
УИХ дахь МАН-ын бүлгээс 14.00 цагт хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус бүлгээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын асуудлаар байр сууриа илэрхийлэх юм байна. Учир нь өнөөдөр Эдийн засаг болон Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх гэсэн боловч АН-аас горимын санал гаргаж хурлыг хойшлуулсан. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд хуулийн дагуу долоо хоногийн дотор Байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх шаардлагатай юм. Гэтэл Байнгын хороо хууль зөрчиж уг асуудлыг хойшлууллаа гэж тус бүлгээс үзэж байгаа аж.
Т.Энхэлээ