зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оросууд биднээс цэрэг стратегийн салбарт нэгдмэл байхыг хүсч байна

2014-6-05
0
ЖИРГЭХ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзаж, газрын тосны салбарт урт хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулсан.
    путинХоёр өдрийн өмнө ОХУ-ын аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушев манай улсад айлчилж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхан ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинтэй албан ёсны яриа хэлэлцээр хийгээд буцсан. Өдөр тутам шахуу өрнөж байдаг айлчлал гийчлэлийн нэг нь л мэт хэвлэл мэдээлэл, олон нийт тийм ч соргог хүлээж авсангүй. Гэтэл түүнийг Оросын төрийн өндөр дээд албаны 20 гаруй хүн дагалдан ирсэн нь айлчлалын зорилго, цар хүрээ ямар ач холбогдолтой байсныг илтгэнэ. Тэдний багт ОХУ-ын гадаад хэргийн сайдын орлогч  И.В.Моргулов багтжээ. Украйны зөрчлөөс болоод ОХУ, АНУ-ын харилцаа нэлээд хүйтрээд байгаа. Америк, барууныханд олон жил найр тавьж ирсэн тэд энэ удаад тэдний ая талыг харахгүйгээр байр сууриа бат хатуу хамгаална гэдэгтээ шулуудаж, гадаад харилцаа тэр дундаа олон улс, бүс нутагт нөлөөллөө бэхжүүлэх бодлогоо эрс идэвхжүүлсэн.  

    Үүний нэгэн илэрц болж ердөө сар хүрэхгүй хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзаж, газрын тосны салбарт урт хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ингэснээр төд удалгүй тонн тутамдаа 3-4 доллараар хямдарсан шатахууныг бид авч эхэллээ. Тэд тун шалимаг хөдөлж байна. Мөн гацаанд ороод байсан олон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх, хөрөнгө оруулалт хийх эрчимтэй яриа хэлэлцээрүүд өрнөх боллоо. Энэ бүх үйл явдалтай зэрэгцэн Оросын төрийн чухал албан тушаалтан манай улсад айлчлаад буцлаа. ОХУ-ын аюулгүйн зөвлөл манай орны ҮАБЗ-өөс өөр.  Энэ бол чиг үүрэг, нөлөөгөөрөө нэлээд чухал ач холбогдолтой институц юм. Цагтаа энэ байгууллагын нарийн бичгийн даргын ажлыг Ерөнхийлөгч В.Путин ч хашиж байсан. Н.П.Патрушев нь КГБ-д 15 жил бэлтгэгдсэн, Оросын армийн генерал цолтой нэгэн бөгөөд Ерөнхийлөгч В.Путины тун ойрын шадар хүн. Харин И.В.Моргулов бол чадварлаг дипломатич ОХУ-ын гадаадын хэргийн сайд С.Лавровын шууд элч гэхэд болно. Энэ хоёр чухал эрхэм Монголд айлчлаад чухам ямар үг дайгаад буцав гэдэг нь анхаарахгүй орхиж болохгүй сэдэв юм.

