Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МУИС-ийн асуудлаар Боловсролын сайдад хандана

2014-6-08
0
ЖИРГЭХ

    pic_1УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар МУИС-ийн Багш нарын болон үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүсэлтээр нь хүлээн авч уулзлаа. Тэд дээд боловсролын салбарт ажиллаж явсан, энэ салбарын жаргал зовлонг сайн мэддэг гишүүдтэй санал бодлоо солилцож байгаадаа талархсанаа илэрхийлэв. Улсын оюуны цөм болсон ууган сургуульд хийгдэж буй бүтцийн өөрчлөлтийг багш нар дэмжиж байгаа ч хэрэгжүүлж буй арга зам, арга барил, удирдлагын багийнханд сэтгэл дундуур байгаа бөгөөд эрэмбэ дараалал алдагдсан, судалгаа шинжилгээгүй, хүчээр явуулж байгаа талаар багш нар мэдээллээ. Багш нарын холбооныхон сургуулийн удирдлагууд болон БШУ-ы сайдад олонтаа шаардлага хүргүүлж, оюутнууд хүртэл гурван удаа жагссан боловч дорвитой арга хэмжээ авахгүй байгаа учраас хандаж болох бүхий л албан тушаалтанд байр сууриа хүргэхээс өөр аргагүй болоод байна гэж онцлов. МУИС-ийн 700 гаруй багш, ажилчдын дунд судалгаа явуулахад одоогийн захирал болон түүний багийнханд итгэл үзүүлэх боломжгүй гэж 80 орчим хувь нь илэрхийлсэн байна. Тус сургуулийн хувьд өмнө нь тэнхимийн эрхлэгч, салбар сургуулийн захирлыг хамт олных нь саналаар томилдог байжээ. Гэтэл захирал А.Галтбаяр ажлаа авснаас хойш Эрдмийн зөвлөлийн бүх эрх мэдлийг үгүй болгож, тэнхимийн эрхлэгчээс эхлүүлээд бүх хүнийг албан тушаалд шууд томилдог болж, санхүүгийн эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн гэж багш нар ярилаа. Мөн бүтцийн өөрчлөлттэй уялдуулан Дээд боловсролын хуулийг өөрчлөх шаардлага үүсч байгааг тэд хэлэв.

Бүтцийн өөрчлөлтөөс болж өөр сургууль, өөр ажил руу шилжин ажиллах багш нар ч цөөнгүй байгааг дуулгалаа. Энэхүү үл ойлголцлоос болж багш нараа цаашлаад оюутнуудаа ч алдаж болзошгүй байдал үүсээд байгаа учир асуудлыг багш, ажилчид, оюутнуудад ашигтай байдлаар шийдэхэд дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын гишүүдээс хүслээ.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол МУИС дээр өрнөж байгаа та бүхний ярьсан асуудлыг улс төржүүлэхгүйгээр аль болох шийдэх талаас нь хандах ёстой гэв. Тэрээр “Монголын оюуны нөөц дээр тулгуурласан шинэчлэл хийх ёстой. Шинэчлэлийг хэнд зориулж хийж байгаа, юуг нь өөрчлөх ёстой нь чухал гэдгээ бодох ёстой. Харамсалтай нь шинэчлэх зарчим нь тодорхой биш байгаа учраас маргаан их гарч байгаа юм байна. Өнөөдөр дэлхий дахинаа боловсролын хямралыг хүлээн зөвшөөрч мэдлэгийн нийгэмд шаардлагатай хүнийг бэлтгэх тухай ярьж байна. Монгол залуучууд чадвартай, авьяастай. Сургуулиуд тэрхүү авьяас чадварыг хөгжүүлэх мэдлэгийн орчин болж хувирах ёстой. МУИС-ийн бүрэлдэхүүнд байсан олон сургуулийг хооронд нь нэгтгэж, мэргэжлийн ангиудыг нийлүүлсэн, багш нарын саналыг аваагүй  гэх мэт олон асуудлыг ярьж байна. Багш, хамт олны олонхи нь удирдлагаа хүлээн зөвшөөрөхгүй, шинэчлэлийг энэ хүн хийж чадахгүй гэж үзээд өөрчлөх хүсэлтээ Боловсролын сайддаа тавьсан юм байна. Бид БШУ-ы сайдад хандаж, тус сургуулийн хамт олны дэмжлэгийг хүлээж чадахгүй байгаа удирдлагын томилгооны асуудлыг эргэн харах, ирэх хичээлийн шинэ жилээс өмнө асуудлыг цэгцлэх талаар санал солилцоно” гэж хэллээ. Мөн МУИС-ийн ректорыг томилохдоо нээлттэй сонгон шалгаруулалтын ардчилсан зарчмаар сонгууль явуулахыг санал болгох тухайгаа ч хэлсэн юм.

Ч.Хүрэлбаатар гишүүн УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар тус сургуульд үүсээд буй асуудлыг багш, оюутнуудын төлөөллийг оролцуулан нээлттэй хэлэлцүүлэх боломжтойг онцлов. Тэрээр их сургуульд багшилж байсны хувьд багш нарын эрх ашгийг хамгаалахын төлөө дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ илэрхийллээ.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.26.193.4)
    Шинэчлэл нэрийн дор өөрөө мэдэхгүй хэрнээ өөрөөс дор гар хөлийн үзүүрт зарагдах амьтан тавьж боловсролыг сүйтгэж байна шүү.
    2014 оны 06 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    1 цаг 32 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    1 цаг 56 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    2 цаг 17 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    2 цаг 21 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    2 цаг 44 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    3 цаг 39 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    4 цаг 25 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    4 цаг 28 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    5 цаг 34 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    5 цаг 42 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    6 цаг 12 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    7 цаг 49 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    8 цаг 3 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    8 цаг 19 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    8 цаг 24 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    9 цаг 22 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    11 цаг 39 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    21 цаг 45 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК