
Гаалийн албан татвараас чөлөөлөх, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газраас тавдугаар сарын 13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн бөгөөд жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхийг 2016 оны арванхоёрдугаар 31-ний өдөр хүртэл сунгах шаардлагатай байгаа юм. Ингээд гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг дэмжлээ.
Үүний дараа Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг асуудлыг үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж УИХ-ын дарга хэлснээр үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.
Т.Энхэлнн