    Н.П.Патрушев уулзалтын талаар хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Өнөөдөр манай улс орнуудад нэлээд ноцтой аюул занал тулгарч байгаа нь Афганистаны хүчин зүйлтэй нэлээд уялдаж байна. Афганистанаас мансууруулах бодис түгээх аюул занал улам өсч байна. Тус улсад аюулгүй байдлыг хангахад олон улсын хүчин мансууруулах бодисын үйлдвэрлэлийн бүтцийг устгахаас зайлсхийсэн. Ингэснээр Афганистанд 2014 оноос хойш мансууруулах бодис үйлдвэрлэх нь эрс нэмэгдэх төлөвтэй байна. Энэ бүх аюул заналын үүднээс аваад үзвэл Монгол улстай хоёр талын хүрээнд төдийгүй шанхайн хамтын ажиллагааны байгууллагын түвшинд хамтран ажиллах шаардлагатай байна. Орос улс шанхайн хамтын ажиллагааны байгууллага дахь Монгол Улсын оролцоо, статусыг дээшлүүлэх төлөө байгаа” гэж мэдэгдлээ. Афганистаны хар тамхины аюул бүс нутагт нэлээд асуудал дэгдээгээд байгаа хэдий ч энэ нь шанхайн хамтын ажиллагааны байгууллагын түвшинд хүртэл анхаарч шийдэх асуудал болтол томорсон гэдэг нь эргэлзээтэй. Учир нь казакстан, пакистан зэрэг улсуудын хар тамхины тариалалт ч том асуудал болоод байгаа. Өнгөц харахад энэ нь хар тамхины аюул заналын асуудал мэт ч уг чанартаа Афганистаны олон улсын энхийг сахиулах үйл ажиллагааг шүүмжилсэн хэлбэр юм. Монгол  Улс ойрхи дорнодын энхийг сахиулах ажиллагаанд АНУ-тай хамтран ажиллаж байгаад тэд дурамжхан байгаагаа ийн эелдэг илэрхийлж байна. Учир нь тэдний өнө эртний үнэнч хөрш Монгол Улс заналт янкуудтай зэр зэвсэг барин нөхөрлөж байгаа тэдэнд таалагдахгүй. Түүнчлэн шанхайн хамтын ажиллагааны байгууллагад статус дээшлүүлэх нэг л шат байгаа нь манай улс тус байгууллагын жинхэнэ гишүүн болох явдал. Монгол Улс нь эвсэлд үл нэгдэх байгууллагын гишүүн орон. Тэр ч утгаараа цэрэг стратегийн хамтын ажиллагааны байгууллагад жинхэнэ гишүүнээр элсдэггүй. ШХАБ нь өдийг хүртэл эдийн засгийн холбоо юу? эсвэл аюулгүй байдал цэрэг стратегийн холбоо юу? гэдэг нь тодорхой бус явсаар ирсэн. Тиймээс ч манай улс энэ байгууллагад ажиглагч гишүүний статустай явж байгаа. Харин Оросын аюулгүй зөвлөлийн дарга бидний оролцож буй олон улсын энхийг сахиулах ажиллагааг шүүмжлээд, ШХАБ-д жинхэнэ гишүүнээр элсэхийг зөвлөөд буцлаа.

    Цаашлаад Манай хоёр орны иргэд харилцан визгүй зорчих асуудлыг хөндөж ярилцсан байна. Ийм нөхцөл бүрдэх нь аль аль талдаа ашигтай ч хоёр хөрштэйгээ тэгш харилцана гэсэн зарчмыг баримтлаж байгаа бидэнд багагүй асуудал дагуулна. Учир нь манай улсын иргэд БНХАУ-руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчдог. Харин БНХАУ-ын иргэд Монгол улсад визтэй зорчдог. Хэрвээ бид хуучны худ ургийн хэлхээгээ сэргээж Оросуудад илүү найр тавибал Хятадуудад хэлэх тайлбаргүй болно гэсэн үг. Энэ мэтээр Орос-Монгол хоёр орны хооронд зохицуулах ёстой харилцаа, даван туулах сорилтууд багагүй тулгарах бололтой. Уг нь бүх талаар ямар ч асуудалгүй сайн харилцаатай цорын ганц орон байсан нь Орос. Гэтэл ЗХУ задарснаас хойш бидний дунд багагүй асуудал үүсчээ. Бид тэднээс нэлээд холджээ. Харин Оросууд ойртох алхмыг эхлүүлж байна. Тэдний санаачлагыг аль аль талдаа хоргүй, ашигтайгаар шийдэх гарц гаргалгаа манай гадаад бодлогод шинэ сорилтыг авчирна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (58)

  • Зочин (103.23.51.8)
    зөв хүсэлт байна.
