
Монголбанкны Ерөнхийлөгчийг ажлаа сайн хийж чадаагүйгээс болж, валютын ханш өссөн хэмээн тус бүлгээс үзэж байгаа юм. Түүнчлэн эдийн засаг хямарснаас болж ард иргэдийн амьдрал доройтож байгаа учир Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаасаа огцрох нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлж байсан юм.
Харин өнөөдөр энэ талаар С.Ганбаатар гишүүнд УИХ-ын Тамгын газраас Хууль зүйн албан ёсны дүгнэлтийг хүргүлсэн байна. Уг дүгнэлтэд "УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүн УИХ-аас томилогдсон буюу сонгогдсон албан тушаалтанг эргүүлэн татах, огцруулах санал гаргах ерөнхий зохицуулалтыг хуульчилсан боловч Монголбанкны Ерөнхийлөгчийн тухайд нарийвчилсан зохицуулалтаар хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан болох УИХ-ын дарга чөлөөлөх санал гаргасан тохиолдолд УИХ хэлэлцэхээр хуульчилсан болно" хэмээжээ. Өөрөөр хэлбэл Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулахад бие даагч гишүүд, өөрөөр хэлбэл С.Ганбаатар гишүүний эрх хүрэхгүй гэсэн утгыг илэрхийлжээ.
Харин С.Ганбаатар гишүүн энэхүү дүгнэлийн талаар өөрийн хуульчидтай ярилцаж цаашлаад энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана гэдгээ мэдэгдээд байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)