Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ашигт малтмалын хуулийг хэлэлцэхийг хойшлууллаа

2014-6-10
0
ЖИРГЭХ

    2ebfc047a8face32originalУИХ-ын Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар /2014.06.10/ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байсан. Гэсэн хэдий ч Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт бүлэг дээрээ ярилцаж шийдвэр гаргахаар хойшлуулаад байсан ч бүлгийн шийдвэрээ өнөөдрийг хүртэл гаргаж чадаагүйн улмаас дахин хойшлуулах асуудлыг тавиад байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар албан ёсоор мэдэгдлээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хурал тодорхой төлөвлөсөн ажлын улмаас хуралдаж чадаагүй. Иймд өнөөдөр хуралдах бүлгийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан бүлгийн нэгдсэн байр суурь, бүлгийн гишүүдийн санал бодлыг солилцох үүднээс энэ асуудлыг тодорхой хугацаагаар түр хойшлуулах горимын санал гаргасан боловч уг санал гишүүдийн дэмжлэг авсангүй.

Ингээд хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Засгийн газраас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Я.Содбаатар. Ц.Дашдорж нар асуулт асууж, санал хэлсэн юм.

Тухайлбал, Н.Номтойбаяр гишүүн асуултдаа, Засгийн газрын гишүүнийг томилох талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн үр дүнгийн талаар тайлбар хийхийг Ч.Сайханбилэг даргаас хүсээд, бид сонин хэвлэлийн хэмжээнд мэдээлэлтэй байгаа гэлээ. Мөн давхар дээл тайлах асуудалд Монголын төрд олон жил ажилласан, үлгэр дууриал болж явдаг туршлагатай хүний хувьд энэ асуудалд нэр дэвшигч ямар байр суурьтай байгаа талаар тодруулсан юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хариултдаа, “Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгчид 5 дугаар сарын 29-ны өдөр албан тоот явуулж саналаа хүргүүлсэн. Ерөнхийлөгчөөс ирүүлсэн хариу албан бичигт “Засгийн газрын гишүүнд Улсын Их Хурлын гишүүний өндөр албан тушаалд ажиллаж байгаа хүний нэрийг давхардуулан дэвшүүлэхгүй байх нь зүйтэй” гэсэн саналыг илэрхийлсэн байгаа. Процессын хувьд ийм. Харин хуулиар Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн түүнд өөрчлөлт оруулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд уг асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд Ерөнхий сайд өөрөө өргөн мэдүүлнэ гэсэн заалт бий. Хүмүүсийн энгийн сэтгэхгүйд зөвшилцөнө гэдгийг зөвшөөрнө гэдэг утгатай дүйцүүлж ойлгох гээд байдаг. Харин энэ тохиолдолд хууль дээр ч тэр, хуулийг тайлбарласан тогтоол дээр ч тэр зөвшилцөнө гэдэг нь бичгээр харилцан саналаа солилцоно гэсэн хуулийн дагуу явж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг АН-ын бүлэг, бүлгээс нэр дэвшиж энэ намаас сонгогдсон бүх Засгийн газрын гишүүд дэмжиж байгаа. Тиймээс дан, давхар дээлийг тайлах тайлахгүй асуудал дээр ямар нэг хоёрдсон ойлголт байхгүй. Энэ асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Харин хуулийн хэрэгжих хугацаа 2016 оноос гэдэг цаг хугацаан дээр явж байгаа учраас өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд асуудлыг оруулж ирж байгаа юм гэсэн тайлбар өгөв.

Засгийн газрын гишүүнд нэр дэвшигч Ш.Түвдэндорж хариултдаа, “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж болно гэсэн Үндсэн хуульд заасан хуулийн эрх зүйн орчин өнөөдөр хүчин төгөлдөр хэвээрээ байна. Хэрвээ Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний үүрэгт ажлыг хавсарч гүйцэтгэж болохгүй гэсэн шийдвэр гарвал түүнийг дагахад бэлэн байна” гэсэн хариултыг өглөө.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Дашдорж, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг ярьж байгаа. Иймээс нэр дэвшигчтэй энэ асуудлыг холбож үзэх шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Тэрээр, Ш.Түвдэндоржийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад томилохыг дэмжиж буйгаа хэлээд, мал аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэлийн салбарыг дэмжих бодлогыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг санууллаа.

Ингээд Засгийн газрын гишүүнийг томилохыг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон 22 гишүүний 19 нь дэмжив. Ингэснээр Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл дэмжигдэж чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    34 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    58 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    1 цаг 20 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    1 цаг 23 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    1 цаг 46 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    2 цаг 41 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    3 цаг 27 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    3 цаг 30 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    4 цаг 37 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    4 цаг 44 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    5 цаг 14 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    6 цаг 51 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    7 цаг 5 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    7 цаг 21 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    7 цаг 26 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    8 цаг 24 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    10 цаг 41 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    20 цаг 47 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК