Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэгийн хуулийн дагуу Н.Батбаяр сайдын асуудлыг хэлэлцэхийг шаардлаа

2014-6-10
0
ЖИРГЭХ
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэх асуудлыг байнгын хорооны хуралдаанаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулсантай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар мэдээлэл хийлээ.
  ааа.Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэх асуудлыг байнгын хорооны хуралдаанаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулсантай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар мэдээлэл хийлээ. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд огцруулах саналыг тавдугаар сарын 29-ний өдөр УИХ-ын даргад өргөн барьсан. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “...Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн бол ... огцруулах саналыг холбогдох Байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэж заасан.

Өнгөрсөн долоо хоногт ДЭГ-ийн хуулийн энэхүү хугацаа дууссан бөгөөд эхний удаад нь УИХ дахь АН-ын гишүүд байнгын хорооны хуралдаанд ирэхгүй, санаатайгаар ирц бүрдүүлэлгүй, дараагийн удаад нь Н.Батбаяр сайд өвчтэй гэсэн эрүүл мэндийн шалтгаанаар уг асуудлыг энэ долоо хоногт болгон хойшлуулаа гэв. Гэтэл өнөөдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ асуудлыг “судалж үзэх” гэдэг нэрийн дор хойшлуулах горимын санал гаргаж, уг саналаар нь Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар санал хураалгаж, олонхийн саналаар асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан. АН-ын бүлгийн даргын "судална" гэж хэлсэн тоон үзүүлэлтүүдийн эх сурвалжууд нь Үндэсний статистикийн хороо, ОУВС, Дэлхийн банк болохыг МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр хэллээ.
    
  УИХ нь хууль тогтоох байгууллагынхаа хувьд хуулиар баталсан дэгтэй, тэр дэгийг хэнбугай ч зөрчих эрхгүйгээр мөрдөж баримтлах үүрэгтэй. Хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчим юун түрүүн хууль тогтоох байгууллагаасаа эхлэн үлгэрлэн мөрдөгдөх учиртай. Гэтэл сайд томилох болохоор 100 хувь ирж, ирцээ бүрдүүлэн шийдвэрлэдэг эрх баригчид Н.Батбаяр сайдад хариуцлага тооцох асуудал яригдаад эхлэнгүүт хууль зөрчөөд ч хамаагүй хурлаа тасалж, хүндэтгэх шалтгаангүйгээр ДЭГ-ийн хуулийн хугацаа, заалтыг ноцтой зөрчиж байгааг УИХ дахь МАН-ын бүлэг эрс буруушааж байна гэв.

 Нэгэнт ДЭГ-ийн хуулиар тухайлан заасан “Долоо хоногийн дотор хэлэлцэж санал дүгнэлт гаргана” заалтаас давсан бөгөөд хууль зөрчсөн горимын санал гаргах, тэрхүү хуулийг зөрчиж байгааг нь мэдсээр байж тийм саналаар Байнгын хороонд санал хураалгаж буй холбогдох Байнгын хорооны даргыг Үндсэн хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэг зөрчсөн асуудлыг Үндсэн хуулийн Цэцэд хандан дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. УИХ-д өөрт нь хэвшил болж байгаа хууль ёсыг гажуудуулж буй энэхүү үйлдэл нэг удаагийнх биш юм. Урьд нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах санал гаргахад мөн л Хууль зүйн байнгын хороо хууль зөрчин долоо хоногийн дотор хэлэлцэж дүгнэлт гаргалгүй сунжруулснаас уг асуудал бүтэн сар сунжирч, УИХ-ын чадамж, нэр хүнд, хууль тогтоох үр нөлөөг ихээхэн сулруулж байсныг Та бид мэднэ. Ийм хууль бус үйл явц дахин давтагдаж, УИХ-д хэвшил болж халдварлахыг МАН-ын бүлэг зөвшөөрөх ёсгүй гэж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэлэв.

 Иймд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтыг хэлбэрэлтгүй мөрдөж, бас мөрдүүлж, нэн даруй Байнгын хорооны хуралдааныг хуралдуулж, уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг УИХ-ын дарга, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар нарт МАН-ын бүлэг сануулж, шаардаж буйгаа мэдэгдлээ. Энэхүү шаардлагыг хүлээж авахгүй бол холбогдох Байнгын хорооны даргыг Үндсэн хуулийн Цэцэд өгч дүгнэлт гаргуулна гэв.
Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    34 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    58 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    1 цаг 20 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    1 цаг 23 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    1 цаг 46 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    2 цаг 41 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    3 цаг 27 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    3 цаг 30 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    4 цаг 37 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    4 цаг 44 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    5 цаг 14 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    6 цаг 51 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    7 цаг 5 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    7 цаг 21 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    7 цаг 26 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    8 цаг 24 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    10 цаг 41 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    20 цаг 47 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК