Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Оюунбаатар: Казиногийн хуулийг ирэх намар батлуулах бодолтой байна

2014-6-10
0
ЖИРГЭХ
Монголд казино байгуулах асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатартай ярилцлаа. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын төлөвлөгөөнд казино байгуулах асуудал багтсан.
     oyunbaatarМонголд казино байгуулах асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатартай ярилцлаа. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын төлөвлөгөөнд казино байгуулах асуудал багтсан. Энэ чиглэлийн хууль эрх зүйн бодлогыг УИХ-ын зарим гишүүд боловсруулахаар бэлтгэж байгаа. Тус ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар багтаж байгаа юм. Ер нь Монголд казино байгуулах нь уу, үгүй юу гэдэг асуудлыг нухацтай авч хэлэлцэх цаг нь болсон. Казино байгуулах нь Монголын эдийн засагт маш том эргэлтийг авчирч чадна гэж УИХ-ын ихэнхи гишүүд үзэж байгаа. Харин манай улс хуулиндаа мөрийтэй тоглоом тоглохыг хориглосон заалттай. Хэрвээ казино байгуулвал хуулиндаа өөрчлөлт оруулахаас эхлээд маш олон ажлыг хийх юм. Тухайлбал казиног хаана, хэрхэн яаж байгуулах юм гэх мэт олон асуудал гарч байгаа. Яг энэ асуултанд Ц.Оюунбаатар гишүүн ингэж хариуллаа.

 
- Яг өнөөдрийн байдлаар гадны хөрөнгө оруулалт зогсонги байдалтай байна. Уул уурхайгаас гадна  хөрөнгө оруулагчдыг татах өөр аргуудын нэг нь казино гэж та хэллээ. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?


-Уул уурхайгаас гадна эдийн засгийн хөрөнгө оруулалт орж ирэх боломж байна. Энэ тал дээр Засгийн газар ажил хийж байгаа. Алтанбулаг, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд гадны хөрөнгө оруулалтууд орж ирнэ. Худалдааны чөлөөт бүсэд татваргүйгээр арилжаа, наймаа хийнэ. 2001, 2002  онд Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хууль дээр н.Одончимэг гишүүнтэй ажилласан. Энэ хууль 15 жил огт хөдлөөгүй байна. Үүнийг ойрын хугацаанд өөрчилж Н.Алтанхуяг сайд идэвхитэй ажиллаж байна. Ингэснээр одоо хөрөнгө оруулалт орж ирнэ. Мөн ганц арилжаа, наймаа хийгээд ашиг олохгүй гэж бодож байна. Тэнд казино ажиллуулбал эдийн засагт маш том эргэлт гарна. Казиногоос асар их мөнгө босгох боломжтой.

-Чөлөөт бүсэд казино байгуулах тухай яригдаж байгаа. Ер нь казиногийн хуулийг гаргах ёстой юу?

-Казиногийн хуулийг гаргах ёстой. Энэ хоёр бүс дээр казино байгуулах ёстой. Ингэснээр гадны хөрөнгө оруулалтууд орж ирнэ. Хуулийг нь гаргаад, нөхцлийг нь бүрдүүлэх ёстой. 1996 оны Казиногийн асуудал манай Ардчилсан намынхныг хэлмэгдүүлсэн гэж ярьдаг. Тэрний алдаа нь юу байсан гэхээр ганц казино байгуулаад монополь эрх өгөөд бусад нь тэрнийхээ эсрэг хэвлэл, мэдээллийн хэрэгсэлийг дайчлаад хэдэн хүн шоронд орсноор дууссан. Тэгэхээр одоо боловсронгуй хуулийг нь гаргаад өгөх ёстой.

-Засгийн газар Казиногийн хуулийг өргөн барих бодолгүй байх шиг байна. Та казиногийн хуулийг санаачлах уу?

-Миний санаачилж, ажиллаж байгаа хуулиуд олон байгаа. Цөөнгүй гишүүн ажиллах боломжтой. Казино гэдэг үг Эдийн засгийн чөлөөт бүсийн хуулинд орчихсон.  Бид энэ хуулинд хамтран ажиллахыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл энэ хууль Монголд хөрөнгө оруулалт татах бололцоотой. Өөрөөр хэлбэл Макао, Лас Вегастай өрсөлдөхүйц казино байгуулна.

- Эргээд гарах сөрөг үр дагаварыг хэрхэн тооцоолох вэ?


- Байршлын хувьд Хөвсгөл, Улаанбаатар гэхээсээ илүүтэй Алтанбулагт байгуулбал зүгээр. Учир нь тэнд Эдийн засгийн чөлөөт бүс байна. Хэрвээ тэнд казино байгуулчихвал хятад, оросууд цаанаас орж ирж тоглочихоод явна. Манайхан ч гэсэн Макао, Солонгос явж тоглох шаардлагагүй. Нэг үгээр хэлбэл мөнгөө гадны улсад биш Монголдоо үлдээнэ гэсэн үг. Ойрхон орны хүмүүсийн мөнгийг ч авчихаж байгаа юм. Тэгэхээр Алтанбулагт байгуулсан нь илүү аюулгүй. Лас Вегас бол эзгүй цөл байсан. Өнөөдөр тэнд бүхэл бүтэн казиногийн вант улс байна шүү дээ. Ер нь дэлхийн туршлагыг судалж үзээд аль болохоор эрсдэл багатай талаас нь хуулиа боловсруулна.

-Казиногийн хуулийг хэзээ батлах вэ. Батлагдлаа гэхэд казино тоглох хүмүүст хязгаарлалт хийгдэх болов уу?

-Казиногийн хуулийг энэ хаврын чуулганаар өргөн бариад намрын чуулганаар батлуулна гэж бодож байгаа. Казиногийн хуулинд монголчууд орохгүй байж болно, эсвэл хязгаарлагдмал түвшинд орж болно, бүгдээрээ ороод орон байргүй болчихгүй байгаасай гэдгийг бодолцох ёстой. Олон талаас нь судалж үзэх ёстой. Гадны хүмүүс орж ирээд казиног тоглоод Монголд хөрөнгө оруулалт хийх ёстой. Казиногоос 50 хувь нь татварт орж ирдэг. Өөрөөр хэлбэл, уул уурхай, мал аж ахуй, хөдөө аж ахуйгаас гадна төсвийг бүрдүүлэхэд тустай.

-Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний хүрээнд үргүй зардлыг багасгах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Харин танасан зардлаараа цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх саналыг та гаргасан байна. Энэ талаар тодруулахгүй юу?


-Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Ерөнхийлөгчийн яриад байдаг том төрийн үргүй зардлыг багасгая, түүний дотор урсгал зардлыг 20 хувь танах зорилготой заалт орсон. Энэ 20 хувийг Монголын нийгэмд тулгараад байгаа зүйлд зарцуулсан байх ёстой. Гэтэл гол бэрхшээлтэй зүйл нь цалин, хөлсний асуудал байгаа. Би гэр хорооллоор сардаа нэг удаа очдог. Засгийн газрын гишүүдийг сардаа нэг удаа гэр хорооллоор явуулж байгаа ч гэж удаа дараа шаардсан. Одоо МАН-ынхан шаардаж байна лээ. Жирийн иргэддээ хүрч ажиллах ёстой. Би С.Ганбаатар гишүүнтэй хамтарч энэ хэмнэсэн мөнгөө төрийн байгууллагын бага цалинтай үйлчилгээний ажилчид, бага тэтгэвэртэй өндөр настнуудад олго гэсэн чиглэлийг өгсөн. Үүнийхээ төлөө тэмцэнэ.

-100 хоногийн дотор эдийн засагт хэр эерэг өөрчлөлт гарах бол?