    2014 оны 06 сарын 06 | Хариулах
  • Irgen (202.21.106.250)
    Orosiin tald bh bno, bid songoltgui 2 ih hurshiin dund uurd orshih bno, tegeed ch ail ulsiin ami neg gej ug bii. Ter tusmaa amerikaas bid harah yum bhgui, ted budend giiguulsen yum ch bhguig bodoltsoh yostoi. Ardchilal, hunii erh yarij butargah sonirhol bj boloh ch bid neg undesten neg shashin soyol ugsaa garaltai ula!
    2014 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.55.191.130)
    Altan dundiig barisan ni deeree gej bodoj b,a
    2014 оны 06 сарын 06 | Хариулах
  • Сэтгэгдэл (202.179.15.147)
    Оросыг дагасан Буриад Монголчууд хэлмэгдэж, хядуулж, хэлээ мартаж, улсынхаа нэрийг хасуулж зүгээр л "Бурят" болсон. Харин хятадыг дагасан Өвөрмонголчууд одоо хүртэл бичиг соёлоо хадгалж, Чингэс хаанаа хоймортоо залсан хэвээр. Орос, хятад хоёул дайсан, гэхдээ орос нь арай л илүү хорлонтой дайсан шүү.
    2014 оны 06 сарын 06 | Хариулах
  • орос улсын ах (112.72.13.179)
    энэ хамгын зөв манай тэнэгүүд тэнэгтэх вии тавин жилийн даараахыг харах хэрэгтэй мянган жилийн улс төр эдийн засаг улс төр нийгэм тайван амгалан байхыг бодох ёстой хэн нэг улсад үнэнч байна гэдэг нутагаа орхиоод цагаачилж болно гэсэн үг биш бидний дүү бидний ах орос гүрэн бидний мтгэл найдвар өөр улс лав биш
    2014 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (182.160.32.7)
    хятадууд монголчуудыг маш ихээр алж, устгаж, одоогийн монгол улсын талаар их л хорлонтой бодлого явуулж байгааг бид оростой харьцахдаа анхаарах нь зүитэй болов уу, тэгээд ч монголд хятадын тавдугаар цувааныхан төрийн өндөрлөгт их эрх мэдэлтэй баигааг заавал анхаарах естой...
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • зочин (182.160.32.7)
    оросын хулмастай хөнжил дотроос хэзээ ч гарахгүй юм байна л даа... оросууд чинь богд хаант нэгдсэн монгол улсыг хятадуудтай хамтран, задалж, газар нутгийг маань хуваан авч,устгаж, их яргал*****, хэлмэгдүүлэелт, аллага, хядлага хийж, монголын талаар хамгийн харгис бодлого явуулдаг улс шүү дээ...
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (118.43.137.60)
    ALI ALIND NI VISATAI BSAN NI DEER YAGAAD GEHLEER SAYHAN BOLSON YAVDAL GERCHLENE KRIMD BGAA ORSUUDAA XAMGAALNA GEED SALGAAD AVCHDAG TEGVEL MONGOLD BGAA ORSUUDAA XAMGAALNA GEED BAS BIDNIIG SALGIISHD HUJAANCH MUN ADIL ORSIIG DUURIABAL YANA
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • xvchirxeg boli (2.73.179.232)
    Orostoi yaraltai xamtrax xeregte. Sayxan baiguulagdaad baigaa euroasia bvlegt ch gsn ali bolgon xurdan elsej orox xeregte, bid yadaj yanamal oimosoo 170 garan say xvnd borluulj chadax bolno
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (210.98.160.146)
    mongoliig toiruulj hiin neftiin hooloi tavichihaad yagaad ingeed bdag um boloo ene orosuud bidentei hamtran manai erh ashigiig ch gesen hargalzaj baij tanai erh ashig huselt zergiig bodoh busuu orosuudaa
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Жасрай сайд... (128.68.35.144)
    Жасрай сайд ОХУ аас байнга гуйж байж 20 иод удаа гэлуу дээ тэгж байж визтэй болгосон... Оороо буруу юм хийснээ тэр дороо ойлгосон... гэвч дуурсэн хэрэг. ОХУ ийг дэмжсэн нь дээр л дээ. Яс юман дээр ХЯТАД(Таван толгой) .Канад (бороо гоулд).Англи АНУ АВСТРАЛИ (ОТ). Бидэнд суулын 20 жил ядуурал***** л авчираа биз дээ
