
Ш.Түвдэндоржийн нэрийг Засгийн газраас албан ёсоор өргөн мэдүүлсэн учир түүнийг сайдаар томилох эсэх асуудлыг өнөөдөр Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Уг нь өмнөх долоо хоногт түүний асуудлыг шийдэх гэсэн боловч Засгийн газраас албан ёсоор нэрийг нь өргөн мэдүүлээгүй гэдэг шалтгаанаар хойшлуулаад байсан юм.
Дашрамд дурдахад, Үйлдвэр хөдөө аж, ахуйн сайд асан Х.Баттулга нь өөрийн хүсэлтээр сайдаасаа чөлөөлөгдсөн. Түүнийг сайдын ажлаа өгснөөс хойшхи 20 гаруй хоногийн хугацаанд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны ажлыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг гүйцэтгэж байгаа юм.
Т.Хулан
Сэтгэгдэл (1)