Эдийн Засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан боловч АН-ын бүлэг хурлыг хойшлуулах горимын санал гаргалаа. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах шаардлага нь бүдүүлэг, хүний нэр төрд халдсан асуудлыг хэт гуйвуулсан өнгө аястай байна. Жишээ нь улсын өр, төсвийн алдагдал зэрэгт алдаатай тоог дурджээ. Тиймээс бид шаадлагыг үндэслэлтэй эсэхийг мэдэхээр холбогдох газрууд нь албан бичиг явуулсан. Хариу нь ирээгүй байна. Уг асуудлыг зайлшгүй нягталж, шалгах шаардлагатай. Тиймээс хурлыг хойшлуулах горимын санал гаргаж байна" гэв.
Уг горимын саналаар санал хураахад 14 гишүүний 10 дэмжсэнээр уг асуудлыг хойшлууллаа. Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)