Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхболд: 2016 оны сонгуулиа бодвол засгаар оролдох нь бидэнд л ашиггүй

2014-6-10
0
ЖИРГЭХ
УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛДТОЙ ярилцлаа.
enhboldУИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛДТОЙ ярилцлаа.

-Та Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан хүн. Бас одоо УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд даргын ажилтай. Сая Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар Петербургийн форумд оролцоод ирлээ. Тэгэхэд  яригдсан "Таван гарц", зарим хүний хэлж буйгаар "Талын зам"-ын талаар та ямархуу мэдээлэлтэй байна вэ. Эндээс ярилцлагаа эхэлье?

-Яг одоогоор "Талын зам" гэж төслийн талаар тодорхой мэдээлэл алга аа.  Форумд оролцоод ирсэн сайд нар ч бидэнд мэдээлэл өгөөгүй. Тэд ерөнхийдөө олон нийтэд хандаж л "Бид ийм юм хийх гэж байгаа" гэсэн агуулгаар ярьсан байна лээ. Түүнээс "Талын зам"-ын талаар шийдвэр гаргах төвшинд үндэслэл тооцоог нь хийчихсэн зүйл алга. Бодвол транзит тээвэр, бүс нутгийн интеграцад орох тухай асуудал гэсэн том суурин дээр өмнө нь ярьж байсан яриануудын үргэлжлэл л товчхон болсон байх. Ерөнхийдөө хоёр тал "Энэ асуудлаа шийдвэл яасан юм бэ, бидэнд аль аль нь хэрэгтэй ш дээ" гэдэг яриа болсон болов уу. Дэлгэрэнгүй мэдээлэл бол надад алга.

-Энэ сэдэвтэй холбогдуулаад асуухад таныг Зүүн хойд Азийн орнуудад ажиллаад ирсэн гэж сонслоо. Эрдэс баялгийн экспортыг нэмэгдүүлэх, транзит тээврийг нэмэх чиглэлд ажилласан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?


-Гадаад харилцааны яамны шугамаар Зүүн хойд Азийн орнуудад Монгол Улсаас сууж буй Элчин сайд нарын зөвлөлгөөн саяхан болсон юм. Тэр зөвлөлгөөнд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны төлөөлөгчид оролцсон юм. Ц.Оюунбаатар, М.Батчимэг гишүүд бид гурав яваад ирлээ. Тэгэхэд Зөвхөн Элчин сайд нарын зөвлөлгөөн хийхээс гадна манайтай залгаа байгаа мужуудын дэд бүтцийн байдалтай танилцсан. Мөн Хойд Солонгостой хамтарч ажиллах боломжийн талаар нэлээд хэдэн жил яригдаж байгаа зүйлстэй газар дээр нь танилцлаа.

-Тэр нь юу билээ?


-Далайн боомт хамтарч ашиглах тухай юм. Тэр ч байтугай Монгол хөрөнгө мөнгөө гаргаж чадвал далайн боомт дангаар эзэмшиж ашиглах асуудал ч яригдаж байсан шүү дээ. Тэр бүгдтэй танилцаад ирлээ.

-Хятадын гарцын талаар...?

-Хятад бол зүүн хойд талынхаа мужуудын дэд бүтэц, хөгжлийн асуудлыг нэлээд эрчимтэй шийдэж эхэлжээ. Тэд орчин үеийн хөгжлийнхөө чигийг ч зүүн урд талаасаа эхэлсэн байхаар тооцсон байна. Хурдны галт тэрэг тавьж, нисэх буудлынхаа сүлжээг өргөтгөж, төмөр замынхаа асуудлыг дотооддоо үндсэнд нь шийдсэн байна. Орос, Монгол хоёртой холбогдох цэгүүд дээрээ төмөр замууд нь бүгд очжээ. Элчин сайд нарын зөвлөлгөөн дээр ч бид энэ талаар ярилцсан. Ер нь Зүүн хойд Азийн бүс нутагт Монгол Улсын оролцоо ямар байх юм, тэр тусмаа дэд бүтцээрээ холбогдох ямархуу зураг харагдаж байгаа талаар бид нэлээд дүгнэж, цэгнэж ярилцлаа. Маш товчхоноор хэлэхэд бид энэ асуудал дээр нэгдсэн бодлого гаргаж яаралтай ажиллаж эхлэхгүй бол хоцрох нь. Эхний ээлжид энэ ордуудаасаа урагшаа гарах нарийн төмөр замынхаа асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Хоёрт, Чойбалсан-Рашаантыг холбосон төмөр зам тавих юм бол Европ руу шинэ коридор харагдаж байна. Ядаж энэ хоёр замын асуудлаа хний ээлжид шийдэх шаардлагатай байна даа. Хоёр том гүрэн бол өөрсдийн асуудлаа шийдье гэвэл зардал мөнгө нь хамаагүй гээд бидний оролцоотой, оролцоогүй шийдчихнэ. Мэдээж Монгол оролцвол өөрсдөд нь ч, бидэнд ч илүү ашигтай гэдгийг хоёр тал хоёулаа ойлгож байгаа. Өөрсдөд нь ч ашигтай, Монголд ч хэрэгтэй гарцуудын талаар ярьж байгаа гэсэн үг. Тиймээс бид түргэн хөдлөхгүй бол юмнаас сугарч хоцрох нь. Дотооддоо бие биеэ хэмлэсээр байгаад дуусахаар санаа зовмоор л дүр зураг ажиглагдаж байна даа.

-Та сая "дотооддоо хэмлэлдээд" гээд хэлчихлээ. Яг үүнтэй холбоод асуухад ОХУ-тай "Талын зам"-ын асуудал яриад ирсэн сайдаа энд огцруулах гээд хүлээж байсан нь гадна талдаа яаж харагдах бол. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах МАН-ын бүлгийн саналыг "Цагаа олоогүй, гадаад талдаа буруу мессеж өгсөн үйлдэл боллоо" гэж АН-ынхан ярьж байна.

-Тэр бол сайд нь огцрох гээд байгаа бүлгийн зүгээр гарч байгаа тайлбар. Нэг хүнтэй, нэг хүнгүй явна шүү дээ. Төрийн бодлого ганцхан хүнээс хамаардаггүй. Ер нь ч тэгээд том гүрнүүд ганц хүнээс асуудлыг хамааруулж харахгүй. Нэг сайд огцруулснаас болоод Монголын хөгжлийн тухай асуудал хоцорно гэж байхгүй ээ. Харин ч энэ хоёр жилийн хугацаанд хоёр хөрштэй тогтоож ирсэн уламжлалт харилцаа илт зогсонги байдалд орлоо. Наад зах нь манай Ерөнхий сайд л гэхэд энэ хоёр том гүрний удирдагчдын уулзалтад ямархуу байдлаар хандаж, ямар үг хэллээ. Ер нь ч тэгээд Орост болсон эдийн засгийн форумд ороод ирсэн болохоор нь асуудал тавиагүй шүү дээ. Урд нь хийгээд ирсэн алдаатай бодлогынх нь үр дагавар болгож энэ хүн энэ ажлыг хийж болохгүй гээд үндэслэлүүдээ гаргаж тавьсан. Хэрэв Оросын тал, хэрэв Хятадын тал Монголтой тэгж хамтран ажиллах сонирхолтой бол, бас нэг хүнд биш Монголын төрд тийм бодлого байгаа бол асуудал саатна гэж байхгүй ээ.

-Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах саналыг МАН-ын бүлэг хоёр дахиа орууллаа. Эрх баригчид ч гэсэн хоёр дахиа авч үлдэнэ гэж байна. Ер нь ингэж оруулах яг үндэслэл нь юу байсан юм бэ?

-2012 оны долдугаар сар, 2014 оны зургадугаар сар хоорондын хугацаан дахь эдийн засгийн гол үзүүлэлт, юмны үнэ, валютын ханш, хөгжлийн хурдацын саарал зэргийг харьцуулаад үзэхэд тодорхой л доо. Огцруулах хангалттай үндэслэл байгаа нь уг нь олон юм яриулалгүй харагдах юм. Ярина гэвэл сонины хуудас ч хүрэлцэхгүй. Үнэхээр шаардлагатай гэвэл манай бүлгийн гаргаж байсан дүгнэлтүүдээс тоо баримт харж болно. Угаасаа энэ асуудлыг ганц бид ч яриад байгаа юм биш шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр эдийн засгийн байдлыг ярьсан. Ингэхдээ цэвэр Эдийн засгийн хөгжлийн яамтай холбоотой зүйлийг ч ярьсан. Томоохон төслүүд удааширч, хөрөнгө оруулагчид зугтаад явчихсан энэ нөхцөл байдлыг ч ярьсан. Их тодорхой дүгнэлт байдаг ш дээ. Би Ерөнхийлөгчийн хэлсэн үгээр нь хэлье дээ. "Хөгжлийн биш хямралын яам боллоо. Холбогдох сайд нартай хариуцлага тооцох шаардлага байна" гэж. Бас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид ч тодорхой туссан. Өөрөөр хэлбэл, ганцхан Ардын намынхан л оролдоод байгаа мэтээр бүгдийг тайлбарлах хэрэггүй. Эрүүл саруул ухаанаар бодоод үзвэл, ард иргэдийн амьдралыг харвал, бизнес эрхлэгчидтэй уулзвал эдийн засаг амаргүй байгааг, цаашдаа улам хүндрэхээр байгааг хэлээд өгнө дөө. Энэ бүгд үндэслэл биш гэж үү. Ер нь бол энэ байтугай сайд огцруулна гэж ярьдаг шүү дээ. Улсын эдийн засгийг ийм байдалд оруулчихсан Засгийн газартай, түүний сайдтай хариуцлага ярихад өөр ямар үндэслэл хэрэгтэй юм бэ. Сөрөг хүчин асуудал ярихаас өөр аргагүй. Яахав улам муудаад явж байг. Муу байх тусмаа бидэнд сайн гэдэг байдлаар хандвал нэг өөр байхсан. Гэхдээ манай нам хэзээ ч асуудалд тэгж хандахгүй л дээ.

-Хүмүүс ч бас заримдаа тэгж ярих юм. Засгаар оролдох нь, Н.Батбаярыг огцруулах нь МАН-д ашиггүй гэж. 


-Харин тийм,  хүмүүс 2016 оны сонгуулиа бодож байвал энэ чигээр нь явуулаад байвал та нарт ашигтай ш дээ гэдэг. Магадгүй тэр хүмүүсийн зөв байх. Гэхдээ тэгж болохгүй.

-Эдийн засгийн хөгжлийн сайдыг кнопны олноороо дахиад аваад үлдлээ гэж бодъё.  Ерөнхийлөгч нь "дийлдэггүй", засаг нь ч "айдаг" тийм нэг улстөрчтэй болж байгаа юм биш үү. Засгаасаа хүчтэй сайдтай боллоо гэх үү?


-Энэ ч нэг хүнээс болсон асуудал биш л дээ. Анх энэ шинэчлэлийн гэж нэрлээд байгаа Засгийн газрыг байгуулахдаа АН-ын доторхи бүлэг, фракцуудад эрх мэдлийг мөнгөний хамт өгсөн хуваарилалт хийсэн. Эндээс л бүх юм эхтэй. Эндээс л чиний хэлсэн шиг нэг сайдаа дийлдэггүй Засгийн газар, Ерөнхийлөгчтэй болсон. Бидний ойлгож буйгаар хэлбэл, мөнгө, эрх мэдлийн сүлжээ нь Засгийн газарт байгаа сайд нартайгаа Ерөнхий сайд нь хариуцлага тооцож чадахааргүй тогтолцоог бүрдүүлчихсэн. Үүнээс үүдэлтэй. 

-УИХ, Ерөнхийлөгч гэсэн хоёр институцийн харилцаа нэлээд ойлгомжгүй байдал орчихлоо. Ерөнхийлөгчийн оруулсан хуулиудыг УИХ нь унагадаг ч гэдэг юм уу. Санал болгосон зүйл нь ч хэрэгждэггүй. "Давхар дээл"-тэй сайд дахиад томилох гээд л сууж байна шүү дээ?

-УИХ-аас гарч байгаа  аливаа бодлого, байр суурь олонхиосоо хамаардаг. Өнөөдөр УИХ-аас гарч байгаа бүх шийдвэр бидний оролцоотой, оролцоогүй олонхийн шийдвэрээс л шалтгаалдаг. Гэхдээ мэдээж бидний оролцоо байгаа юу гэвэл байгаа. Зарим буруу зүйлийг нь засч, болохгүйг нь зогсоож байна. Харин УИХ, Ерөнхийлөгчийн институц хоёрын хоорондын харилцааны тухайд гэвэл тэр нь олонхи болон Ерөнхийлөгч хоёрын байр суурь илүү төвөгтэй, ойлголцохгүй байдалтай байна гэж хэлнэ. Жишээ болгож асуусан "давхар дээл"-ийн асуудал дээр бид Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжсэн ш дээ. Унасан хуулиуд дээр манай бүлэг ерөнхийдөө боломжийн зүйлийг нь дэмжээд явсан. Унагаах асуудлыг нь олонхи л хийсэн.

-Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах асуудал УИХ-д орж ирсэн ч хэлэлцэх эсэх нь эргэлзээтэй байдалд явсаар байгаа. Валютын ханш өссөн, Мөнгөний бодлого хэрэгжихгүй байхад хариуцлагын асуудлыг яагаад ярихгүй байгаа юм бэ?

-Манай бүлгийн байр суурь анхнаасаа тодорхой байсан. Засгийн газар, Монголбанк хоёр хэтэрхий хүзүү, сээрээрээ холбогдож болохгүй ээ гэж. Яагаад гэвэл, тус тусын үүрэг, хариуцлагатай байгууллага. Гэвч эхнээсээ энэ хоёр хуулийн агуулгаас давсан хүрээнд хэтэрхий их холбогдсон. Ингэж өнөөдрийн хүнд нөхцөл байдлыг бий болгоход тодорхой нөлөөлсөн. Ганц жишээ хэлье л дээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ нь аливаа асуудлыг түр зуурын бэрхшээлийг давж туулах талаас нь харсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, алс хэтийн хортой үр дагаварыг нь хараагүй. Их хэмжээгээр ардаа баталгаагүй мөнгөн тэмдэгт хэвлэсэн нь ямар үр дүнд хүргэв. Валютын ханш ийм өндөр хэмжээнд хүрсний тэрний нэг үр дагавар. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд бараг дөрвөн их наяд төгрөг зарцуулсан. Гэтэл өнөөдөр юмны үнэ яаж өсөв. Энэ нь бие даасан хоёр институц хуулийн агуулгаас хэтэрхий давсан, улс төрийн агуулгаар сүжирсэн нь нөхцөл байдлыг хүндрүүлсэн. Монголбанкны ерөнхийлөгчийн хувьд УИХ-аас томилогддог, УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг. Түүнээс Засгийн газрын өмнө, эсвэл аливаа нэг улс төрийн намын өмнө хариуцлага хүлээх ёстой хүн биш. Н.Золжаргалыг би энэ байр сууриас асуудалд хандаж ирсэн болов уу гэж найдаж байна. Гэхдээ Засгийн газартай хамтран явуулж ирсэн бодлогыг нь харахаар бас л хэцүү байдал руу орууллаа даа.

