
Өнөөдөр МАХН-ын удирдах ажилтнуудын зөвлөгөөн болж Төрийн ордноо болж байна. Уг зөвлөлгөөнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн намын хорооны удирдах ажилтнууд оролцож байгаа юм. Зөвлөлгөөн хоёр хэсэг үйл ажиллагаанаас бүрдэж байгаа бөгөөд өнөөдөр Төрийн ордны Б танхимд МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар аймаг, дүүргийн намын хорооны дарга нар хаалттай хуралдлаа. Тэд УИХ, Засгийн газарын үйл ажиллагаа, Шударга ёс эвслийн бүлгийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байгаа бөгөөд намынхаа баримталж буй бодлого, бусад улс төрийн хүчинтэй хэрхэн хамтарч ажиллах талаарх нэгдсэн ойлголтод хүрэхээр зорьж байгаа аж.
Хаалттай болсон уг зөвлөлгөөний хүрээнд олон асуудлыг хэлэлцсэн нь нэлээд ширүүн уур амьсгалтай болж байгаа аж. Аймаг, орон нутгийн дарга нар цугласан тул намын дотоод амьдрал болон мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, санхүүжилт, Засгийн газрын гишүүдийн хэрхэн ажиллаж байгаа талаар ярилцсан байна.
Т.Энхэлээ