
Ёслолын ажиллагаанд Элчин сайд С.Хүрэлбаатар, консул Н.Баясгалан, Хоккайдо мужийн орлогч дарга, Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Т.Арата болон Хоккайдо мужийн засаг захиргааны холбогдох албан тушаалтнууд, бизнесийн салбарын төлөөлөгчид, орон нутгийн хэвлэл мэдээллийнхэн оролцов.
Ёслолын арга хэмжээг нээсний дараа Элчин сайд С.Хүрэлбаатар Өргөмжит консул Ц.Такэбэд Өргөмжит консулаар томилсон патент, тамга, Монгол улсын төрийн далбааг гардуулж шинэ албанд нь амжилт хүсэв.
Монгол Улсаас Саппоро хотод суух Өргөмжит консулын газар нь Хоккайдо муж дахь 23 дахь Өргөмжит консулын газар болж байгаа аж. Өргөмжит консулын газар нээгдснээр Японы хамгийн алслагдсан Хоккайдо мужид амьдарч буй монгол иргэдэд консулын үйлчилгээг хүргэх, эрх ашгийг нь хамгаалах, Монгол улс Хоккайдо мужтай хот төлөвлөлт, барилгын технологи, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, газар тариалангийн салбаруудад цаашид хамтран ажиллах болон аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бүрдэж байна.