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • sanaa (117.111.15.4)
    Odoo bas hyniig orosdoo avaachij buudah geed bna.buuduulah hamgiin ehnii hynni elbegee bna baihdaa huurhii.kkkk.za daa zaitaihan baisanni deer baihshyy orosoos. Usach gesen dee basl zalnii garuud daa.ene heden darga nariin yed mongol maani hetsyydehni dee.hedni urvaj hedni buuduulj hed dyrvej garah bol doo.yanadaa mongol maani
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Монгол (103.229.176.166)
    Оросуудыг визгүй оруулах асуудал чинь, Хятадуудын холоос шидсэн чулуу, яагаад гэвэл Оросууд визгүй зорчдог болоод 1-2 жилийн дараагаар Хятад улс гомдол мэдүүлнэ, Яагаад хөршүүдээ ялгаварлаад байнаа гэж, тэгээд л бидэнд хэлэх үг олдохгүй, тэр үед Хятадууд эзийн засгийн дарамтаараа нэг сануулна, Эрээн дээр ачааны татвар нэмэгдэнэ, нүүрс энэ тэрээ авахгүй маяглана, тэгээд Засгийн хэдэд өөр зам олдохгүй, нэгэнт 2 жилийн өмнө хийсэн буруу алхамын гайгаар ШАГ-Мад болох байхаа
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • hurel (202.131.238.35)
    Bid orostoi neg uh dotnosoh heregguui bhaa, Odok ch gesen ene guren bidniig hojih gej iim alham hiij b gaa yum
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (121.79.133.114)
    бидний энэ бүдүүлэг боловсролгүй хоцрогдсон байдал хэнд ч гологдоно.
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (121.79.133.114)
    ОРОСУУД СТРАТЕГИЙН ТҮВШИНД ХАМРАХ ГЭЭД Л. МОНГОЛЫН ЗХЖШ-ЫН ДАРГА НЬ ОНГОЦ ЗАДАЛЖ ХОЙД СОЛОНГОСТ ЗАРААД Л
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (182.160.40.224)
    ugui eee ne zali bna manai ulsiig gadaadaas tusgaarlaj avaad ezlen turemgiileh arga manaih uund n negdvel baruunii ornuudaas demjleg avah nuurgui bolno oros hujaa 2 uuniig l zohin baiguulalttaigaar hiih gej bna
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • mong ol (124.122.152.103)
    Oros bol delhiin hamgiin adag undesten... Hoid Solongos, Syria, alan hyadgch nariig ted l turhirdag. Orost yavahad Mongol hund yaaj deerelhedeg geech... Orosiih ah duu geed dolignodg manaihniig uneheer gaihaad barahgui
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (112.72.13.186)
    Оросын хамгийн аюултай юм бол үндсэрхэх үзэл. Азийн хүмүүсийг тэр тусмаа монголчуудыг шинэ оросууд нэг нүдээр харахгүй байхоооо. Коммунизмын үед сайхан харилцаатай байсан нь үнэн. Түүхийн хүрд хүмүүсийн сэтгэл мөн чанарыг эргүүлжээ. Монголчууд бие биедаа хандаж байгааг л хар. Ер нь бидний энэ бүдүүлэг боловсролгүй хоцрогдсон байдал хэнд ч гологдоно. Гадаад харилцаанд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Хэнтэй нь ч адил
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.22.152)
    2 хөршүүд дэлхийн хэмжээний бодлого тодорхойлдог боллоо. Цаашид Орос 6 -н стантай болон Молдав,Белорус,Армен,Турк гэхчилэн эдийн засг ийн болоод улстөрийн нэгдэл үүсгээд эхэлсэн. Хятад бас эргэн тойрон хиллэдэг 14 улсуудтайгаа нэгдэл үүсгээд эхлэвэл бид яах вэ. Энэ 2 оос айгаад дунд нь ертөнцөөс тусгаарлагдаад үлдэх үү. Эртхэн ул суурьтай бодоосой доо дарга нараа. Энэ 2 ийнхоо урд нь явж санаачлагатай байж зоригтой ухаалаг байж л үлдэнэ шүү дээ. Англи Америк Япон Солонгосоо түрдээ байзнуул яасым. 2 хөрш асар их мөнгөтэй асар том төслүүд эхлүүлэх нээ.