-Эрх баригчдын хэлж буйгаар эдийн засаг хүндэрсэн, та нарынхаар бол хямарсан. Эндээс гарахын тулд 100 хоногийн хугацаа зарлаад явж байхад сайдыг нь огцруулна гээд л, "Ард 100" гэж сөргүүлсэн арга хэмжээ зарлах нь оновчтой юу. Сөрөг хүчин сөрөх гэж л явуулж байгаа хэлбэр юм биш үү?

-100 хоногийн хөтөлбөр гээд гаргасан. Үүнийг нь бид ч дэмжилцээд гаргасан. Арга хэмжээнд туссан зарим зүйл хэрэгжээд явбал 100 хоногийн дараа зарим зүйлийг залруулах эх суурийг тавьсан л үр дүн гарна. Түүнээс өөр үр дүн гарахгүй. Хямарч байгаа эдийн засгийг сэргээх нь байтугай хэвийн явж байгаа эдийн засгийг 100 хоногт өсгөдөг ид шидтэй байхгүй. Хараарай, 100 хоногийн дараа эд нар "Бид дараа, дараагийн юмаа зөв болгох сууриа тавьчихлаа" гэж хэлнэ. Бас "100-хан хоногийн дотор юм болдоггүй юм" гэж хэлнэ. Бас "Бид нар 100 хоногийн дотор юм хийх гэсэн боловч Ардын намынхан бужигнуулаад юм хийлгэсэнгүй" гэдэг гурван л яриа гарна. Түүнээс юмны үнэ хямдарчихсан, санхүү эдийн засгийн байдал сайжирчихсан, төсвийн алдагдал багасчихсан юм гарахад хэцүү.

-УИХ-аас гарч байгаа шийдвэрүүдэд сөрөг хүчний оролцоо мэдээж бий. Гэтэл УИХ-аас шийдвэр гаргаж Засгийн газарт чиглэл өгчихөөд эргээд сөрөг хүчин тэрийгээ эсэргүүцээд байна гэдэг. Жишээ нь, таван тэрбум ам.долларын бонд гаргах эрх өгчихөөд өрийн босгыг ДНБ-ий 70 хувьд хүргэж болохгүй ч гэдэг юм уу. 100 хоногийн хөтөлбөр ч гэсэн Эдийн засгийг идэвхжүүлэх тухай УИХ-ын тогтоолын дагуу явж байгаа биз дээ?


-Одоо хүртэл "Чингис" бондоос үлдсэн тодорхой хэмжээний мөнгө бий. Тэрийг юунд зарцуулахаа зөв бодох хэрэгтэй. Хоёрт, эдийн засгийг хөгжүүлэх хөрөнгийг заавал бонд гаргаж олж ир гэсэн юм байхгүй. Ардын намын зүгээс тийм бодлого бариагүй. Хөрөнгө оруулалт гэж юм бий шүү дээ. 100 хоногийн дотор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдынхаа санаа сэтгэлийг эргүүлээд урд байсан хэмжээнд хөрөнгө оруулалтыг босгоод ирж мэдээж чадахгүй. Гэхдээ хичээх ёстой. 2011, 2012 оны эдийн засгийн өндөр өсөлтөд хүрэх хөрөнгө оруулалтыг арван хэдэн жил гуйж түүж, уриалж даллаж оруулж ирсэн. Сая "Чингис" бондыг гаргаж олж ирсэн мөнгө ч тэр үеийн суурин дээр, итгэлд тулгуурлаж гадныхны зээлсэн мөнгө. Тийм болохоор 100 хоногт хөрөнгө оруулалтыг татах нь төвөгтэй. Бидний тавьж байгаа шаардлага бол ирээдүйгээ бодно оо. Та нарын дураар 20 жилд босгосон зээлтэй тэнцүү хэмжээний мөнгийг хоёрхон жилд авчихаад юм хийнэ гэж ярьж байгаатай санал нийлэхгүй. Тэр тусмаа олж ирсэн түрүүчийн мөнгөө ҮАБЗ-ийн өгсөн зөвлөмжөөс зөрж зарцуулсан байхад дахиж зээл тавьж болохгүй. Бас зарцуулалт нь ч гэсэн богино хугацаанд эргэлтэд орох төслүүд биш байгаа шүү дээ. Ийм байхад дахиад их хэмжээний зээл тавьж болохгүй гэдэг нь манай бүлгийн зарчмын байр суурь.

-Тэгээд яах ёстой юм бэ?

-Дотоод нөөц бололцоогоо ашигла л даа. Одоо байгаа мөнгөө зөв ашигла. Мөн бизнесийн орчноо зөв уур амьсгалтай болгож, хүмүүст итгэл төрүүлэх хэрэгтэй. Юм л болбол үзэл бодол байр сууриар нь айлгадаг ичээдэг, бизнесийн хүмүүсээ хорьдог, хавчдаг, эрүүгийн хэрэг үүсгэдэгээ болих хэрэгтэй. Тэгвэл магадгүй дотоодын хөрөнгө оруулагчдад итгэл сүүмэлзэж мэдэх юм. Сүүлийн үед банк санхүүгийн салбарт ажилладаг хүмүүстэй ярьж байхад дотоодын тодорхой хэмжээний хуримтлалтай байсан хүмүүс төгрөгөө ам.доллар болгож эргэлтэд оруулахгүйгээр хадгалж хүүг аваад явж байгаа нь газар авч эхэлсэн гэх. Ийм зүйлүүдэд зөв дүгнэлт өгч байж хөрөнгийг их, бага хэмжээгээр босгох боломж байна. Түүнээс зээл л авъя гээд байгаа нь буруу бодлого.  Зээлгүйгээр юм хийж болохгүй байна гэдэг ухуулгаа зогсоох хэрэгтэй.
Ч.ГАНГЭРЭЛ
 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (202.179.10.70)
    Ta нарт сонгогч ард түмэн дүн тавиад 2жил ч болоогүй байгааг мэдэж бна уу.Өөрсдөө яагаад ялагдав гэдгээ сайн тунгаахын оронд дайсагнаж олон түмнийг төөрөлдүүлж ,талцуулах ажлыг л тун сайн мэргэшсэн хийж байна.
    2014 оны 06 сарын 11 | Хариулах
  • зочинф (202.70.42.26)
    МАН-ий мангарууд харь гаригаас ирсэн сэтгэхүйнээсээ салаагүй л байна. Одоо яана даа миний хүүхдүүд. 2016 онд яаж нэг хэдэн суудал авна даа зайлуул. 20 жилийн өмнө 7 буудал дэнжийн 1000-ийхан атар талх таллаж авжиддэг байсан 20 жил МАН-гарууд засаг барьсаний дараа яг хэвээрээ л байгаа гэдгийг МАН-гарууд сая л нэг юм эрх мэдэогүй болохоороо олж хараад сүйд болоод байхийн. Энийг чинь л харь гаригаас ирсэн хүний сэтгэхүй гээд байгаам шүү дээ МАН-гаруудаааааааааа
    2014 оны 06 сарын 11 | Хариулах
  • зочин (202.179.10.70)
    20гаруй жил төр барихдаа юу хийсэн юм болж бна. Одоо яриад бгаа шигээ сайн байсан бол ийм амархан муудах гэж байх уу.Эдийн засаг тогтвортой бааз суурьтай болж байж л сайн болдог байх.Өдий олон жил юу хийчихээд ингэж ярина вэ.Өөрийн толгой дээрх тэмээг харахгүй хүний толгой дээрх ямааг харж ярьж байна биш үү.Бас бизнэсийн хүмүүсээ барьж хорьлоо гэнэ, тэд чинь та нартай хуйвалдаж төрийн мөнгө хулгай хийсэн л хэрэгтэнгүүд гэдгийг бодож байж яриарай
    2014 оны 06 сарын 11 | Хариулах
  • mAN gishuud (103.26.193.2)
    Ene muslan ashig xarj uls tur xiideg avilgachdaas bolj nam sunuj baigaa yumaa avilgachdaas ham nerve xamgaalaad bai lalruudaa
    2014 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (211.206.77.211)
    Estoi unen nuur tsaraigaa haruulj bndaa MANgaanuud ! . 