2014 онд хийгдэх авто замын ээлжит болон их засварын ажлаас нэн яаралтай засч шинэчлэх шаардлагатай Улаанбаатар-Дархан, Эрдэнэсант-Арвайхээр, Улаанбаатар-Зуунмод чиглэлийн авто замын шинэчлэлт, засварын ажилд шаардагдах 17.6 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Хөгжлийн банкны санхүүжилтээр шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Зам, тээврийн сайд А.Гансүх нарт үүрэг болголоо.
