Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүд машины зогсоолоо “өмчилжээ”

2014-6-05
0
ЖИРГЭХ

    Untitled-2УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар чуулганы хуралдааны үеэр цалингаа чамласан бол зарим нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээ гүйцэд эдэлж чадахгүй байна хэмээн гомдолложээ. Учир нь Төрийн ордны гаднах автомашины зогсоол хүрэлцэхгүй байгаагаас УИХ-ын гишүүд хууль хэлэлцэх цагаасаа хумсалж зогсоол хайн “жижгэрч”  байгаагаа УИХ-ын даргын зөвлөлд уламжилсан байна. Тиймээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Төрийн ордны гаднах автомашины зогсоолыг цэгцлэхээр шинэ журам боловсруулж байна.  Гишүүдийн гомдлын мөрөөр боловсруулсан энэхүү журамд төрийн түшээдийн машиныг хамгийн түрүүнд ногоон гэрлээр зогсоолтой болгохоор тусгажээ. Үүний дараа газар, хэлтсийн дарга нарт зогсоолын зөвшөөрөл олгох ажээ. Ингэхдээ УИХ-ын гишүүдэд байнгын,  яам, агентлагийн газрын ажилчдад түр зөвшөөрөл өгөх юм байна.  Төрийн ордонд 1000 гаруй хүн ажилладаг. Тэгэхээр газар, хэлтсийн даргаас бусад нь автомашинаа хаана тавих вэ гэдэг асуудал урган гарна. Үүнийг албаныхан бодолцож үзээд нийслэлтэй гэрээ байгуулж Сүхбаатарын талбайн урд ажилчдын үнэгүй зогсоол гаргахаар төлөвлөсөн байна. Нэгэнт журмаа боловсруулж байгаа учраас  ажилчдаас автомашины зогсоолын зөвшөөрлийг нь хурааж эхэлсэн гэх мэдээлэл байна. Үүнд ордныхон тун сэтгэл дундуур байгаа аж. “Өмнө нь эв зүйгээ олоод машинаа тавьчихдаг байсан. Одоо заавал албан тушаалаар нь эрэмбэлэх шаардлагатай юм уу” гэж гомдоллох нэгэн ч байна. Ингээд Төрийн ордны баруун жигүүрт УИХ-ын гишүүд, зүүн жигүүрт  газар, хэлтсийн дарга нар, харин Сүхбаатарын талбайн урд энгийн ажилчид нь авто машинаа тавьдаг болох нь. Албаныхан ийм агуулгатай журмыг өмнөх парламентын үед батлахаар ярьж байсныг онцолж байгаа ч УИХ-ын гишүүн Б.Болор төрийн түшээ автомашины зогсоол хайж жижгэрч болохгүй хэмээн энэ асуудлыг шуурхайлахыг шаардсан гэх мэдээлэл  чих дэлслээ. Төрийн түшээдийн автомашиныг тэргүүн эгнээнд зогсоолтой болгох нь зүйтэй ч жирийн ажилчдынхаа эрх ашгийг хөсөрдүүлж болохгүй болов уу. УИХ-ын гишүүний авдаг хэд нь амьдралд хүрэлцэхгүй байна гэхээр түүнээс бага цалинтай төрийн албан хаагчид яах болж байна.  Цалингаас эхлэлтэй түшээдийн гомдол тасрахгүй бололтой. Нөгөөтэйгүүр эрх баригчдын хааж, боох, ангилж, ялгах бодлого Төрийн ордонд хэрэгжиж эхэлсний илрэл энэ биз ээ.

 Ингээд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас боловсруулж байгаа шинэ журмын талаар УИХ-ын Тамгын газрын дарга Д.Болдбаатараас тодрууллаа.

- Төрийн ордны гаднах автомашины зогсоолыг цэгцлэх шинэ журам гаргаж байгаа. Ямар үндэслэлээр ийм журам гаргах болов оо?

-Төрийн ордон баруун, зүүн талд нийтдээ 160 автомашины зогсоолтой.  Ордонд ажиллаж байгаа хүмүүс, УИХ-ын гишүүдэд гурван төрлийн байнгын болон түр зөвшөөрлийг Төрийн ордны хамгаалалтын албанаас олгодог юм. Энэ хаврыг хүртэл 160 зогсоолд 700 гаруй зөвшөөрөл олгосон. Саяхнаас энэхүү зөвшөөрлийг цөөлж, 500 болгосон байна лээ. Ер нь нэгнийхээ машиныг хааж, яаруу сандруу ажилтай үед хүндрэл учруулах тохиолдол байнга гардаг. Заримдаа  гишүүдэд зогсоол олддоггүй гэх гомдол УИХ-ын даргын зөвлөл, намын бүлгүүд ярьсан юм билээ. Тэгээд намын бүлгээс чиглэл өгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас журмын төсөл боловсруулж байна. Энэ 160 зогсоолд ямар хүн машинаа тавих вэ гэдгийг илүү тодорхой болгох юм. Манай 76 гишүүн машинаа Төрийн ордны баруун, зүүн талд хаа хамаагүй тавьж байгаа. Тиймээс УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүний машиныг тогтсон газар тавих боломжийг хангаж өгөхийг хүсч байгаа. Дээр нь Тамгын газарт ажиллаж байгаа ажилтан албан хаагчдын машиныг зогсоолд тавих эрхийг олгох хүсэлт гаргасан. Төрийн ордонд 1000 гаруй хүн ажилладаг. УИХ данстай 600 гаруй хүн байна. Тэгэхээр зогсоол хүрэлцэхгүй байх нь аргагүй л дээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрынхан нийслэлийн удирдлагуудтай ярьж Сүхбаатарын талбайн урд төлбөргүйгээр автомашины зогсоол байгуулах гэрээ, хэлцэл хийсэн гэсэн. Нарийн сайн мэдэхгүй байна. Тэгвэл энд багтахгүй байгаа машиныг Сүхбаатарын талбайн урд байрлах зогсоолд тавих зохицуулалт хийнэ. Энэ журмыг гурван Тамгын газрын даргын хамтарсан тушаалаар батлах юм.

