Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж Ш.Түвдэндоржийн Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайдад томилохыг дэмжлээ. Түүнийг хуралдаанд оролцсон 21 гишүүний 19 нь дэмжсэн юм. Хуралдааны ирц сайн байсан бөгөөд АН болон МАН-ын гишүүд түүнийг "давхар дээл"-тэй гэж татгалзах бус хувь гишүүнийх нь хувьд дэмжиж байна гэдгээ хуралдааны үеэр илэрхийллээ. Дээрх Байнгын хорооны гишүүд түүнийг ҮХАА-н сайдаар ажиллах бүрэн чадамжтай гээд цаашдын ажилд нь амжилт хүсэв.
Т.Энхэлээ