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.23.51.8)
    тэгэлгүй яахав. хуучны найз нь дээр.
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • зочин (103.10.21.95)
    ОХУ-д хүсэлт тавьж байгаад визтэй болгосоноо мартсан юм уу.
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Bold (103.9.90.135)
    Сайхан л санал тавьсан байна. Орос ах нараа ямагт дэмжинэ шүү. манайхаан,
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
    • Хулмастай шар орос хэзээ чиний ах болчихсон юм бэ? Монголыг ямагт үл ойшоосоор ирсэн. Оросын боол байх 70 жилийн хугацаанд Чингэс гэж дуугарсан хүн дээлээ нөмөрч шоронгийн хадаас болдог байсан юм. Одоо оросууд олон улсын тавцанд ганцаардаад ирэхээрээ Монголыг ойшоож байна. Өмнөөс нь салаавч өг. Чертовы русские пьяницы.
      2014 оны 06 сарын 05
  • Zochin (112.72.13.91)
    Орос улс бол манай мөнхийн сайн хөрш байсаар ирсэн.Оросуудтай энэ нөхцөл байдлыг ашиглан бүх салбарт хамтраад ЭЗ аа өөд татсан нь онож хожих байх даа.Энэ бол тогоон дотроо хэрэлдэж сууснаас хавьгүй илүү том боломж.
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
    • Манай газар нутгаас 500 мянган км квадрат нутгийг булаасан улс сайн улс болох уу? Бүгдийг нь уусгаад авбал хятад бүүр сайн улс болох уу???
      2014 оны 06 сарын 05
  • ЯЯЯЯ (103.26.193.5)
    БИТГИЙ ХУЦ
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • АЖИГЛАГЧ (202.180.216.211)
    ОРОСУУД СТРАТЕГИЙН ТҮВШИНД ХАМРАХ ГЭЭД Л. МОНГОЛЫН ЗХЖШ-ЫН ДАРГА НЬ ОНГОЦ ЗАДАЛЖ ХОЙД СОЛОНГОСТ ЗАРААД Л
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • EH ORONCH (202.180.216.211)
    ОРОСУУД МОНГОЛЫН ЗЭВСЭГЛЭЛД ЗЭВСГЭЭ ХАНГАСААР. МОНГОЛЫН ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Ц.БЯМБАЖАВ ОНГОЦЫГ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЗАДАЛЖ АКТЛАХ НЭРЭЭР ХОЙД СОЛОНГОСТ ЗАРЖ ЗАЙСАНД ҮНЭТЭЙ БАЙРАНД ОРООД Л.2 УЛСЫН ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭРЭЭР ЗӨВШӨӨРДӨГ ЮМ БАЙХ ДАА.АТГ ӨӨР ХҮНИЙГ ШАЛГАЖ ШОРОНД ХИЙГЭЭД Л. ЖИНХЭНЭ ЭЗЭН БЯМБАЖАВ НЬ ЦЭВЭР ҮЛДЭЖ ТАТВАР ТӨЛӨГЧДЫН МӨНГӨӨР ТОГЛООД Л. ЕРӨНХИЙЛӨГЧ , ХАРААГҮЙ, ДҮЛИЙ БОЛООГҮЙ Л БАЙМААР
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Монгол (46.53.207.15)
    Бид хуучин ямар байсан яг тийм л байх естой. Ардчилал хуний эрх гэж хаа байсан америкийг дагаж давхиад бид хожив. Аливаа юманд байх естой торийн гол ноен нуруутай бодлого алдагдсан шуу. Дахиж энэ алдааг давтаж болохгуй. Гадаад хэргийн сайд арлын улсууд хэсэж явахаар хорш зэрглдээх орнудтайгаа хамтран ажиллах бодлого явуулах хэрэгтэй байна. Болд сайд муу байна шуу.
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • виз (103.26.193.10)
    яг хятадтай адилхан хандах хэрэгтэй,орос руу 30 хоног оросууд манайх руу визтэй,гэхдээ мэдээж визний зөвшөөрөл дээр хүндрэл гаргахгүй шуурхай хандах хэрэгтэй л дээ
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Монгол (203.194.114.230)
    Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал ярилцаж, дараа нь түүнийгээ хэвлэлээр гаргажээ. Монголд төрийн нууцаа хадгалах, хамгаалах бодлого, үйл ажиллагаа гэж байна уу.
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • орос хятад (103.26.193.13)
    бид орос,хятад 2-ууланд нь газар нутгаа алдсан,энэ 2 нийлвэл хуваагаад л залгина,биднийг энэ дэлхийд өмгөөлөх өөр нөхөд хэрэгтэй,3 нөхдийн аль алиныг нь гомдоохгүй дундаас нь цэвэр гарах монгол ухаан л энэ цаг үеийн удирдагч нарт түүх оноож дээ,хожмийн түүхэнд муугаар бүү бичүүлээсэй дээ,дарга болох дуртай хүмүүсээ,хариуцлагаа үүр,түүхийн өмнө
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.26.193.7)
    Оросын зэвсэгт хүчинтэй нягт хамтарах нь зөв Харин бусад асуудлаар Оростой болгоомжтой харилцья Хятадад Оросууд зэв сэг зарж бгааг хатуу шүүмжлэх хэрэгтэй Орос ирээд Монгол хөгжих юм яриад бгаа амьтад гэнэн бна шүү Украйны эдийн засгийг Оросууд 20 жил хамааралтай байлгаж сүйрүүлсэн сургамж бна Тэгэхээр УлаанҮд хоцрогдож Улаанбаатар хөгжих нь Оросууд баярлана гэж юу л бол Одоо АН д хагаралдаж бна Үнэндээ Женкогийн гараар Оросууд Монголын төрөөр тоглож бгаа юм шүү дээ
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.26.193.10)
    Оросын зэвсэгт хүчинтэй нягт хамтарах нь зөв Харин бусад асуудлаар Оростой болгоомжтой харилцья Хятадад Оросууд ***** зарж бгааг хатуу шүүмжлэх хэрэгтэй Орос ирээд Монгол хөгжих юм яриад бгаа амьтад гэнэн бна шүү Украйны эдийн засгийг Оросууд 20 жил хамааралтай байлгаж сүйрүүлсэн сургамж бна Тэгэхээр УлаанҮд хоцрогдож Улаанбаатар хөгжих нь Оросууд баярлана гэж юу л бол Одоо АН д хагаралдаж бна Үнэндээ Женкогийн гараар Оросууд Монголын төрөөр тоглож бгаа юм шүү дээ
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • аөрхлорюд (103.26.193.6)
    түүхийн энэ үед үе үеийн өвөг дээдэс шигээ их л ухаалаг хандах хэрэгтэй дээ,түүх хаашаа эргэх гээд байна даа,мэдрэмж манай 3 даргад байгаа байлгүй дээ
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.131.231.26)
    ASUUDAL TODORHOI. OROSIIN ESREG BOL LALRIIN HUNHUUZ GEDEG NI TODORHOI. UUND NEG IH UHAAN ZARCUULAAD BAIH SHAARDLAGA BAIHGUI. AMERIKIIN TAL GEJ HUDLAA SHAAHAA BOLI. TIIM TAL MONGOLD NEG CH BAIHGUI. UGAASAA BAIGAA CH UGUI. HUJAA NAR OROSIIN ESREG GEDGEE NUUHIIN TULD AMERIKIIN TALIIN DUR ESGEDEG YUM. HEND CH OILGOMJTOI ENGIIN ZUIL. HUDLAA UNEN YUM YARIJ TOLGOI ERGUULEH GESNII HEREGGUI.
