
Энэ хагас сайн өдөр бүх нийтээр спортыг дэмжих өдөр тохионо. Тус өдрийг тохиолдуулан “Улаанбаатар –Марафон” олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Мөн эл өдөр “Автомашингүй өдөр” болох юм. Тиймээс иргэдийг “Улаанбаатар–Марафон”–нд чөлөөтэй, идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор зарим томоохон худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт зохицуулалт хийхээр болжээ.
Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн “Нарантуул”, “Өгөөмөр”, “Нар мон”, “Сандей плаза”, Чингэлтэй дүүргийн “Бөмбөгөр 1”, “Бөмбөгөр -2”, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвүүдийг бямба гаригт амраахаар болсон байна.
Т.Энхэлээ