
МАН-ын Удирдах ажилтны зөвлөгөөн маргааш, нөгөөдөр хоёр өдөр Тусгаар тогтнолын ордноо болно. Зөвлөгөөний нээлт маргааш 09.40 цагт эхлэх бөгөөд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд нээж үг хэлэх юм байна. Мөн ЕНБД Ж.Мөнхбат, нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн, МАН-ын УИХ дахь бүлгийн дарга С.Бямбацогт нар тайлан илтгэл тавих аж. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүдээс гадна 21 аймаг, 9 дүүргийн нийт 500 гаруй намын удирдах ажилтан оролцох юм байна. Тус намын XXVII Их хурлаас гаргасан шинэчлэлийн бодлогыг эрчимжүүлэх, эв нэгдлийг эрхэмлэж, гишүүд дэмжигчид, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, тэдний итгэл дэмжлэгийг нэмэгдүүлэн, ард түмэнтэйгээ хамтарч ажиллах чиг үүргийг чухалчилсаны дагуу намын удирдах ажилтны зөвлөгөөнийг хийх шаардлагатай болсон гэж зохион байгуулчид хэлж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)