2016 - n ond AN bidnii 20-n jild hiisnees 2 dahin ih ajil buteen baiguulalt hiichih geed bn geheesl zurh n zogschih geed bndaa shuud uneniig helehed ! . Gesench galt tereg hodolson MANgaruudaa . Jingiin tsuvaa hodolsoon ta nar myanga hutsaj borgood nemergui bolsoon !. Oilgoj bnuu !? . Tovchhondoo Mongol uls AN garch irsneer asar hurdatstai hogjihn todorhoi bolloo ! . Uuniig nam dagadaggui unen moniig shalgadag namiig bus Mongoloo gedeg hogjil devdhiliigl gedeg ter heseg iluutei mederch bayarlaj bn . Gehdee yg odoo ard tumnii amdiral hetsuu bnaa yunaas bolood bgaag ch oilgoj bn . Gehdee tun udahgui amdiral saijirna gedegt ch buren itgeltei bn . Ta nar bol odoo zugeerl neg zamiin saad boltsgooson ! . Mongoliin ard tumen zovhon hogjil devshil husch bgaa bolohoos AN-iig demjigchid bid odoohondoo duugail bgaa shuu tsaashdaach duuguivter bj bgaad 2016 n onii zunii neg odor mash olnuulaa duugarnaa oilgovuu MANgaruudaa !
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (112.72.13.141)
    unen l yarisan bainaa
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.23.51.8)
    MAN gej dandaa ashig harj uls tur hiideg humuus baih yumaa.mongoliin baychuudiin ihenhi ni MAN tursun humuus bdag shd e.AN gej archagui nam bna.bugd zailbal taarna.
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.0.238)
    Тэгээд юундаа засгаар оролдоод байгаан
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (112.72.11.120)
    МОНГОЛ ТЕРИЙГ МЕНГЕНИЙ ХАХУУЛИАС ГАРГАХГУЙГЭЭР БИД ХОЛ ЯВАХГУЙ. ЭНЭ БОЛ МАН, АН 2 -УУЛАНД НЬ ХАМААТАЙ!!!!!! ОДОО ЭД НАРААР ТОГЛУУЛЖ БОЛОХГУЙ
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (85.218.60.11)
    Zub demjij bn.22 jiliin hygatsaand tabij baisan uriig 2 hon jild bii bolgood baigaa erunhilogchid diilddegyu iim zasgiin gazriig Saltanhyag l dyraaraa bii bolgoson.Daraa ni zalitai Saltanhyag bysadryy byryygaa chiheed l hariuytslagas myltrah gej uur deeree mungunii asyydlyydaa tubluruulehgui uur hund onogdyylaad syyj bgaa.Mash umhii sanatai myyhai erunhiic said bgaa um,dandaa hariuytsalgas zygtaana.Songyyliin umnu hamtarch yabaad zygtaasan,odoo bas buh buruug bysadr yy chiheed syyj bgaa
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    36 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    59 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    1 цаг 21 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    1 цаг 24 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    1 цаг 47 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    2 цаг 42 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    3 цаг 28 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    3 цаг 31 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    4 цаг 38 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    4 цаг 45 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    5 цаг 15 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    6 цаг 52 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    7 цаг 6 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    7 цаг 22 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    7 цаг 27 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    8 цаг 25 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    10 цаг 42 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    20 цаг 48 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК