УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг Үйлдвэр хөдөө, ахуйн сайдаар томилуулах шийдвэрийг АН-ын удирдах зөвлөл гаргасан. Тиймээс түүнийг Засгийн газрын гишүүнээр томилох эсэх асуудлыг энэ долоо хоногт Байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх байсан ч Засгийн газраас нэрийг нь албан ёсоор өргөн бариагүй гэх шалтгаанаар хойшлоод байгаа юм. Тэгвэл Ш.Түвдэндоржийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар томилох асуудлаар АН-ын бүлэг хоёр хуваагдаад байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал АН-ын бүлгийн зарим гишүүд Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж Ш.Түвдэндоржийг сайдаар томилохоос татгалзаж байгаа аж. Тухайлбал М.Зоригт тэргүүтэй зарим гишүүн түүнийг дэмжихгүй байгаа гэв. Харин нөгөө хэсэг нь Ш.Түвдэндоржийг зүтгүүлж байгаа юм байна. Хэрвээ Ш.Түвдэндоржийг сайд болгочихвол АН доторх фракц хоорондын зөрчил илаарших төлөвтэй байгаа. Тодруулбал Х.Баттулгын гомдлыг тайлна гэсэн юм. Харин дэмжвэл Ерөнхийлөгчтэй сөргөлдөхөөс эхлээд том асуудал үүсэх магадлалтай. Мөн Ш.Түвдэндорж биш бол дараагийн хүн хэн байх вэ зэргээр маш олон асуудлыг АН дотооддоо ярилцаж байгаа аж. Энэ мэт асуудлаас болж Ш.Түвдэндоржийн нэрийг одоог хүртэл УИХ-д өргөн барьж чадахгүй байгаа аж.
Т.Энхэлээ


















































