
УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл өгч байна. Тодруулбал, 2013 оны Улсын төсвөөс Ерөнхий сайдын багцад хуваарилагдсан 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зарцуулалт, ажлын гүйцэтгэлийн талаар танилцуулж, дээрх мөнгийг тодорхой ямар ажлуудад зарцуулсан талаараа дэлгэрэнгүй тайлбар өгч байгаа юм.
Тэрбээр өөрийн мэдлийн 50 тэрбум төгрөгөөрөө зарим аймгийг битүү захтай болгож, 11 аймгийг оношилгооны төвтэй болгосон байна. Мөн залуучуудын соёлын төвийг барьж, зарим эмнэлэгүүдэд хэрэгтэй тоног төхөөрөмжүүдийг нь авч өгөхөөс эхлээд олон ажлыг хийжээ.
Мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.
Т.Энхэлээ