
Эдийн
засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн
сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. МАН-ын бүлгээс түүнийг
огцруулах саналыг УИХ-д өргөн барьсан. Тиймээс хуулийн дагуу долоо
хоногийн дотор Байнгын хороо, УИХ-ын чуулганаар асуудлыг
нь шийдвэрлэх юм. Уг нь өмнөх долоо хоногт түүний асуудлыг хэлэлцэх гэсэн
боловч тэрбээр өвдөж УИХ-ын даргаас "эмийн чөлөө" авсан юм. Тиймээс энэ
долоо хоногт хэлэлцэх гэж буй нь энэ юм.
МАН-ын бүлгийн зүгээс
Н.Батбаяр сайдыг ажилдаа хариуцлагагүй хандсан, хариуцсан салбараа
удирдах чадваргүй, эдийн засгийг хүндрүүлж, ард түмний амьдралыг
доройтуулсан хэмээн үзэж байгаа юм. Тус бүлэг өмнө нь ч түүнийг
огцруулах асуудлыг хөндөж байсан билээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (3)