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • 1 (103.10.23.72)
    Ene orosiig muulaad baigaa maluud tegeed odoo hyatadtaigaa niileeed zailaach. Eswel bidend baavgai luu 2-s hamgaalah horsh baigaa yumuu. Orsuudtai oir yavahad buruudah yum er baihgui.
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (183.177.98.108)
    юунд хятадаас айна вэ утггагүй зүйл,бид бие даасан тусгаар улс харин манай төр барьж байгаа нөхдүүд эрдэм боловсролгүй,эх орноо гэсэн сэтгэл зүрхгүйгээсээ маш их хувирч шалчигнаж эргэж буцаж улс орныхоо нэрийг ихунагаах юм,1990-ээд онд Элбэгдорж тэргүүнтэй нөхдүүдсэтгэлийн хөөрлөөрөө оросуудыг хөхөө хүйтэнд их муухайгаар хөөж гаргасан даа одоо боломжийг алдаж болохгүй өөртөө итгэлтэй ухаантай байхгүй бол чавганц царайласан Алтанхуяг,атигар Энхболд,Элбэгдорж нарыг гаднаас нь хараад л хятадууд инээд нь хүрч байгаа даа
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Mgl (202.180.220.72)
    2 hurshteigee houylantai ni l visatai bsan deer dee.Ih nair tavihch dee.Gehdee Orostoigoo startegiin tuvshind oirhon yavahad buruudahgui.Hyatadiig ih dagaj daldagnuul zalgiulna shuu.
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • оооо (103.26.193.14)
    орос улстай эв найрамдалтай харилцан визгүй зорчоод болоод байсан. одоо сэргээх хэрэгтэй. орост дургүй нөхдүүдийг яваад өгөөч гэж нохой ч тоож гуйхгүй юм байхаа харин. оросууд монголчуудыг алаад дээрэмдээд байсан юм огт байхгүй энэ бол барууны үзэл суртал юм даа зайлуул. оросууд эх орноо хамгаалж байлдаж байсан манайхыг бас давхар хамгаалж байлаа даа. түүхийн хичээлдээ туйлын муу нөхдүүд оросыг үзэн ядах байхдаа
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Саранай (103.10.22.242)
    Малаа дагавал баяжина Хөршөө дагавал сэргэнэ Хөлөө жийлцвэл үл хожино гэдгийг туниа муутай чадваргүй улс өрчдөд хэлчихье. Эгч нь
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.26.193.15)
    Хятад өдрөөс өдөрт хүчирхэгжиж бгаа үед цэрэг эрсээ бэлтгэж болдоггүй юм уу? Хат суулгаж бэлтгэл хийлгэх талбар нь байхгүй боловол энэ улсыг хэн хамгаалах вэ? Цагаа тулахад орос хамгааллаа юу?
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Монголхүү (103.26.193.2)
    Орсуудтай ойр дотны харилцаатай байх нь МОНГОЛчууд бидний оршин тогтнож үлдхийн үндэс юм шүү. Намайг өглөө сэрэх бүрд урд зүгт чинь хар хятад бий шүү гэж сануулж бай хишигтэнгүүдээ
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.26.193.11)
    Aluurchin, deeremchin, hulgaich oros ruu yugaa hiij yavah ve dee? Unegui yavuulya gesen ch yavahgui...
