
Тэмцээнд эрэгтэй 8, эмэгтэй 4 багийн 110 гаруй тамирчид оролцсоноос эрэгтэйчүүдийн төрөлд “Бүргэдүүд” баг тэргүүн байр эзэлж “Чонос”, “TMG” багууд удаахь байрт тус тус шалгарав. Эмэгтэйчүүдийн төрөлд “Red Bulls” баг алтан медаль хүртсэн бол мөнгөн медалийг “Black Eagles“ баг хүртэж, Канберра хотоос ирж оролцсон “Canberra Girls” баг хүрэл медаль хүртэв. Тэмцээний эрэгтэй шилдэг тамирчнаар “Бүргэдүүд” багийн О.Мөнхтулга шалгарсан бол эмэгтэйчүүдийн шилдэг тамирчнаар “Red Bulls” багийн тамирчин О.Энхтайван нар тус тус шалгарсан байна.
Монгол Улсаас Австралийн холбооны улсад суугаа Элчин сайд Р.Болд ЭСЯ-ны нэрэмжит цом болон алтан медалийг тэргүүн байранд шалгарсан багуудад, ЭСЯ-ны өргөмжлөлийг тэмцээний ерөнхий шүүгчээр ажилласан Г.Гантулга-д тус тус гардуулж, баяр хүргэв. Энэхүү тэмцээн нь Австралид ажиллаж, амьдарч, суралцаж байгаа 1500 гаруй монголчуудыг эв нэгдэлтэй, харилцан холбоотой байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд монгол иргэдийн санаачилгаар зохион байгуулагддаг болно.