
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн
хуралдааны үеэр шилдгээр шалгарсан 9 агентлагуудын талаар Ерөнхий сайд
Н.Алтанхуяг “Шилдэг агентлагуудыг хэн, хаанаас
шалгаруулсныг би мэдэхгүй. Шалгарлаа гэснийх нь төлөө гүйж очоод, тэр
жаазыг авсан агентлагийн дарга нарын буруу. Хариуцлага тооцно. Түүний
оронд ажлаа хийгээд байж байна биз дээ. Одоо аягүй бол шилдэг Төрийн
нарийн бичгийн дарга гэхчлэн тодруулах юм байгаа биз. Тэр болгонд
гүйгээд очих шаардлагагүй. Засгийн газрын зүгээс ийм зүйл хэзээ ч
шалгаруулахгүй” гэжээ.
Сэтгэгдэл (2)