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
    • Өвөрлөгч
      Зөв хө Эрээнд ирээд бидэнд шулуулж бай.
      2014 оны 06 сарын 05
  • Зочин (103.26.193.6)
    Hutsdag, muruudchihsun orosuud ve?! Bid naryn suuliin 20 garui jil buteesen hamag zuiliig maani nuraah ni.
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • mongol (202.179.0.238)
    orostoi vizgui bolson deeree, tegbel buriad, tuba , altai, chita, erhvv geed olon muj ulsiin hvn irj manaid ashigtai daa. orosuud odoo ogt oor bolson mongotoi bolson. juulchin mongo vrehdee sain geed turk, tailanduud oros nugasgui bolj bna. ter deeree. hujaagiin hubid dendvv ih hvn amtai uchir orostoi baritsahgui bhaa..
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • зочинф (202.70.42.26)
    Хийн хоолой дамжуулах асуудал нилээд эртний яриа. Монгол улсын яг дундуур нь явуулах шаардлага тавьсанаар манай тал анх татгалзсан байдаг. Бүгдээрээ жоохон юм унш.
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • unen (172.248.34.85)
    tegbel manai ulaan ude -iig ogchix l doo. bidniig ameriktai evroptoi xaritsuulaxgui zobxon ooriinxoo bool noxoi bolgoxiig xusch bna uu, ugui shuu, zugeer l dundiig barisan ni mongolchuudad olziitei, mongolchuud uxaantai zalitai xumuus shuu, namba ***** ald,, bid ameriktai evroptoi, arabiin orontoi, orostoi yag adilxan tegsh xaritsax estoi,
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • зочинф (202.70.42.26)
    Оросод визтэй зорчисон ч яалаа зорчоогүй ч яалаа. Оростой визгүй болох нь хамгийн аюултай. АНХААР АНХААР АНХААР
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.26.193.12)
    Hogiin orosuudtai visagui bolj bolohgui shuu...ih baliar bolson bn lee...
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
    • лут
      Оросууд бол хог шаарнууд Гитлерийн Германы өөр нэг дүр
      2014 оны 06 сарын 05
  • АРД (49.0.134.231)
    Бид Орос-Хятад уруу визгүй, харин тэд манай визийг заавал авах. эс тэгвээс ямарч хоёр талын тэгш эрх үүсэхгүй. Яагаад гэвэл манай хүн ам дөнгөж 3 сая, харин тэд тэр бумтай. Биднийг хэдэн жилийн дараа өнгөхөн уусгаж чадан шүү
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • MK,L (96.24.118.233)
    OROSOD VISGUI BAISANIIG JASRAI GEDEG MAL OLON UDAA HUSELT TAVIJ BAIJ VISTEI BOLGSON SHUU
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
    • Мал бишээ бич байхгүй юу
      2014 оны 06 сарын 05
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
    7 цаг 0 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмаар Очирваань бурхныг тахих ёслол боллоо
    7 цаг 20 мин
  • NBA-ын 2024-25 оны улирлын шилдэг 5 тоглогч
    7 цаг 24 мин
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
    8 цаг 46 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    11 цаг 54 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    12 цаг 2 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 36 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан, бороо орно
    12 цаг 58 мин
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
    Өчигдөр 15 цаг 49 мин
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    Уржигдар 17 цаг 01 мин
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
    Уржигдар 16 цаг 33 мин
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
    Уржигдар 16 цаг 09 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
    Уржигдар 15 цаг 50 мин
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
    Уржигдар 15 цаг 46 мин
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
    Уржигдар 15 цаг 32 мин
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 15 цаг 25 мин
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • "Бууж мордох хорвоо"
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК