
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Түвдэндоржийг Үйлдвэр, хөдөө аж ахуй /ҮХАА/-н сайдад томилох эсэхийг шийднэ. Өнгөрсөн мягмар гаригт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад нэр дэвшүүлэх эсэхийг хэлэлцсэн. Ингээд хамтарсан байнгын хорооны гишүүдийн олонхи буюу 22 гишүүнээс 19 нь түүнийг дэмжсэн юм. Тэгэхээр өнөөдрийн хуралдаанаар ч түүнийг дэмжээд сайдад томилох магадлал өндөр байна.
МАН-ынхан ч түүнийг "давхар дээл"-тэй байхыг хүлээн зөвшөөрч алга ташин дэмжиж буй. Уг нь тэд "давхар дээл"-ний асуудлыг хамгийн ихээр шүүмжлэгчид.
Т.Энхэлээ