-Эдийн засгийг эрчимжүүлэх  асуудал хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байна. Мэдээж 100 хоногийн дотор Монголын эдийн засгийг бүрэн, дүүрэн идэвхижүүлж, өнөөгийн хүндрэл бэрхшээлийг даван гарах боломж байхгүй.
Т.Хулан
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • zochin (103.26.193.2)
    gazar dooroo buun alttai baij yun teneg argaar mungu oloh bodoltoi gar we chi byshyyhan ajillaa ugcun deer ym shigee yhaan bogin bndaa mallaa tand togloh hvvhendeh mungu ene 3r heregtei bid nart eh oron heregtei za 76 tenegee
    2014 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (112.72.13.109)
    muu mal shoychin
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.26.193.28)
    Tsalin hurehgui baina geed baisan.... Casino gii huuli batluulj heden tsaas oloh n uu? Icheechee...
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.26.193.10)
    Roulet oron bairgui bolgoj bhad casino yah boldo
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • zochin (103.26.193.6)
    urshuuliin huuli yasan ve. Shoydahaa boliochee
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • tuya (60.241.10.151)
    Ene bol heregui,MONGOLCHUUD MAANI MUU YUMAND SAIN DONTOOD SETGETSIIN OVCHTOI BOLNO GER BULEE TEJEEJ CHADAHGUI BAIJ CASINOGOOR YADAG YUM .TEGEED DONTVOL BUH NASNIINIIHAN DONTDOG YUM TIIM UCHRAAS HEREGGUI SHAL BALAI SOLIOTOI YUM SHUU.TER DOROO SOYOL AMRALTIIN BOLON SETGEN BODOH TOVUUDIIG OLNOOR BAIGUULVAL TAARNA .MANAID ZOHIHGUI
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • зочин (180.149.78.20)
    Зөв, зөв.
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.26.193.14)
    hariltsan moriitei togloomin torliig ch baiguul
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Mongol (27.123.214.118)
    Kazinog dariuhan baiguulah heregtei .turiin albaniihan bolon dontogsdiig bvv oruul.
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • zochin (202.126.89.186)
    Umnugobid baiguul. AYALAL JULLCHLALAA DAGAAD. MUN TUVLURUL SAARNA
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.20.188)
    ger buliin humuus ni urugdul garagsan togioldold oruuldaggui baihaar tusagval zugeer, uur muriitai togoloomd dontson gej uzeheer humuusiig bas hamgaalah uudnees orhiig ni horigolj ugvul zugeer, deer asi ornuudaas l ikh humuus ireh baih daa
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • zochin (112.72.11.117)
    hushigiin hundiid barigdah shine niseh buudliig tushuglej barih heregtei tegej baij ub-g zadalj agaariin bohirdol utaanaas salah arga zamiig shiideh bolomjtoi turiin alban haagchdiig orohiig horigloh heregtei
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • zochin (182.160.3.244)
    ene ch yahav nogoo urt nertei huuli neg tiishee bolson uu
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • zochin (103.26.193.2)
    ulaanbaatar,zamiin uud, altanbulag, hovd, dornodod baiguulah heregtei. turiin alban haagchidiig orohiig horigloh heregtei.
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.9.88.235)
    casinonoos odoo uhsendee aigaad baidgiin bee, shuud l barih heregtei shd
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (182.160.5.241)
    Zamyn Uuded barisan n deerdee. Hyataduud Altanbulagt toglohgood Mongolyn nutgaar tenej tenej ochloo yu?
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.47.177)
    өршөөдөг хууль юу болсон юм бол доо казино ч яахав бараг батлагдчих байлгүй дээ
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    1 цаг 33 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    1 цаг 57 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    2 цаг 18 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    2 цаг 22 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    2 цаг 45 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    3 цаг 40 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    4 цаг 26 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    4 цаг 29 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    5 цаг 36 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    5 цаг 43 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    6 цаг 13 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    7 цаг 50 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    8 цаг 4 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    8 цаг 20 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    8 цаг 25 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    9 цаг 23 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    11 цаг 40 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    21 цаг 46 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК