Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар өнөөдөр Зам тээврийн яамныханд ингэж дургүйлхэв. Тодруулбал Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "Цагаан суваргын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай" тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Зам тээврийн яамныхан орж ирэхгүй удаж гишүүдийг хүлээлгэсэн юм. Чухал асуудлыг шуурхай хэлэлцэж дуусгах ёстой байтал гишүүдийг хүлээлгэж цаг "уялаа" хэмээн уурласан Б.Гарамгайбаатар дарга "Зам тээврийн яамны засаг ноёдууд удаа дараа УИХ-ын асуудалд хойрго хандлаа. Засаг эдгээр хүмүүстээ арга хэмжээ аваач ээ" гэсэн юм.
Ер нь сүүлийн үед Зам тээврийн яамныхныг УИХ-ын үйл ажиллагаанд хайхарамжгүй ханддаг болсон талаар гишүүд ярьж байгаа. Өмнө МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг Зам тээврийн яамны сайд А.Гансүхийг бүлгийн хуралд нь удаа дараа ирж суугаагүй гэдэг шалтгаанаар буруушааж мэдэгдэл хийж байсан. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяад "Ажлаа хийж чадахгүй бол яваарай" гэсэн утгатай үгийг хэлж байсан билээ.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (6)