбайн дор нийт 420 усан онгоц хөвж байна. Өнгөрсөн онд далбай ашигласнаар 279 сая төгрөгийн орлого оруулжээ. Монгол Улс дээрх конвенцид нэгдэн орсноор татвар төлөхгүй, хүндрэл үүсэхгүй, эрсдэл гарахгүй ажээ. Мөн далайн тээврийн хамтарсан компани байгуулах талаар хэлэлцээр хийгдэж байгаа тухай ажлын хэсгийнхэн танилцуулав.

 Энэхүү Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд, Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенц, Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенцид нэгдэн орох нь зүйтэй гэж үзэж, тэдгээрт Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөрсөн санал дүгнэлт гаргалаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • negen ard (75.18.188.75)
    bodoj yzehed neg ongots manai ulsiin dalbaand xonogt gants neg dollar teldeg yum baina shyy dee. Er ni ulsiinhaa dalbaag usan deer iim hyamdhan manduulaad baih xereg baigaa yumuu daa.
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    2 цаг 28 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    2 цаг 51 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    3 цаг 13 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    3 цаг 17 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    3 цаг 40 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    4 цаг 34 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    5 цаг 20 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    5 цаг 23 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    6 цаг 30 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    6 цаг 37 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    7 цаг 7 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    8 цаг 44 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    8 цаг 58 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    9 цаг 14 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    9 цаг 19 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    10 цаг 18 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    12 цаг 34 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    22 цаг 41 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК