
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг 50 тэрбумын зарцуулалтаа УИХ-ын гишүүдэд тайлагнаж байхад сайдуудын дийлэнх нь алга байна. Уг нь ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг бүх сайдаа хуралдаанд суулгана гэж амласныг УИХ-ын дарга З.Энхболд сануулж байв. Харин одоо энэ асуудлыг хэлэлцэж байх агшинд Ц.Баярсайхан, Д.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нарын сайдаас бусад хуралдаанд оролцсонгүй. 50 тэрбумыг хэрхэн зарцуулсныг ард иргэдэд анх удаа тайлагнаж байхад сайд нар кабинетын тэргүүндээ дэм өгч баймаарсан.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)