Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Х.Баттулга бол хариуцлагагүй хүн. Х.Баттулгаас бүр илүү хариуцлагагүй хүнийг оронд нь сайд болгох гэж байна. Тэгэхээр Ш.Түвдэндорж чи өөрөө саналаараа нэрээ татчихаач. Нэрээ бодоод ийм заваан зүйлээс татгалзаж болдоггүй юм уу. Хоёрдугаарт энэ салбарт мэргэжлийн хүнийг яагаад томилж болохгүй байна вэ. Мал мэдэхгүй, хөдөө мэдэхгүй, газар тариалан мэдэхгүй хүнийг ҮХААЯ-ны сайдаар тавьж байна. Ганцхан МоАХ-г л мэднэ. Ингэж болохгүй. АН-ынхан мэргэжлийг дандаа ингэж доромжилж байх юм. Ер нь ҮХАА-н салбарыг мэргэжлийн хүн нь удирдах ёстой.
Ш.Түвдэндорж ҮХАА-н сайдаар томилогдоод Хөдөө аж ахуйн өмчийн газрыг удирдах юм байна. Ш.Түвдэндоржийн ах Нийслэлийн өмчийн газрын даргаар ажилладаг. Энэ хоёр нийлээд ямар заваан ажил хийх бол. Энэ луйврыг чинь эсэргүүцэхийн дээдээр эсэргүүцэж байна. Ширэн нүүрлэхгүй л гэж байгаа бол өөрөө сайдаас нэрээ татгалзчихаач” гэв.
Үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс хойшхи хуралдаан 14.00 цагт үргэлжилнэ.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)