-Төрийн ордны гаднах зогсоолд зөвхөн УИХ-ын гишүүн, газар, хэлтсийн дарга нар машинаа тавина гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Улаанбаатарын авто замын түгжрэл зөвхөн нийслэлийнх биш бүх хүний толгойн өвчин болоод байна. Тиймээс хүн бүр хувийн машинаа унахаас илүүтэй нийтийн тээврээр зорчдог байх, унадаг дугуй унах санаачилгыг Монголын залуучуудын холбооноос гаргасныг дэмжиж байгаа. Хүн бүр машин унахаар зогсоол олдохгүй байна. Дээр нь түгжрэл үүсгэж байна шүү дээ. Хол газраас явдаг хүмүүс хувийн машинаа унах байх.  Үүнд зохицуулалт хийж өгнө гэж бодож байна. Ер нь цаашдаа дахин төлөвлөлт хийгээд газар доогуур автомашины зогсоол барихаар төлөвлөж байгаа. Тэгвэл энэ асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдэнэ. УИХ-д асуудал нь орж байгаа үед заавал газар, хэлтсийн бүх дарга нар нь ирээд байх шаардлагагүй. Дээр нь түр зөвшөөрөлтэй мөртлөө өдөржин орж ирээд зогсчихоод байна гэсэн гомдлыг Төрийн ордны хамгаалалтынхан байнга хэлдэг. Эндээс харахад зохицуулалт хийх зайлшгүй шаардлага байгаа юм.

-Энэ журмыг хэзээ боловсруулж дуусах вэ?


-Одоогоор санал авах төвшинд явж байгаа. Хараахан дуусаагүй байгаа.

-УИХ-ын гишүүд байнгын зогсоолтой болно гэхээр тухайн гишүүн байхгүй үед өөр хэн ч машин тавьж болохгүй гэсэн үг үү?


-Энэ журмыг хараахан батлаагүй. Тиймээс тухайн гишүүн нь  байхгүй тохиолдолд яах вэ гэдгийг бодолцох байх л даа.  Нэгнийхээ машиныг хааж зогсох асуудал өмнө нь байж л байсан.  Анх удаа ярьж байгаа юм биш.  Автомашины 160 зогсоолд 700 гаруй машин байрлана гэхээр багтахгүй байгаа юм.  Бүгдээрээ зөвшөөрөлтэй учраас машинаа зогсоолд тавих гэж зүтгэнэ. Манай тамгын газарт гэхэд зайлшгүй зөвшөөрөл авах хэрэгтэй хүмүүс байдаг хүсэлт гаргахаар өгдөггүй. Тэгэхээр энэ асуудлыг уян хатан, наанатай, цаанатай шийдэх шаардлагатай байна. Хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн болон Тамгын газрын хэвийн үйл ажиллагааг алдагдахгүйгээр үүнийг шийдвэрлээч гэсэн хүсэлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тавьсан.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (112.72.13.222)
    dugui saihan unaa shyy dee,
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Zochin (103.26.193.24)
    Omno ni gishyyn ajiltan bygd tacit bolood l bsn ym, odoo yagaad bolohgyi bolchihov. High ajilgyi musain ymnuud erh yamba hootsoldohin orond hyleesen yyrgee bielyyleech!
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • AN-d (202.21.116.2)
    1989 ond Mongolchuud bid ter ueiin said nariig tusgai hangamjaasaa tatgalz gadaad dotood ajillah huchnii tsalin yalgavartai baigaag adil bolgo gej bugdeeree shahuu talbaid garch *Honhnii duug* duulj bilee getel 25 jiliin daraa nuguu Ardchilaliig maani heseg nuhud huvchilj avaad odoo uursdiin tusgai hangamjaa nemegduuleh tuhai yariad yavj baih ch gej dee... Huvi zayanii shogloom yum daa
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • AN bishboljee (202.21.116.2)
    1989 ond Mongolchuud bid ter ueiin said nariig tusgai hangamjaasaa tatgalz gadaad dotood ajillah huchnii tsalin yalgavartai baigaag adil bolgo gej bugdeeree shahuu talbaid garch *Honhnii duug* duulj bilee getel 25 jiliin daraa nuguu Ardchilaliig maani heseg nuhud huvchilj avaad odoo uursdiin tusgai hangamjaa nemegduuleh tuhai yariad yavj baih ch gej dee... Huvi zayanii shogloom yum daa
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • зочин (103.9.91.146)
    Онигоотой юмаа өөр хийх юм олдохгүй байгаа юм байхдаа
    2014 оны 06 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    2 цаг 28 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    2 цаг 52 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    3 цаг 14 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    3 цаг 17 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    3 цаг 40 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    4 цаг 35 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    5 цаг 21 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    5 цаг 24 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    6 цаг 31 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    6 цаг 38 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    7 цаг 8 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    8 цаг 45 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    8 цаг 59 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    9 цаг 15 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    9 цаг 20 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    10 цаг 18 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    12 цаг 35 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    22 цаг 41 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК