
Долоо хоногийн бүрийн пүрэв гаригийн 12.30 минутад Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй 30 минутын туршид уулздаг. Тэрбээр энэ хугацаанд ажлаа тайлагнаж, цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултанд хариулдаг. Тэгвэл өнөөдөр тус уулзалт болохгүй гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдлээ. Учир нь энэ цагт Ерөнхий сайд Латвийн ерөнхийлөгчтэй уулзах юм байна. Цаг давхцсан учир уулзалтыг ирэх долоо хоног хүртэл хойшлуулсан байна.
Т.Энхэлээ