
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилуулах саналыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д ийнхүү өргөн мэдүүлсэн байна.
Ш.Түвдэндоржийн нэрийг Засгийн газраас албан ёсоор өргөн мэдүүлсэн учир түүнийг сайдаар томилох эсэх асуудлыг ирэх долоо хоногийн Байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
Т.Энхэлээ