УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд МАН-ын бүлгээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын асуудлыг өнөөдөр Байнгын хороогоор хэлэлцэж эсэх талаар горимын санал хураалгах санал гаргасан ч УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж зөвшөөрсөнгүй. Учир нь Байнгын хороогоор хэлэлцэгдээгүй асуудал учраас УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх боломжгүй гэсэн юм. Харин байнгын хороогоор хэлэлцэгдээд орж ирвэл хэлэлцэх боломжтой гэлээ. Мөн өнөөдөр Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэхийг өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хасах эсэх талаар горимын санал гаргахад гишүүд дэмжсэнгүй. Ингэснээр тус хуулийг өнөөдөр хэлэлцэхээр боллоо.
Яг одоо чуулганы хуралдаанаар Ш.Түвдэндоржийг ҮХАА-н яамны сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Яг одоо чуулганы хуралдаанаар Ш.Түвдэндоржийг ҮХАА-н яамны сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (1)